Хятад ногоо, Орос гурилын импорт үргэлжилнэ

2013-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Энэ жил манай улс дахин гаднаас хүнсний ногоо, гурилаа зөөх нь. Өнгөрсөн жилийнхээс ахиу ургац хураасан ч байгалийн хүчин зүйлээс болж төлөвлөсөн хэмжээндээ ургац авч чадсангүй. Өнгөрсөн долоо хоногт салбарын яамнаас ургац хураалт дууссаныг зарласан. Бид 351 мянган тонн буудай, 368 мянган тонн үр тариа, 190 орчим мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 37 мянган тонн тосны ургамлыг хүнсэндээ нөөцлөөд байгаа юм. Үүнээс харахад дотоодын төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж буй ч буудай, хүнсний ногоо дутаж байгааг албаныхан онцолсон. Хүнсний ногоо, гурил энэ жил хэр хангалттай байхыг харцгаая.

70 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ НОГООГ ГАДНААС “АРГАЛНА”

Монгол Улсын хүнсний ногооны жилийн хэрэгцээ 190 гаруй мянган тонн. Харин энэ жил манайх 101 мянган тонн хүнсний ногоо хураагаад байна. Гаалийн байгууллагын мэдээгээр жилд 70-80 мянган тонн хүнсний ногоо хөрш орнуудаас ирдэг байна. Үүний ихэнх нь Хятад улсынх аж. Энэ жилийн ургац урд хөршийн хүнсний ногооны импортыг бууруулж чадахгүй нь тодорхой болжээ. Урьдчилсан балансаар 103.4 мянган тонн хүнсний ногоо хураан авах тооцоог гаргасан. Гэвч энэ тоондоо хүрсэнгүй. Өнгөрсөн жил манай улс 137 га газарт хүнсний ногоо тариалснаас 98493 тонн ургац хураажээ.

 

ИРЭХ ОНЫ ХҮНСЭНД ГУРИЛ ДУТАХ НЬ

Манай улс энэ намар 351 мянган тонн буудай хураалаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 100 мянган тонноор бага дүн. Гурилын түүхий эд 100 мянган тонноор буурахад үр тариа тариалсан 45 мянган га газар цасанд даруулсан нь нөлөөлжээ. Салбарын яамнаас мэдээлснээр ургац хураалтын ид ажлын үе болох ес, аравдугаар сард цаг агаарын гэнэтийн үзэгдэл хэд хэдэн удаа давтагдаж, бороо нойтон цас ойр ойрхон орсноос буудайн хаягдал, хорогдол их хэмжээгээр гарчээ. Ес, аравдугаар сард орсон нойтон цасанд даруулсан талбайгаас хураах байсан ургацын 30 орчим хувийг хаясан байна. Өөрөөр хэлбэл, цасанд даруулсан 45 мянган га талбайгаас 70 мянга гаруй тонн буудай хураан авах байснаас 50 гаруй мянган тонныг хураажээ. Мөн малчид тариан талбай руу шахаж нүүдэллэснээс мал тариалангийн талбайд орох зэрэг асуудал 20 мянган тонн буудайг хаяхад хүргэжээ. Уг нь тариаланчид энэ намар 432.4 мянган тонн үр тарианаас 404.6 мянган тонн буудай хурааж авахаар тооцоолж байсан юм. 

 

ТӨМС ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАЛАА

Энэ намар 211.8 мянган тонн төмс хурааж авахаар төлөвлөснөөс 190 мянган тонныг хураажээ. Үүгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах юм. Манай улсын нэг жилийн төмсний хэрэглээ 180 мянга орчим тонн. Ирэх онд монголчууд урд хөршийн цагаан төмс хэрэглэхээргүй болсныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцолсон. Өнгөрсөн онд манай улс 149.6 га талбайгаас 242 мянга 835 тонн төмс хураажээ. Энэ намар өнгөрсөн оныхоос төмсийг ес, буудайг 20 хувиар бага хураасан байна. Харин хүнсний ногоог өнгөрсөн жилийнхээс 14.9 хувиар ахиу авчээ.

 

86 МЯНГАН ТОННООР БАГА ХАДЛАН БЭЛТГЭЖЭЭ

Манай улс энэ жил 900 гаруй мянган тонн хадлан бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 86 мянган тонноор бага хадлан юм. Мөн гар тэжээл өнгөрсөн жилийнхээс дөрвөн мянган тонноор буурсан байна. Бэлдсэн хадлангийн ихэнх хувь нь Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Булган аймагт ногдож байна.

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин