“Зууннайман суврага”-ийн давсны үйлдвэр хэмээх аварга байгууламж Гүнтэд сүндэрлэжээ

2013-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УРАН

Түрүүч нь аравдугаар сарын 25-нд

Нийслэлийн ногоон бүсэд тэр дундаа зуслангийн айлуудын дунд давсны үйлдвэр гэсэн нэрээр томоохон байгууламж барьж буй “Зууннайман суврага” компанийн та­лаар бид өмнөх ду­гаар­таа мэдээлсэн билээ. Өвөр Гүнтэд оршин суудаг хэд хэдэн иргэдээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ой модны хаяанд босч байгаа үйлдвэрийн тухай гомдлыг илгээжээ. Иргэдийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн байцаагчид шалгалтыг эхлүүлсэн байна. Томилогдсон байцаагч компанийн удирдлагуудаас тухайн байгууламжтай холбогдох бичиг баримт, түүнчлэн хуулийн дагуу хийж байгаа гэдгээ нотолсон зөвшөөрөл, бусад холбогдох зүйлсийг танилцуулахыг шаарджээ.

Удаа дараа албан шаардлага явуулсны эцэст “Зууннайман суврага” компанийн менежер ямар учиртай байгууламж босч байгааг тоймлон харуулсан эскиз зураг хэмээх нэг хуудас цаасыг авчирч үзүүлжээ. Тухайн зурагт үзүүлснээр бол одоо араг яс нь босчихоод байгаа төмөр карказан том барилга нь усан бассейн болох гэнэ. Мөн түүнчлэн амралтын байшингууд, загас үржүүлэх нуур зэрэг бусад зүйлсийг эргэн тойронд нь төлөвлөсөн гэжээ. Өөрөөр хэлбэл, нэг газарт нь давсны үйлдвэр гэж тайлбарласан тэд нөгөө газарт нь аялал жуулчлалын цогцолбор барьж байгаа гэж худал мэдүүлжээ. Энэхүү шалгалтыг хариуцсан байцаагч нь тэдний үзүүлсэн эскиз зургийг хангалтгүй байгааг хэлж бусад бичиг баримтаа гүйцэд харуулахыг удаа дараа шаардсаар байгаа гэнэ. Энэ албан шаардлагыг үл ойшоож том толгой гаргаж байгаа “Зууннайман суврага” компанийн удирдлагуудад сануулга өгөх үүднээс цахилгааныг нь таслах арга хэмжээ авахаар УБЦТС компанид албан бичиг явуулсан тухайгаа ч учирлалаа.  Аварга байгууламж босч буй, түүнчлэн цаашид ямар нэг зүйл барихаар бэлтгэж буй нийт талбайн хэмжээ багагүй. Ойролцоогоор 3-4 га болов уу гэж таамаглажээ. Тиймээс тус компанийн эзэмшиж буй талбайн хэмжээ, газрын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлээд байгаа юм. Төрийн байгууллагуудын хооронд худал, үнэн нь мэдэгдэхгүй тайлбар хийж, хэдийнэ барилга байгууламжаа босгоод эхэлчихсэн ч давсны үйлдвэр эсвэл аялал жуулчлалын цогцолбор гэсэн нэр өгч хяналтынхныг төөрөгдүүлж байгаа тус компанийг үнэхээр том толгой гаргаж байна гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах билээ. Үйлдвэр байтугай амралтын газрыг ойн хамгаалалтын бүсэд байгуулах болвол заавал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг холбогдох байгууллагаас хийлгэх хууль бий. Гэвч “Зууннайман суврага” компани Чингэлтэй уулын ар хормойд, үзэсгэлэнт ой модны хаяанд босгож байгаа энэхүү байгууламждаа байгаль орчны үнэлгээг нь хийлгээгүй, хийлгэх хүсэлтээ ч ирүүлээгүй, материалаа ч бүрдүүлж өгөөгүй тухай бид албаны хүмүүсээс авсан мэдээллээ өмнөх дугаартаа нийтэлсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг аливаа ажил эхлэхийн өмнө заавал хийлгэдэг. Тэдний хийж буй энэ ажил хуулиараа бол зөвшөөрөгдөх ямар ч боломжгүй юм. Тиймээс л барьчихсаныхаа дараа зөвшөөрлөө авдаг сон­годог аргыг хэрэглэж байгаа бололтой.

ҮНЭМШИЛ МУУТАЙ ТАЙЛБАРУУД

“Зууннайман суврага” компанийнхны тайлбарууд бодит байдалд хэр нийцэх вэ. Мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлсэн зургийн дагуу аялал жуулчлалын цогцолборын талаар авч үзье. Тэдний торхыг нь босгочихоод одоо битүүлж байгаа аварга төмөр карказан байгууламж нь усан бассейн болно гэсэн. Гэвч усан бассейнд хэтэрхий томдсон аварга байгууламжийг төмрөөр зодон босгож байгаа билээ. Нэг талынх нь байгууламжийг бүр газарт суулган барьж байсан. Бодит байдлыг газар дээр нь очоод нүдээр харвал энд аялал жуулчлалын цогцолбор баригдаж байна гэж итгэхэд үнэхээр бэрх. Нөгөө талаас барилгын ажил явагдаж байгаа талбайн манаач давсны үйлдвэр гэж хэлсэн. Түүнчлэн Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэнд  компанийн зүгээс мөн л давсны үйлдвэр гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Энэ нь аялал жуулчлалын цогцолбор болно гэсэн эскиз зураг нь хяналтынхныг төөрөгдүүлсэн худал тайлбар гэдгийг олон үггүйгээр нотлож байна. Тэгвэл давсны үйлдвэр байх боломжтой юу. Энгийнээр бодоод үзэхэд нийслэлийн хойд үзүүрт, тэгээд энэ их хөрөнгө мөнгөөр давсны үйлдвэр байгуулах шаардлага бий гэж үү. “Зууннайман суврага” компанийн хувьд Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайг түшиглэн 2012 оноос эхлэн Жамц давсны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Гэтэл байгалийн давсыг тэндээс зөөж авчраад Улаанбаатарт угааж боловсруулна гэдэг бас л үнэмшил муутай хэрэг юм. Тэгээд ч манай улсын зах зээлд давсны хэрэглээ, эрэлт хэрэгцээ тийм их биш. Энэ аварга байгууламжийг давсны үйлдвэр болно гэдэгт сэтгүүлчийн зүгээс эргэлзэж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Тус компанийн хувьд барилгын материалын салбарт нэлээдгүй том байр суурь эзэлдэг. Энэ чиглэлээрээ үйлдвэр байгуулах гэж байгаа юм биш биз гэсэн хардлага ч байна. Ямартаа ч манай улсад хууль гэж байдаг бол нийслэлчүүдийн салхины дээд талд үйлдвэр барьж буй тус компанийн энэхүү үйлдлийг холбогдох байгууллагууд нь таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв эрх мэдэл, мөнгө нь дийлээд үйлдвэр ашиглалтад орвол Өвөр Гүнтийн үзэсгэлэнт сайхан ой мод, ус, горхи, байгаль орчинд гамшиг тарих нь тодорхой. Хотын угаараас зугтаж цэнгэг агаар, уул модонд нь дурлан очдог зуслангийнхны хувьд ч хажууханд нь үйлдвэр ажиллахыг хүлээн зөвшөөрөхгүй биз.

“Зууннайман суврага” компани зөвхөн энэхүү байгууламжаас гадна Өвөр Гүнтэд асар том газартай. Уулын модыг тэр чигээр нь хашаалан авсан тус компанийн бэл бэнчин хэтэрхий том юм билээ. Энэ тухай дараагийн нийтлэлдээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Үргэлжлэл бий

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 34 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 52 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 43 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 55 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 1 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин