Дорноговь аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР   Дорноговь аймгийн удирд­лагууд хүндээ чиглэ­сэн, хүүхэд залуучуудаа хөг­ж­үүлсэн олон ажлыг хийхээр энэ жилийг “ Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ. Өнгөрсөн сарын 27-нд  Сайншанд хотод бүтээн бай­гуулалт, хүний хөгжлийг дэмжих жилийн ажлын нээлтийн арга хэмжээ болов. Нээлтэд УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэр­сайхан, Засаг дарга Т.Энхтүвшин, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Түмэнбаяр болон Монголдоо алдартай лекторууд, аймгийн иргэд оролцсон юм. Аймгийн Засаг дарга Т.Энхтүшин  “Бүтээн байгуулалт, хүний хөгжил хоёр хөгжлийн салшгүй хэсэг. Байшин, барилга, зам бариад хүн нь хөгжихгүй бол аймгаа хөгжиж байна гэж болохгүй. Тиймээс хүүхэд залуучуудаа хөгжүүлэх олон  ажлыг зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгасан” гэлээ. Мөн энэ үеэр Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Улаанбаатар хотын “Отгонтэнгэр” их сургуулийн ректор, профессор Н.Энхзаяатай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Дорноговь аймагт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хууль, эрх зүй, эдийн засаг болон багш мэр­гэж­лээр бакалавр, ма­гистр, докторын зэргээр хичээллэж буй. Түүнчлэн аймгийн ЕБС-ийн багш нарыг хөрвөх сургалтад хамруулах, нийгмийн ажилт­нуудыг сэтгэл суд­лалын чиглэлээр сургахаар болжээ. Мөн аймгийн төвийн  III багт “Гэр бүлийн талбай”-н шав тавих ёслол болсон юм. Дорноговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд ажиллаж бай­гаад тэтгэвэртээ гар­сан өндөр настан Ч.Халзан “Сайншанд хот сүүлийн хоёр жилд эр­чимтэй хөгжиж бүтээн бай­гуу­лалтын олон ажил өрнөж байна. Залуучууд, хөгшид бид амарч, зугаалах ногоон талбайг тохижуулах юм байна. Орон сууц олноор баригдаж залуучуудыг ажлын байраар хангана гэнэ. Ажилтай, орлоготой, орон гэртэй байхад өөр юу хэрэгтэй байх билээ. Харин  залуучуудыг соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. Бидний залуу үед хүнийг гэгээрүүлэх ажлыг нам, эвсэл, үйлдвэрчний байгууллагаас байнга явуулдаг байлаа. Их хурлын материалыг хуулж бичээд, уншиж  өөрийн болгоод шалгалт өгдөг байсан. Бидний үеийн залуучууд жинхэнэ эх орныхоо төлөө иргэн болж төлөвшдөг байсан.Чөлөөт нийгэмд шилжсэнээр хүний эрх гэдгээр цээжээ дэлдэж, толгойдоо эрдэм мэдлэг хийхээс илүүтэй алт мөнгө, албан тушаал, алдар нэрийн хойноос улайран гүйцгээж байгааг харахаар харамсалтай санагддаг. Тиймээс хүүхэд залуучууд уншиж судлах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй” гэсэн юм.   “Цайрт минерал” компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэр бүлийн талбай”-г тохижуулах юм байна. Тус компанийн захирал С.Батхүү “Манай компани өнгөрсөн жилд  нийтдээ 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил хийсэн. Аймгийн иргэдэд үйлчлэх төвийг ашиглалтад орууллаа.Түүнчлэн манай компани Дорноговь аймгийн 300 орчим хүнийг  ажлын байраар хан­гаж байна. Уул уурхайн үйлдвэр­лэл явуулдаг боло­хоор Дорноговь аймагтай хам­тарч ажил­ладаг. Нийгмийн хариуцлагын үүднээс энэ жил бидэнд са­­нал тавьсанаар “ Гэр бүлийн талбайг” тохи­жуулахаар болсон” гэв.   “ИХ ДОРНОГОВЬ ХӨГЖЛИЙН САН”-Д 2.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРЧЭЭ Дорноговь аймаг улсаас татаас авдаггүй  зургаан аймгийн нэг. Жилд улсын төсөвт 4.8 тэрбум орчим төгрөг төвлөрүүлдэг.  Уул уурхай,  барилгын материал, эрчим хүчний чиглэлээр ажилладаг  52 компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нийгмийн хариуцлагын хүрээнд “Их Дорноговь хөгжлийн сан” ТББ байгуулж түүндээ хөрөнгө мөнгөө төвлөрүүлэн аймаг сумын бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмрээ оруулсаар иржээ. Энэ жилийн тухайд 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Хийгдэх ажлыг эрэмбэлж тус сангаас санхүүжүүлдэг. Энэ жил аймгийн хэмжээнд нийтдээ  зургаан цэцэрлэг шинээр барих юм. Мөн сум бүрт хоёр хүүхдийн тоглоомын талбай  байгуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт 8.3 хувьтай. Нэг хүнд ноогдох ДНБ 318 төгрөг болж жижиг, дунд үйлдвэрлэл 250 тэрбум төгрөгт хүрчээ. Тус нутгаас УИХ-д сонгогдсон Нутгийн зөвлөлийн дарга  Б.Дэлгэрсайханд иргэд нь ам сайтай байлаа. “Мандах нар 3”  288 айлын орон сууцны шав тавих ёслолын үеэр “Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар аймгийн Нутгийн зөвлөлийн хө­рөнгө оруулалтаар “Мандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг өнгөрсөн оны  арван­­хоёрдугаар сард ашиг­лалтад оруулсан.  Мөн Мандах наран II ээлжийн барилгын ажил /Сайншанд сумын II багт/ 70 хувьтай, Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа “Мандах наран” хорооллын барилгын ажил 64 хувьтай явагдаж байна. Энэ оны IV улиралд ашиглалтад оруулна. Харин “Мандах наран 1000” хорооллын III ээлжийн 288 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэгийн хамт Сайншанд сумын VII багт баригдах бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ашиг хараагүй. Нөгөө талаар дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь аймгаас холбож өгсөн. Түүнчлэн хилд ойрхон болохоор барилгын материал хямд зэргээс шалтгаалан нэг ам метрийн үнэ 650 мянган төгрөг байгаа. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг компа­ниудын хандив, Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар эдгээр орон сууц баригдана” хэмээн Б.Дэлгэрсайхан ярив. Гурван жилд нэг удаа шинэчилдэг унаажуулах хөтөлбөр аймгийн  Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөл­бөрийн хүрээнд хийгддэг.  Энэ удаад  Айраг сумын “Сайн-Ус”, Алтанширээ сумын “Тойг” Даланжаргалан сумын “Бичигт”, Иххэт сумын “Бүрдэнэ”, Мандах сумын “Сэрвэн­баянхошуу”, Хатан­­булаг сумын “Сулинхээр”, Сайхан­­дулаан сумын “Улаан шороот”, Хөвсгөл сумын “Чулуут”, Улаан­бадрах сумын “Аргалант”, Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус багийн Засаг дарга нарт мотоциклийн түлхүүрийг гардуулан өглөө. Хөвсгөл сумын Чулуут багийн Засаг дарга О.Батчулуун “ Манай баг хилд хамгийн ойрхон. Тиймээс өвөл, хаврын цасан болон шороон шуурганаар мал хил давж алга болох  тохиолдол элбэг. Хил рүү хоёр км газрыг долоо хоног явж байж очдог. Хүндрэл бэрхшээл их. Мотоцикль гурван жил болоод л элэгддэг. Энэ удаа манай баг хоёр дахь мотоциклээ авч байна. Манай багт хадлан, тариа ногооны талбай байдаггүй. Агуулахдаа сум болон бусад багаас өвсөө татаж авч нөөцөлдөг. Малчид маань өөрсдийн хүч бололцоогоор  гар тэжээл бэлтгэн базааж өвлийг өнтэй давдаг. Энэ жилийн тухайд салхи шуурга багатай. Үе үе хүчтэй шороон шуурга болж байна. Манай сумынхан мал мах бэлтгэл, ноос ноолуураар амьдралаа залгуулж байна. Өнөө жилийн тухайд ноолуур 80-90 мянган төгрөгийн үнэтэй эхэлсэн нь малчдад өгөөжтэй байгаа. Манай баг 12 мянгат малчинтай” гэлээ. Ийнхүү Өмнийн говийн хөгжлийн их түүчээ болсон Дорноговь аймаг бусад аймгаа манлайлан хөгжиж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

23 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

13 цаг 2 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

15 цаг 12 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

2025-08-22
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20