Монгол хэлийг латин галигаар бичих “номноо” хувилбар

2013-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.ЦОЛМОН

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

 

Монголчууд нь бичиг үсгийн эртний уламжлал, соёлтой ард түмэн билээ. Тухайлбал мянган жилийн түүхтэй Монгол бичгээс эхлээд Дөрвөлжин үсэг, Соёмбо үсэг, Тод үсэг зэргийг зохион тухайн цаг үе бүрд хэрэглэж ирсэн уламжлалтай. 1930-1940-өөд оны үед Латин үсэгт шилжих хөдөлгөөн өрнүүлж нэгэн хэсэг хэрэглэж байсан баримт бий. Даяаршиж буй өнөөгийн нийгэмд Латин үсгийн хэрэглээ нийтлэг болж байгаа тул Кирилл үсгийн цагаан толгойг Латин үсгийн цагаан толгойн үсгүүдэд дүйцүүлэн хэрэглэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Өнөөдөр хэрэглээний түвшиндээ хүн бүр өөрийн дураар Кирилл үсгийг Латин үсэгт хөрвүүлэн хэрэглэж байгаа бөгөөд үүнийг нэг мөр болгон цэгцлэх шаардлага ч зүй ёсоор гарч байна. Ийнхүү цэгцлэхгүй бол аливаа асуудал дээр ойлголтын зөрүү гарах, маргаан дэгдэх ч магадлалтай байгаа тул Кирилл бичгийн цагаан толгойг Латин үсгийн цагаан толгойд дүйцүүлэн галиглах хувилбарыг зохиосон болно. Уг бүтээлийн ерөнхий агуулга нь Кирилл бичгийн цагаан толгойн 35 үсгийг Латин бичгийн цагаан толгойн 26 үсэгт дүйцүүлэн тохируулсан ба үсэг давхардуулах, нэг үсгийг хоёр тэмдэгтээр тэмдэглэх, аливаа цэг, таслал зэрэг нэмэлт тэмдэгтүүдээр үсэг ялгах зэргээс татгалзсанд оршино. Зарчмын хувьд хэрэглэхэд аль болох амар хялбар байх, нэг тэмдэгтээр нэг л үсгийг тэмдэглэн ингэснээрээ утгыг зөрүүгүй байх, дуудлагын ижил төстэй нөхцлийг хангах зэргийг голлон баримтлав.

Зарчмууд:

Орчин цагийн монгол хэлний кирилл бичгийн цагаан толгойн 35 үсгийг латин бичгийн цагаан толгойн 26 үсгээр тэмдэглэхдээ дараах зарчмуудыг баримталсан болно. Үүнд:

1. Орчин цагийн монгол хэлний 35 кирилл үсгийг 26 латин тэмдэгтээр үсэг хослуулахгүйгээр, давхардуулахгүйгээр нэг үсгийг нэгээр тэмдэглэнэ.

2. Тэмдэгтүүдийг оноохдоо тэмдэгтийн зөвхөн харагдах байдлыг бус харин дуудлагын авианы ойр дөт байдлыг харгалзан оноож хөрвүүлэхийг эрмэлзсэн болно.

3. 1940-өөд онд кирилл бичигт шилжихдээ тухайн галигийн бүх тэмдэгтийг ашиглахын тулд болон оросуудын хэрэглэж байгаа хувилбарыг хуулах байдлаар авсан тул уугуул монгол хэлэнд байдаггүй Й, Ы, Ь-ийг Ии-тэй адилтган оруулж Ii-ээр, мөн Ее, Ёё-г Ее-ээр Щщ-г Шш-ээр, Чч-г Цц-ээр, Юю-г Уу-аар орлуулан адилтгаж хэрэглэнэ. Эдгээр орлуулалт нь монгол хэлний дуудлага, бичлэгт хохирол хүндрэл учруулахгүй юм. Уугуул монгол хэлэнд байдаггүй Ъ-ийг латинд огт тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв.

4. Уугуул монгол хэлэнд байгаагүй ч орчин цагийн монгол хэлэнд ашиглагдах болсон Вв, Кк, Өө, Фф, Үү, Чч, Юю үсгүүдийг тусад нь латинаар тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. Эдгээрийг тэмдэглэх үсэг латинд байгааг мөн харгалзан үзсэн болно.

5. Өө, Үү үсгийг оновчтой тэмдэглэх нь санал болгож буй хувилбарын шинэлэг, давуу тал юм. Кириллийн Өө-г ойролцоо дуудагддаг латины Qq /кө/-гээр, Үү-г ойролцоо дуудагддаг, төстэй харагддаг Vv-/вү/-гээр тэмдэглэхийг санал болгож байна. 

6. Латины тэмдэгтийн дээр, доор, өмнө, хойно нь аливаа нэмэлт тэмдэглэл (. , - _ гэх мэт) хэрэглэхгүйгээр монгол үгийг бичиж байгаа нь энэхүү саналын давуу тал байх болно.

Тэмдэглэгээ:  

Ийнхүү 33 кирилл үндсэн үсэг, нэмэгдсэн хоёр /Үү, Өө/, нийт 35 тэмдэгт үсгийг 26 латин үсгээр хослуулахгүйгээр, давхардуулахгүйгээр тэмдэглэх болно.

Үүнд:

 

Сайн уу
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин