Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

2018-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ой өнөөдөр тохиож байна. Зөвлөлт, Монголын ард түмний хамтын ялалтын түүхэн энэ ой бол ахмад дайчид, цэрэг эрсээрээ бахархаж, залуу үе, нийт ард түмнээрээ бахархан дурсах ёстой өдөр юм. Ялалтын өдрийг угтаж МАХН-ын удирдлагууд болон Элчин сайдын яамдын төлөөлөл Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, ахмад дайчид, залуу үеийн төлөөлөл оролцлоо.   ЯЛАЛТЫН БАЯРЫГ ЦЭРГИЙНХЭНДЭЭ “БАЯРЛАЛАА” ГЭЖ ХЭЛЭХ ӨДӨР БОЛГОЁ   Зөвлөлтийн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Фашистыг ялсан маш чухал өдөр тохиож байна. Ялалтын ойн баярын өдөр бол XX зууны хүн төрөлхтөн эрх чөлөөтэй амьдрах уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэсэн өдөр. Олон сая хүний амины үнэ цэнээр энэ ялалт олдсон юм. Энэ ялалтыг байгуулахад Монголын ард түмэн ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулсан. Тиймээс ялалтын баярыг байнга дурсч, амь насаа эрсдүүлж, цусаа урсган байж хүнд хэцүүг давсан ахмадуудаа хүндэт­гэж, цэргийн алба хаагч­даа хайрлаж энэ өд­рийг тэмдэглэж байх ёстой. Ялалт авчир­сан ахмадуудаа өдөр бүр, жилийн 365 хоногт хүндэтгэж байх учир­тай. Харамсалтай нь ажил­даа дарагдаад өөр зүйлд сатаардаг учраас жил бүрийн тавдугаар сарын 8, 9-ний өд­рийг ахмад дайчдаа дурсч хүн­дэтгэдэг, цэргийнхэндээ баярлалаа гэж хэлэх өдөр болгох ёстой. Даян дэлхийд энхтайван мандтугай. Ахмадууд, цэргийнхнийхээ байгуулсан гавьяаг үүрд мөнх санан дурсч явах болно гэдгээ батлан илэрхийлж байна” хэмээн онцоллоо.   “МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЗӨВЛӨЛТ ЗАСАГ, УЛААН АРМИТАЙ ХАМТ БАЙСАН” Харин БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Аугаа их эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний ялалт асар их үнээр олдсон. Ялалт байгуулсан үндсэн гол хүч бол Зөвлөлтийн ард түмэн, улаан арми байсан. Зөвлөлтийн ард түмний итгэл, сэтгэл санааны хатуужил ялалтын өдрийг наашлуулсан гэж боддог. Энэ дайнд Монголын ард түмэн алсаас ажиглагч байгаагүй. Эхний өдрөөс Зөвлөлт засаг, улаан армитай хамт байж, ялалтад хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй. Монголчууд хайрлаж, дээдэлж явдаг агт морио Зөвлөлтийн ард түмэнд илгээж байсан. Бидний илгээлт эх орны дайныг ялалтаар төгсгөхөд хувь нэмрээ оруулсан гэж итгэдэг. Монголчуудын хувь нэмрийг Монгол, ОХУ-ын Засгийн газар өндрөөр үнэлж Москва хотын Мөргөлийн уулан дээр өнгөрсөн жил монгол моринд зориулсан хөшөө бос­го­сон. Дайны хүнд цаг үед ачааг нь нуруун­даа үүрч явсан морьдоо үнэлж, хөшөөг босгох санаачлагчдын нэг байсандаа бахархдаг. Моринд зориулсан хөшөөг бүрэн санхүүжүүлсэн бизнесмэн Б.Ганбаяр гэдэг залууд талархах ёстой. Цаг хугацаа нисэн өнгөрсөн ч ялалтын өдрийг мартах учиргүй” гэв.   Р.Р.Ракшаев: МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТУСЫГ ЯМАГТ САНАН ДУРСЧ ЯВДАГ   Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх үеэр  ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев “Эрхэм хүндэт Монгол анд нөхдийнхөө амга­ланг айлтгая. МАХН, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар ялалтын баярын өдрийг угтан Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж байгаад ОХУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 73 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ өдрийг ямагт дурсч, ахмадуудаа хүндэтгэж, ялалтын түүхийг залуу үеийнхэндээ таниулж байх учиртай. Ялалт бай­гуу­лахад Монголын ах дүүс Зөвлөлтийн ард түмэнд дайны эхний өдрөөс эхлэн дөрвөн жилийн турш асар их тусалж байсныг ОХУ-ын ард түмэн байнга санаж талархан дурсч байдаг. Монголын ард түмний хөрөнгөөр танкын цуваа, нисэхийн эскадрил бү­тээн байгуулж бэлэглэж байсныг энд онцлох ёстой. Мөн монголчууд  олон зуун мянган морь бэлэглэж, хувцас, хоол унд ачсан гал тэрэгний цуваа фронтод очиж манай улаан армид тус болж байсан. Түүнээс гадна дэлхийн II дайны эцсийн шатанд манай хоёр арми дайсныг бут цохиж ялалтаар дуус­гаж байсныг дурдахад таатай байна” гэсэн юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

22 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

13 цаг 1 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

15 цаг 11 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

2025-08-22
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20