Ялалтын баярын жагсаал эхэллээ

2018-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Москва хотод Германы фашизмыг ялж, эх орны II дайн дууссаны 73 жилийн ойд зориулсан баярын жагсаал өглөөний 10:00 цагт эхэлсэн байна. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баярын жагсаалд дэлхийн бусад орны ерөнхийлөгчдийн хамт хүрэлцэн ирэв. Баярын жагсаалын эхэнд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Жайловын нэрэмжит цэргийн хөгжмийн коллежийн хөгжимчид жагсав. Тэд жагсаалын үеэр хөгжим тоглох үүрэг хүлээжээ. Бөмбөртэй хөгжимчдийн араас орос хүн бүрийн андахгүй мэдэх “Ариун дайн” хэмээх дуунд алдарт Преображенскийн хороо алхсанаар баярын жагсаал эхэллээ.  Тэд  ОХУ-ын туг болон 1945 онд Берлингийн Рейхстагийн оройд хатгаж III Рейхийн уналтыг зарласан ялалтын тугийг авч явав.  Харин араас нь ОХУ-ын зэвсэгт хүчний бусад анги нэгтгэл алхсан юм.

Батлан хамгаалахын сайд Улаан талбайд хүрч ирэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ялалтын баярын жагсаалыг эхлүүлэхээр хүрч ирлээ. Тэрээр баярын жагсаалыг командалж байгаа хурандаа генерал Олег Салиуковтой мэндлэв. Тэд энэ үеэр ёслолын Зил хэмээх машин хөлөглөсөн байв. Эдгээр машиныг 1953 оноос хойш ЗХУ-ын цэргийн жагсаалд хэрэглэж байсан бүх морьдын оронд хэрэглэж эхэлсэн юм.

Жагсаалд 13 мянга гаруй цэрэг оролцлоо

[caption id="attachment_38232" align="alignnone" width="638"] Волскийн цэргийн хүрээлэнгийн болон Будёнины нэрэмжит академийн эмэгтэй сонсогчид[/caption] [caption id="attachment_38226" align="aligncenter" width="638"] Навал Намижовын нэрэмжит цэргийн сургуулийн сонсогчид[/caption] [caption id="attachment_38234" align="aligncenter" width="638"] Балтийн тэнгисийн флотын усан цэргүүд[/caption] Энэ жилийн ялалтын баяраар нийт 13 мянга  гаруй цэрэг жагсч өнгөрсөн байна. Харин жагсаалд ОХУ-ын зэвсэгтт хүчний механикжсан машинтай 150 гаруй анги нэгдэл оролцов. Мөн  энэ үеэр Москвагийн тэнгэрт 75 онгоц, нисдэг тэрэг ниссэн байна.

Сергей Шойгу цэргүүдтэй мэндчилэв

Батлан хамгаалахын сайд  Сергей Шойгу  Улаан талбайг тойрч Аугаа эх орны дайны 73 жилийн ойн баярын жагсаалд оролцож байгаа цэргүүдтэй мэндчиллээ. Жагссан цэргүүдийн дунд Сирид үүргээ гүйцэтгээд ирсэн агаар,хуурай хүчний газрын хүчний цэргүүд багтсан байв. Мөн  ОХУ-ын нисгэгчийн сургуулийнхан болон  жил бүр өсөн нэмэгдэж байгаа техникийн  мэргэжилтнүүд жагсчээ.

Орчин үеийн зэвсэгт хүчний шинэ зэвсэглэл

[caption id="attachment_38227" align="alignnone" width="638"] эх орны II дайнд оролцсон Т-34 танк[/caption] [caption id="attachment_38230" align="alignnone" width="638"] Su-57 загварын шинэ сөнөөгч онгоц[/caption] [caption id="attachment_38228" align="alignnone" width="638"] агаарын дайралтаас хамгаалах Buk-M2 систем[/caption] [caption id="attachment_38235" align="alignnone" width="638"] Шөнийн анчин Mi-28N нисдэг тэрэг[/caption] Сүүлийн жилүүдэд ОХУ-ын зэвсэгт хүчинд  3500 гаруй цэргийн тээврийн хэрэгсэл нэмэгдсэн байна. Тухайлбал, 400 хуягт машин, нисэх онгоц 100, 19 хөлөг онгоц байгаа аж.

Ерөнхийлөгч Владимир Путин үг хэллээ

Ерөнхийлөгч Владимир Путин жагсаалд оролцож байгаа цэргүүдтэй мэндэлсний дараа Батлан хамгаалахын сайд түүнд хандлаа.  Үүний дараа ерөнхийлөгч Владимир Путин үг хэллээ. Тэрээр ялалтын баярын өдрийн мэндийг бүх ард иргэддээ хүргэлээ.

Владимир Путин: Фашистууд ялагдсан нь том ялалт болсон

“Оросын ард түмэн  хэзээ ч догшин дайсны өмнө бууж өгөхгүй гэдгээрээ бид үргэлж бахархах болно. Энэ түүхэн ялалтыг гажуудуулахыг зорьж, дайны шинэ түүх бичихийг хүсч байгаа хүмүүс байгаа. Бид тэдэнд тэгэхийг нь хэзээ ч зөвшөөрөхгүй” гэв. Эх орны төлөө хийсэн тулалдаан бүр их чухал байсан. “Жил бүрийн тавдугаар сарын 9-ны өдөр бүх үеийнхнийг эр зоригийн түүхэнд нэгтгэдэг” гэж хэллээ.. Дайн бол үргэлж амьдралын сорилт байсаар ирсэн.  Иймээс дэлхийн бүх орнууд энхтайван, найрамдал бол их хэврэг гэдгийг ойлгох нь чухал гэж онцолсон байна.   Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин