“Тэсвэр тэвчээр, хөдөлмөр хүнийг амжилтад хүргэдэг”

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Паэурлифтингийн нэгдсэн холбооныхон Өмнөд Африкт өнгөрсөн сарын 22, 28-нд болсон ДАШТ-д оролцож багаараа V, мастер нэг ангилалд VI байр эзэлжээ. Мөн энэ сарын 1, 6-ны өдрүүдэд Энэтхэгийн Утопур хотод болсон паэурлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр тамирчин амжилттай оролцоод ирсэн талаар тус холбооныхон мэдээллээ. Энэ үеэр тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга “Өмнөд Африкт болсон ДАШТ-д спортын мастер, Азийн аварга Д.Ууганбаяр 260 жингийн туухай өргөж алтан медаль, насанд хүрэгчдийн +120 жинд Азийн аварга, ОУХМ Б.Алтангэрэл жин өгсч 365 жингийн туухай өргөж мөнгөн медаль хүртсэн. Мөн ангиллын -120 жинд спортын мастер, Азийн аварга Ц.Баярхүү 245 жингийн туухай өргөж мөнгө, насанд хүрэгчдийн -120 жинд хэвтээ шахалтын  дэлхийн аваргын мөнгөн медальт, дөрвөн удаагийн аварга, ОУХМ Б.Чимэдцэрэн 357.5 жингийн туухай өргөснөөр алтан медалийн эзэн боллоо” гэв. Сэтгүүлчид түүнээс манай оронд аравдугаар сарын 1, 6-нд  “Аса” циркт болох пауэрлифтингийн мастер ангиллын ДАШТ-д оролцох тамирчид хэзээ бэлтгэл сургуулилтдаа гарах талаар асууж байв. Энэ талаар холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга ДАШТ-д оролцох бэлтгэлдээ орсон гэж хэлж болно. Долдугаар сард ДАШТ-д оролцох тамирчид эрхээ авах тэмцээнийг  Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулна. Манай холбоо энэ тэмцээнийг өндөр төвшинд байгуулахын төлөө бүх чадлаа дайчлан ажиллаж байна. Тухайлбал, таван хос туухайг өөрийн хөрөнгөөр худалдан авч байгаа. Нэг багц туухай нь 11 мянган евро орчим үнэтэй. Энэ сарын сүүл гэхэд ирчих байх гэв. Долдугаар сарын 5,7-нд болох тэмцээнээс ДАШТ-д оролцох шигшээ багийг гаргана. ДАШТ манай эх оронд болж байгаатай холбогдуулан хоёр баг оролцуулах хүсэлтийг дэлхийн пауэрлифтингийн холбоонд тавьсан байна. Одоогийн байдлаар удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд зөвшөөрсөн хариу өгсөн. Хэрэв техникийн зөвлөлөөр хэлэлцээд нааштай хариу өгвөл манай хоёр баг оролцох боломжтой. Ойрын үед гадаадад болох тэмцээнд манай зургаан тамирчин оролцоно. Бэлтгэл нь хангагдсан гэв.   Мастер нэг ангилалд өрсөлдөж ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Алтангэрэл “Би энэ спортоор хичээллээд 10 гаруй жил болж байна. Өнөөдөр Монголын тамирчид дэлхийн аваргын томчуудтай мөр зэрэгцэж, дэлхийн аваргын хүнд жингүүдэд амжилтыг нь эзэмшээд аварга нь болоод явж байна. Үүнийг  би Монгол хүнд цаанаас нь заяасан  унаган авьяас чадвар, билэг, хүч чадал, эр зориг юм уу даа гэж бодож байна. Миний хувьд өмнө нь оролцож байсан тэмцээнд +120 жинд оролцдог байсан. Гэвч 10 гаруй кг хасч оролцсон болон өөр бусад шалтгааны улмаас хасагдах шахсан. Тухайлбал, цагийн зөрөө зэрэг асуудал нөлөөлсөн гэв. Жин хасч оролцсон нь үе мөч сулрахад нөлөөлсөн. Энэ мэт асуудлыг бодож, тооцож үзэх хэрэгтэй юм билээ. Гэхдээ санасандаа хүрэхийн тулд гурав дахь оролтоо амжилттай  гүйцэтгэснээр мөнгөн медаль хүртлээ. Паэурлифтинг бол багийн спорт. Би үүргээ биелүүлэх ёстой. Учир нь энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Багийн болон эх орны амжилт. Эх орныхоо нэрийг дуулгах гээд дэлхийн дэвжээн дээр ирчихээд байдаг. Үүргээ биелүүлж  чадахгүй бол их хүнд байдаг. Өмнө нь надад ийм үе тохиолдож байсан. Ийм их сэтгэлийн дарамт дороос авчирсан учраас авсан медалиа “Эх орны паэурлифтингийн  медаль” гэж нэрлэнэ. Монголчууддаа хэлэхэд тэсвэр тэвчээр, их хөдөлмөр энэ амжилтад хүргэдэг юм байна гэж хэлмээр байна. Цаашдаа манай залуучууд энэ спортоор хичээллэж бүх жингийн аварга болохыг хүсэн ерөөе” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин