Төслийн үр дүнд цусны аюулгүй байдал 70 хувиар сайжирчээ

2018-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.МОНГОЛХАТАН Манай улсын эмнэл­гийн практикт цус, цусан бүтээгдэхүүний зо­хистой хэрэглээг сайж­руу­лах, аюулгүй цус сэл­бэлтийн талаарх мэдлэг мэдээллийг сайжруулж, зөв зохистой ашиглаж сур­гах талаар сүүлийн жи­лүү­дэд ихээхэн анхаа­рах болсон. Үүнтэй хол­­бог­дуулан ЭМЯ, Азийн Хөгжлийн Банк хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ) -5” төслийг 2013 оны зургадугаар сараас энэ оныг дуустал хэрэгжүүлж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарч 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байр, 2.0 тэрбум төгрөгөөр орон нутгийн 26 цусны салбар төвийн байрыг засварлажээ. Харин донорын сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг сайж­руу­лах, цус, цуглуулах, шинж­лэх, цусан бүтээг­дэхүүн үйлдвэрлэх, хад­га­лах, тээвэрлэх тоног тө­хөөрөмж, техник, тех­нологийн бүрэн шинэч­лэлт хийхэд Азийн хөгжлийн банкны хөн­гөлөлттэй зээлийн сан­хүүжилтээр Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн 26 цусны салбар төвүүдэд нийтдээ 21.8 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруу­лалт хийгджээ. Мөн 197 нэр төрлийн 3000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр хан­ган, шинээр 15 төрлийн технологийг нэвт­рүүлс­нээр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад цус цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл 46 хувиар өсч, цус цусан бүтээгдэхүүний нөөц 5.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ингэснээр Монгол Улсын цусны алба олон улсын төвшинд хүрч, хөгжилтэй орны үйлдвэрлэдэг бүхий л нэр төрлийн цусан бүтээг­дэхүүнээр эрүүл мэндийн байгууллагыг хангах бололцоо бүрэн бүрджээ. Энэ төслийн үр өгөөжийг хүртэж айм­гийнхаа эмнэлгийг цус, цусан бүтээгдэхүүнээр бүрэн хангахуйц цусны нөөцөө бүрдүүлж чадсан Дорнод аймгийн Цус судлалын төвийн үйл ажил­лагаатай Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен тэргүүтэй төслийн багийнхан, сэтгүүлчдийн хамт очиж танилцлаа. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөл­бөр-5”-ийн хүрээнд 2017 оны хоёрдугаар сараас Дорнодын Цус судлалын төвд хэрэгжиж эхэлсэн төслийн хүрээнд урд нь стандартын шаардлага хангахгүй 3-4 өрөөтэй байсан барилгыг засварлаж найман өрөө тав тухтай, цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлжээ. Ингэснээр өнгөрсөн жил цусны донор 309-өөр нэмэгдсэн байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Дорнод аймгийн цус судлалын төв жилд найман төрлийн 300 л цус, цусан бүтээгдэхүүнийг 600 донороос авч бэлддэг болжээ. Нийт 67 тоног төхөө­рөмжийг 444 сая гаруй төг­рөгөөр нийлүүлсэн нь үр өгөөжөө өгч байгаа аж. Тухайлбал, сийвэнг 80 градуст хөлдөөдөг хоёр хөлдөөгчтэй болсноор стандартын дагуу удаан хадгалах боломж бүрдсэн байв. Өмнө нь 40-50 нэгж сийвэнг гурван сар л хадгалдаг байсан бол одоо 240-250 нэгж сийвэнг 80 градуст хөлдөөж хоёр жил хадгалах нөхцөл бүрджээ. Хамгийн гол нь эмчилгээний яаралтай үед хөлдүү сийвэнгээ ахуйн аргаар гэсгээдэг байсан бол одоо стандартын дагуу гэсгээж 37 градус болгон тасагт шилжүүлдэг болсон нь цусны аюулгүй байдал та­лаасаа ч том дэвшил болсныг төвийн эмч, мэр­гэ­жилтнүүд онцолж байв. Дорнод аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа “Яаралтай тусламжийн эм бэлэн байдлыг хангах цусны төвийг тохижуулахад хөрөнгө оруулсан Азийн хөгжлийн банкныханд дорнодчуудынхаа өмнөөс талархаж байна. Сүүлийн таван жил манай аймгийн төрөх эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. Гэвч төрөлтийн хүндрэл гардаг. Түүнд бэлэн байхад цусны төв чухал үүрэгтэй. Ийм сайхан стандартад нийцсэн төвтэй болоход тусалж санхүүжүүлсэн та бүхэнд баярлалаа” гэв. Хэдий зүүн хязгаарт байдаг ч яг л Улаанбаатар хотын Цус судлалын үндэсний төвийн жижиг хувилбар шиг аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц жишиг төв болжээ. Төслийн хүрээнд ирсэн сийвэн шүүх Аферезийн аппараттай болсноор гурван донороос авдаг байсан цусны сийвэнг нэг донороос авах боломж бүрдсэн нь бас нэг дэвшил гэдгийг тэд хэлж байлаа. Ялтаст эс сэгсрэгч аппараттай болсноор 79 нэгж цус үйлдвэрлэж байгаа аж. Төсөл хөтөлбөр ийнхүү амжилттай хэ­рэгж­­­сэнээр Дорнодын цусны аюулгүй байдал 70 хувиар сайжирсан байна. Төрөхийн хүндрэл, осол гэм­тэл, элэгний өвч­лөлийн хүндрэлийн үед цус, цусан бүтээгдэхүүн их хэрэглэдэг учир цусны нөөц бүрдүүлэхэд анхаарч ажил­ладаг гэж цусны сал­бар төвийн эрхлэгч, их эмч С.Дэлгэржаргал ярьж байв. Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн энэ төсөл маш чухал үр өгөөтэй төсөл байсан. Анх намайг томилогдон ирж ажлаа хүлээн авсан өдөр Эрүүл мэндийн сайд дуудаж уулзсан юм. Сайд надад сайн, муу хоёр мэдээ дуулгасан. Манай төслийн хүрээнд Улаанбаатар хотод цус судлалын үндэсний төв нээлтээ хийсэн нь сайн ч, аймгуудын салбарын барилга, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил муу байгаа учир өнөөдөр хамт нээлтээ хийж чадсангүй гэсэн. Харин танай аймагт төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаан­баатарын Цус судлалын үндэсний төв шиг жижиг төвтэй болжээ. Хоёр хүрэхгүй жилийн хугацаанд цусны төвөө ийм сайхан болгоод явж байгаад баяртай байна. Азийн хөгжлийн банкнаас эрүүл мэндийн яамтай хамтран аймгуудын эмнэлгүүдэд ариутгалын тасаг байгуулж өгч байгаа. Энэ төслийн хүрээнд танай эмнэлэгт ариутгалын тасаг байгуулж өгөх болно” гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин