Өчигдөр эмч, сувилагч, өнөөдөр багш нар...

2018-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгууллаа. Нийслэл болон орон нутгаас ирж жагсаалд оролцож байгаа эмч, сувилагч нар 2014 оноос хойш цалингийн нэмэгдэлгүй ажиллаж байгаагаа хөдөлмөрийн мөлжлөгө гэж үзэж байгаа. Мөн цалингаа нэмэгдүүлэхийг хатуу шаардаж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, тэд дараах таван шаардлагыг эрх баригчдад хүргүүллээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг энэ оны II улиралд багтаан 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, төсөвт тодотголл хийж, төр авч чадахгүй байгаа татваруудаа авах боломжийг гаргах. Мөн сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих бодлого болон стандартын дагуу орон тоо гаргаж ажиллуулахад шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж хэрэгжүүлэхийг шаардав. Энэ жагсаалд сувилагч нар голчлон оролцож байсан. Өнөөдрийн нөхцөлд бүх эмнэлэгт 3-4 сувилагчийн хийх ажлыг нэг хүн хийж байгааг хэлж байв. Өөрөөр хэлбэл, сувилагчид ажиллах хүсэл эрмэлзэл, урам зориг нь мохож байгаагаас эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсч байгааг жагсагчид учирлаж байв. Тэдний дараагийн шаардлага бол эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилалд хам­раг­даагүй ажил мэргэж­лүүдийг бүрэн хамруулж, энэ оны III улиралд баг­таан батлуулж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж хэрэгжүүлэх, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх гэв. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих сан­хүү­жилтийн 3.2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэг­дүүлэх боломжийг бүрдүүлэхийг шаарджээ. Эдгээр шаардлагын хариуг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэж өгөхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаяна гэдгээ мэдэгдэв. Тус салбарт тулгамдаад байгаа олон асуудлын талаар холбогдох албан тушаалтнуудад удаа дараа шаардлага хүргүүлсээр байхад дүлий мэт хандаж байгаа тул ийнхүү ажил хаялт зарлахаас аргагүй байна гэж Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар хэллээ. Ийнхүү эмч, сувилагч нар өчигдөр жагсаал зохион байгуулсан бол өнөөдөр багш нар цалингаа нэмэгдүүлэх, эрх баригчдыг амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсана. Энэ сарын 3-нд Багшийн ца­линг нэмүүлэх түр хөдөл­гөөн, Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэв­лэлийн бага хурал зарлаж жагсана гэдгээ мэдэгд­сэн юм. Тэд өнгөрсөн есөн сарын хуга­цаанд багш нарын цалинг нэмэгдүүлэх асууд­лаар тэмцсэн төр, засгийн зүгээс анхаарал хандуулахгүй байгааг хэлж байсан билээ. Хэдийгээр гурван талт хэлэлцээрийн ширээний ард суусан ч амлалтаа биелүүлээгүй тул өнөөдөр “Боловсролоо сэхээнээс аваръя, багшаа ядуурлаас гаргая” уриатай жагсаал зохион байгуулах юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин