1.4 сая иргэн, 58 мянган хуулийн этгээдэд талархал илгээнэ

2018-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Татварын ерөнхий газраас зохион байгуулж буй “Татвар төлөгчдийн өдрүүд” энэ долоо хоногт үргэлжилж байна. Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулж буй уг арга хэмжээнд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүлж байгаа юм. Энэ долоо хоногт ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар Татварын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.   ОН ГАРСНААС ХОЙШ 1.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ Энэ жил анх удаа Монгол Улсын төсвийг бүрдүүлж буй нийт татвар төлөгчиддөө цахим хэлбэрээр талархлын хуудас илгээхээр болжээ. Цахим талархлыг татвараа төлсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд www.etax.mn, www.ebarimt.mn цахим хуудсаар шалгах бөгөөд өөрсдийн төлсөн татварын хэмжээг талархал хэлбэрээр олон нийтэд түгээж, үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой юм байна. Татварын албанд бүртгэлтэй 172562 хуулийн этгээдээс 2017 онд татвар төлсөн 58029 хуулийн этгээд, бүртгэлтэй 1.6 сая иргэнээс татвар төлсөн 1.4 сая иргэнд талархлын хуудас очих нь. Мөн татвар төлөх сэтгэлгээг төлөвшүүлэх үүднээс төрөл бүрийн сургалтуудыг явуулахаар бэлтгэжээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудад Татварын улсын байцаагчид ажиллаж нээлттэй хичээл заахаар болсон байна. Түүнчлэн “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом бүтээх уралдааныг зохион байгуулах гэнэ. Татвар төлөгчдийн өдрүүдээр иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад сургалт зохион байгуулж, ажлын байран дээр зөв­лөгөө мэдээлэл хүргэх арга хэм­жээг өргөн хүрээнд зо­хион байгуулахаар болжээ. 2017 онд улсын хэмжээнд татварын албанаас 3.2 их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 3.8 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Харин 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 1.5 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан статистик байна гэж мэдээллээ.   ЗЭЭ ОХИНДОО ТАРАГ ХУДАЛДАЖ АВААД 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН БОЛЖЭЭ   Татварын ерөнхий газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр НӨАТ-ын баримтын дөрөвдүгээр сарын тохирлоос азтан болсон зарим иргэнд батламжийг нь гардуулсан юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 108 сая баримт хэвлэгдсэнээс 71 сая нь баталгаажжээ. Супер шагнал болох 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон бөгөөд Улаанбаатар хотын иргэн С.Энхжаргал болон Э.Туул нар энэхүү мөнгийг тэнцүү хувааж авах аж. Э.Туулын хувьд зээ охиндоо байнга тараг худалдаж авч өгдөг ба ганцхан тарагны баримтаар ийнхүү азтан болсон гэлээ. Харин 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн иргэн Г.Чинзориг тодорчээ. Тэрээр мөн сумынхаа дэлгүүрээс 21 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд азтан болжээ. Олон нийтийн зүгээс зарим байгууллагууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа тухай гомдол ирдэг. Харин энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2016 оноос хойш гомдлын тоо харьцангуй буурч байгааг албаныхан ярилаа. НӨАТ-ын баримт өгөх ёстой 188 мянга орчим цэг бүртгэгдсэнээс одоогийн байдлаар 61 хувь буюу 100 мянга гаруй цэгийг системд холбосон байгаа гэнэ. Энэ долоо хоногт НӨАТ-ын баримт олгож байгаа аж ахуй нэгж, байгууллагыг сурталчлах зорилгоор стикер наах ажлыг эхлүүлэх юм байна. Бүртгэгдсэн бүх байгууллага баримт өгдөг болоход иргэдийн санаачлага, оролцоо, шаардлага хамгийн чухал гэдгийг татварынхан хэллээ. Статистикаар 2016 онд 98.8 сая баримт бүртгэгдэж 86154 иргэн 3.5 тэрбум төгрөг, 2017 онд 119260 иргэн таван тэрбум төгрөг, энэ оны эхний дөрвөн сард 57318 иргэн 3.4 тэрбум төгрөгийн хонжвор авчээ. Мөн өнгөрсөн онд 497650 иргэнд 35.1 тэрбум, энэ жил  631323 иргэнд  77.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Ийнхүү тоон үзүүлэлт огцом өсч байгаа нь иргэдийн хяналт сайжирсантай холбоотой гэв. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэх үеэр иргэдийн дунд санал асуулга зохион байгуулахад хонжворыг сугалаа хэлбэрээр олгохыг хэвээр үргэлжлүүлэх саналтай байжээ. Харин урамшууллыг жилдээ нэг удаа олгодог байсныг улиралд нэг удаа болгох санал нэлээдгүй ирснийг төсөлд оруулсан бөгөөд батлагдвал ирэх жилээс хэрэгжих боломжтой аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

13 цаг 22 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

13 цаг 30 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

13 цаг 36 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

13 цаг 42 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

13 цаг 47 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

19 цаг 57 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

19 цаг 57 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03