Хөгжлийн банкийг оруулах төрийн өмчийн байр алга уу?

2013-11-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

- Хөгжлийн банк түрээсэнд 400 сая төгрөг төлнө -

Э.СОЛОНГО

“Он дуустал гадаад руу томилолтоор явж болохгүй, албан байгууллагадаа тавилга хэрэгсэл шинээр худалдан авахгүй шүү. Мөн бичиг хэрэгслийн зардлаа бууруулцгаа” гэж Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт зарлиг буулгасан. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард эдийн засгийн байдал тааруу байгаа тул дарга нарыг зардлаа бууруулж, бүсээ чангалахыг үүрэг болгосон юм. Гэвч сүрхий мэдэгдэлдээ төрийн өмчит зарим байгууллагынхаа зардлыг хэмнэх биш эсрэгээр нь тооцжээ. Өөрийн гэсэн орлогогүй Хөгжлийн банкийг гэхэд сарын 20 орчим сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд оруулсан нь энэ.

 

ТҮРЭЭС БУЮУ БАГТАЖ ЯДСАН ТӨСӨВ  

Монголын төсөв, эдийн засагт амин дэм болох Хөгжлийн банк өнгөрсөн хавраас эхлэн түрээсийн байранд байрлах болсон. Ингэхдээ “Макс Tower”-ын хоёр, гуравдугаар давхрыг бүхлээр нь “эзэлж” байна.

Энэ нийтлэлд аль нэг төрийн болон хувийн өмч, байгууллагыг шүүмжлэх гэсэнгүй. Харин төсвийн хөрөнгө хэрхэн түрээсийн төлбөрт “урсаж” буйг онцлов. Үнэндээ байраа түрээслүүлж буй “Макс” энэ асуудалд хамаагүй. Гол нь төрийн байгууллагад түрээсээс өөр байр олдохгүй байгаад учир байна.

Тус группын өмч болох цамхагийн нэг давхрын нийт талбай 200 орчим ам метр. Тэгэхээр банк нийтдээ 400 ам метр талбайд түрээс төлдөг гэсэн үг. Хөгжлийн банк үүнийхээ нэг ам метрт сар бүр дунджаар 50 мянган төгрөг тушаадаг аж. Өөрөөр хэлбэл, Монголыг хөгжүүлэх банк маань сар бүр 20 орчим сая төгрөгийг түрээс нэрээр урсгаж байгаа юм. Энэхүү гэрээг Хөгжлийн банк хоёр жилийн хугацаатай хийсэн гэдгийг эх сурвалж хэлж буй. Тэгэхээр тус банк хоёр жилийн хугацаанд 400 сая төгрөгийг төсвийн хөрөнгөөс гаргах нь.

 

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГАД ИЛҮҮЧИЛСЭН ТАЛБАЙ ХӨГЖЛИЙН БАНКИНД ОЛДСОНГҮЙ 

Гэтэл нөгөө талд төрийн өмчит зарим газарт түрээсийн бизнес цэцэглэж байна. Тухайлбал, хуучнаар Худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Засгийн газрын арваннэгдүгээр байранд “Хөх судар принтинг”, “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ” зэрэг хувийн байгууллага, бичиг хэргийн дэлгүүр, наториатын газар ажиллаж байна. Тэнд ойролцоогоор 100 орчим ам метрийг хувийнханд илүүчилжээ. Ингэхдээ ам метрийг нь дунджаар 13-20 мянгаар үнэлж түрээслүүлдэг байна. 12 давхар төрийн мэдлийн энэ өндөр байшинд бизнесийн байгууллагуудаас гадна Монголын хоршоологчдын холбоо зэрэг ТББ сууршин, ажил орлогоо залгуулдаг аж. Уг нь хувийн хэвшил, бизнесийн байгууллагад илүүчилсэн төрийн өмчит байрны талбайд Хөгжлийн банкийг байрлуулбал ядаж өрийн бичгийн хүүд төлөх мөнгөө хэмнэх тооцоог Ерөнхий сайд хийгээгүй бололтой.

Чингис бондын 1.5, Самурай бондоос босгох нэг тэрбум ам.доллараа Засгийн газар энэ банкинд байршуулна. Үндсэндээ Засгийн газрын хөтөлбөрийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банк Ерөнхий сайдын гаднынхнаас зээлсэн өрөө байршуулах “үүр” нь юм. Тус банкны дансаар гадны өр, зээл 2011 оноос орж эхэлсэн. Одоогоор Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийг тэлэх төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн том үүргийнхээ хүрээнд 600 сая ам.доллар буюу 800 тэрбум төгрөгийн бонд босгох даалгаврыг эрх баригчдаас аваад буй. Энэ хөрөнгөөр эхний ээлжинд 100 мянган орон сууц, 1100 км төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, автозам болон эрчим хүчний шугам гэсэн дөрвөн төслийг санхүүжүүлнэ. Ийнхүү хөгжлийн гараа руу хөдөлснөө зарласан Хөгжлийн банкны ажил хэрхэн урагшилж байгааг товчхон дурдъя. Зургаан хувийн хүүтэй зээлээр хүмүүст хүрэх 100 мянган айлын орон сууц найман хувийн зээлд хувирсан. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбох төсөл Ерөнхий сайдын амлалтаас цаашгүй. Цаасан дээрээс цаашлаагүй төмөр замын төслийн үр дүнд Монголын нүүрсний орлого буурч эдийн засагт таагүй байдлууд үүсч эхлэв.

 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин