Канадууд Монголд визгүй зорчино

2013-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Манай улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстоны айлчлалын хүрээнд Монгол, Канадын талууд нэг баримт бичиг солилцож, хоёр баримт бичигт гарын үсэг зурав. Канад улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монголд визгүй зорчихыг зөвшөөрсөн ноот бичгийг Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар солилцлоо.

Мөн Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Арилжааны корпорац хооронд хөдөөгийн малчдын амьдралын төвшинг дээшлүүлэхээр харилцан ойлголцох санамж бичигт Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар гарын үсэг зурав.

Монгол Улсын ХААИС, Канадын Саскатчеваны Их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Канадын Саскатчеваны Их сургуулийн Хөдөө аж ахуй, био нөөцийн сургуулийн захирал Мэри Бухр нар гарын үсэг зурлаа.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канадын Амбан захирагч Дэвид Жонстон нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрхэмсэг ноён Дэвид Жонстонтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ айлчлал бол Канадын талаас хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Мөн Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаа чухал айлчлал. Бид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Хүмүүс хоорондын харилцаа маш чухал гэдгийг сая ярилаа. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурснаас гадна хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт Монгол, Канадын хооронд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа. Канад улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийж байгаа айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн, үр дүнтэй сайхан айлчлал болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Айлчлалд амжилт хүсье” гэв.

Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон “Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Канад улсын анхны Амбан захирагч болж байгаадаа би сэтгэл хангалуун байна. Бидний харилцаа ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг дээдлэх нийтлэг үнэт зүйлс дээр суурилж байдаг. Бидний эдийн засгийн харилцаа, ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна. Өнөөдөр бид ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, энхийг сахиулах, бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлыг хангах тал дээр түншлэн ажиллаж байна.Таван жилийн өмнө Улаанбаатар хотноо Канадын ЭСЯ-ыг нээсэн нь бидний холбоо гүнзгийрснийг илтгэсэн томоохон алхам болсон бол одоо бидний харилцаа цэцэглэн өрнөж байна гэж дүгнэх бүрэн боломжтой болоод байна” гэв. Мөн  Амбан захирагч Дэвид Жонстон УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэн бөгөөд түүнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бараалхав.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин