С.Зоригийн хэргийн асуудлаарх хаалттай хуралдаанаар юу ярив?

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын зарим гишүүд С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хаалттай хуралдлаа. Учир нь С.Зоригийн хэргийг мөрдөн байцаах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өчигдөр С.Зоригийн хэрэгтэй холбогдох зарим баримтыг дэлгэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг С.Зориг агсныг хөнөөсөн хавтаст хэрэгтэй хууль бусаар танилцсан гэх утгатай зүйл ярьсан юм. Үүнээс үүдэж С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал хөндөгдөж, ихэнх гишүүд мэдээлэл сонсмоор байна гэсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд “С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор иргэдийн байр суурийг сонссоны төлөө гишүүдэд эрүү үүсгэж байна. Одоо бас олон улсын байгууллагын тавьсан дүгнэлт дээр дүн шинжилгээ хийх ажлын хэсэгт багтсаны төлөө дахин нэг хэрэг үүсгэж байна. Энэ Хүний эрхийн байгууллага юу хийж байна вэ. Өнөөдөр Олон улсын парламентын холбоо чинь Монгол УИХ-ыг ТББ гэж зарласан гэж байна. УИХ-ын гишүүн бол ямар ч эрх мэдэл, үүрэг хариуцлагагүй, сэтгүүлчээс доогуур орох албан тушаалтан гэдгийг Монголын ард түмэнд зарлаж байна. Ренчин гуайг алахдаа 70 насанд даруулга хэрэгтэй гэж хар пиар хийж байсан. Үүнтэй ижил ажиллагааг олон үзлээ. Үнэн мөнийг нь сонсох үүрэг бидэнд бий. Бид С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг сонсмоор байна” гэсэн байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  “Олон Улсын Парламентын Холбооны удирдах зөвлөлийн холбогдох шийдвэрт эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг олон улсын ажиглагчдыг оролцуулан нээлттэйгээр дахин явуулах ёстой гэж үзсэн байна. Мөн хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон Улсын Парламентын Холбоонд тогтмол мэдээлэх, шүүхийн холбогдох шийдвэрийг хуулбарлан авах, холбогдох хууль, эрх зүйн орчны шинэчлэл хийх зэрэг асуудлуудыг хөндсөн. Эдгээр асуудал нь хяналт, шалгалтын чиглэлээр байгуулагддаг ажлын хэсгийн бүрэн эрхийн хүрээнээс хэтэрсэн асуудал.Түүнчлэн тус холбооноос ирүүлсэн бичигт парламентынхаа дэргэд “Парламентын мөрдөн шалгах түр хороо” байгуулах асуудлыг тусгасан. Ийм хороо байгуулна гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөнө. Тиймээс судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг парламентаас байгуулах, уг асуудлаар түр хороо байгуулан ажиллуулах нь зүйтэй” хэмээн танилцуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Байнгын хорооны хуралдаанаа хаалттай горимд шилжүүлэх үү. Ерөнхийдөө С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, нөхцөл байдалтай танилцах, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх уулзалтыг Байнгын хорооны түвшинд хийх шаардлага үүсээд байна л даа. Нууц гэж хэлээд парламентад үзүүлдэггүй материалуудаа нэг сэтгүүлчээр дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавьж байгаа. Гишүүний бүрэн эрхэд халдаж байна, заналхийллээ, дээрх хэргийн өмгөөлөгч нь үг дуугарч чаддаггүй. Үндсэн хуулийн шүүхийн тогтолцоо нурж байгаагийн илрэл гэж би хувьдаа харж байна. Хууль хяналтынхантай хууль тогтоох байгууллагаа төлөөлөн харилцдаг ганц Байнгын хороо хүний эрх чөлөөний баталгаатай холбоотой нөхцөл байдлыг тодруулж, байр сууриа нэгтгэн, төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй болж байна. Хуралдаанд оролцсон гишүүд дээрх асуудлыг ярилцан эхний удаад УИХ-ын гишүүдийн санал солилцох уулзалт зохион байгуулах нь зүйтэй” гэв. Ийнхүү байнгын хорооны хуралдааныг хаалттай горимоор хуралдаж хэлэлцсэн юм. Эх сурвалж:www.polit.mn
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

13 цаг 27 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

13 цаг 35 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

13 цаг 41 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

13 цаг 47 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

13 цаг 52 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

20 цаг 2 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

20 цаг 2 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03