430 иргэний визний лавлагааны 153 нь хуурамч байжээ

2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ НДЕГ,  Солонгосын Элчин сайдын яам, ЦЕГ-аас иргэд виз  мэдүүлэхдээ 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж,  зорчих эрхээ хязгаарлуулж байгаа талаар мэдээллээ. Жилд дунджаар 300 мянга, сард 24 мянга орчим иргэн ТҮЦ машинаас лавлагаа авдаг бол  2017 онд БНСУ-ын ЭСЯ-наас НДЕГ-т  хандаж 890 хүний лавлагаа үнэн бодит эсэхийг шалгуулсан. Мөн 2018 онд 430 иргэний лавлагааг шалгуулж 153 лавлагааг хуурамчаар үйлдсэнийг тогтоожээ. Тиймээс хуурамч лавлагаа гаргаж байгаатай холбогдуулан лавлагаа үнэн зөв эсэхийг шалгах систем нэвтрүүлсэн байна. Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг "Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлэн өгдөг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол ихэсч байна. Иргэдийн түгээмэл хуурамчаар бүрдүүлж буй бичиг баримтыг харвал,нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга мөн хамгийн ноцтой нь Европын орнууд руу зорчсон гэх хуурамч тэмдэглэл байна. Зөвхөн өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн. ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа нэг жил цаашилбал хугацаагүйгээр хааж байгаа БНСУ-ын ЭСЯ албан ёсны зөвшөөрөлтэй найман төвөөр  дамжуулан визний материал авдаг. Солонгосын виз гаргаж өгч чадна гэсэн амлалт өгч буй хувь хүн байгууллагаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна. Манай ЭСЯ-ны зүгээс таньдаг хүнээр дамжуулах, эсвэл хэн нэгний гуйлгаар виз олгодоггүй. Хурамч бичиг баримт үйлдэж байгаа нь хэд хэдэн сөрөг талтай. Итгэлцэлийг эвдэж байгаа учраас бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгах учраас хариу удаж гарна. Нэг удаа хуурамч бичиг баримт ашигласан нь тогтоогдсон хүн зайлшгүй шаардлагаар дахин Солонгос улс руу зорчих болоход виз гарахгүй" гэлээ. Цагдаагийн байгууллагаас 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 иргэнд холбогдох хуурамч бичиг баримт үйлдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа бөгөөд хууль бусаар бичиг баримт бүрдүүлж буй иргэд олон нийтийн сүлжээгээр зар тарааж, 100 мянгаас таван сая төгрөг хүртэлх шан харамж  авч байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин