ОХУ-ын Гадаад хэргийн яам: Терроризмтай хийх тэмцлийн асуудлаар яриа хэлцэл хийхээс АНУ бултсан хэвээр байна

2018-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Москва хот дахь ОХУ – ын Гадаад хэргийн яамны байр © Валерий Шарифулин/ТАСС
Д.ЭНХЭЭ Терроризмтай хийх тэмцлийн асуудлаар ОХУ – тай улс төрийн яриа хэлцэл хийхээс АНУ бултсан хэвээр байнахэмээн өнгөрсөн пүрэв гарагт Вашингтонд сэтгүүлчидтэй уулзах үеэр ТАСС – ын сурвалжлагчийн асуултанд хариулахдаа ОХУ - ын Гадаад хэргийн яамны шинэ сорилт, аюул заналын асуудлаарх газрын захирлын орлогч Дмитрий Феоктистов мэдэгдэв. "Харамсалтай нь, америкчуудтай улс төрийн яриа хэлцэл ерөнхийдөө байхгүй байна. Байхгүй чигээрээ сүүлийн хэдэн жил өнгөрлөө” гэж тэрээр терроризмтай тэмцэх сэдвээр АНУ – тай харилцах хоёр талын харилцааны асуудлаар тайлбарлахдаа хэлэв. Америкийн нийслэлд болсон терроризмтай тэмцэх Америк хоорондын хорооны (СИКТЕ) үндсэн хуралдаанд Оросын дипломатч оролцсон ажээ. Энэ зөвлөлгөөн Вашингтонд байрлах Америкийн улсуудын Байгууллагын штабын байранд болжээ. Феоктистовын сануулснаар хоёр талын Ерөнхийлөгчийн комиссын бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулж байсан терроризмтай тэмцэх асуудлаарх Орос-Америкийн яам хоорондын ажлын хэсэг “олон жил уулзаагүй” бөгөөд “террорын эсрэг асуудлаар улс төрийн яриа хэлцэл ч бас байхгүй” хэмээн Гадаад хэргийн яамны төлөөлөгч хүлээн зөвшөөрчээ. АНУ терроризмын эсрэг глобал хамтын ажиллагааны зорилтоос хөндийрөх оролдлого гаргаж байна гэж ОХУ үзэж байна хэмээн Дмитрий Феоктистов мэдээлэв. "Террористууд Парист үйлдсэн цуст халдлагын дараа  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2249 дүгээр захирамжид хүлээн зөвшөөрсний дагуу “олон улсын энх тайван, аюулгүй байдалд урьд өмнө тохиолдож байгаагүй глобал аюул занал бол Исламын улс (ТАСС – ын тайлбар: ОХУ-д “Исламын улс” террорист бүлэглэлийг хориглодог) гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт болон террорын эсрэг глобал хамтын ажиллагааны зорилтоос хөндийрөхийг эрмэлзэж байгаа түгшүүр төрүүлсэн шинж төлөвийг бид аль эртнээс ажигласаар байна” хэмээн дипломатч мэдэгдэв. "Террорист нэг ч байгууллага, хэзээ ч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс урьд өмнө огт байгаагүй, глобал аюул занал хэмээн ангилагдаж байгаагүй тийм айхавтар аюул заналыг бий болгож байсангүй. Сири, Иракт ялагдсан ч, бид бүгдийн үзэж харж байгаачлан Исламын улс  Зүүн өмнөд Ази, Хойд Африк, Төв Азид нэвтрэх зорилготойгоор Афганистаны умард хэсэггэх мэтчилэн бүх дэлхий даяартархаж байна. Гэтэл сүүлийн үед америкчууд Исламын улс бол хамгийн гол аюул занал гэж ярихаа больчихоод байна”  хэмээн Феоктистов онцлов.  

Террорын эсрэг асуудлаар хуримтлуулсан Холбооны аюулгүй байдлын албаны баримт сэлтийн санд нэгдэх сонирхолтой байна

  2008 онд ОХУ – ын Холбооны аюулгүй байдлын албанаас үүсгэн байгуулсан терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулахад шаардлагатай баримт сэлтийн олон улсын санд Латин Америкийн улс орнууд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байна хэмээн Феоктистов бас тэмдэглэв. "Бүс нутгийн тодорхой зарим улс орон, тухайлбал, Аргентин, Бразил улс энэ баримт сэлтийн санд нэгдэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гадаадын террорист дайчдын тухай асар их хэмжээний мэдээлэл бүхий энэхүү санд нэгдэх тодорхой арга замын талаар бид ярилцаж байна. Харилцан итгэлцэж, мэдээлэл солилцоно гэдэг бол террористуудыг цаг алдалгүй илрүүлэх, тэдний гэмт үйлдлийг таслан зогсоох үндсэн урьдач нөхцөл гэж бид үзэж байна” хэмээн тэрээр мэдэгдэв.  

"Аль-Каида" – гийн санхүүжилт

  Террорист бүлэглэл "Аль-Каида"-гийн (ОХУ – д хориглосон)  сүлжээ энэ цаг үед “Исламын улс”-аас хавьгүй илүү их хэмжээний санхүүжилт авч байна” хэмээн Феоктистов мэдээлэв. “Бидний, манай оросын шинжээчдийн үнэлгээгээр “Аль – Каида” одоо “Исламын улс” – аас хавьгүй илүү их санхүүжилт авч байхад "Аль-Каида" – г бараг дурсах ч үгүй байна”  хэмээн Оросын гадаад улс төрийн бодлогын байгууллагын хариуцлагатай ажилтан хэллээ. “Юуны өмнө оросын агаар сансрын хүчний үйл ажиллагааны үр дүнд санхүүждэг сувгуудыг хааж, исламын улсынхны хийдэг нүүрсустөрөгчийн худалдаанд хаалт тавьсны эцэст Исламын улсын орлого сарын 3 сая ам. доллар болсон. Гэтэл дэлхий даяар тархсан “Аль-Каида” – гийн бүх үүрэн сүлжээний нийт орлого 20-40 сая орчим ам. доллар байна.” – хэмээн Феоктистов мэдэгдлээ.  

Исламын улсын нөөц байрлалууд

  Латин Америк болон дэлхийн зарим бүс нутагт нөөцийн байрлал бий болгох оролдлогоо “Исламын улс” хэмээх террорист байгууллага идэвхжүүлж байна хэмээн Феоктистов урьдчилан сануулсан мэдэгдэл хийв. “Сири болон Иракт энэхүү “террорист интернационал” бүлэглэл үлэмж хэмжээний хохирол амссан боловч олон улсын энх тайван, аюулгүй байдалд учруулж байгаа аюул занал устсан тухай ярих нь арай эрт байна. Исламын улс дэлхийн янз бүрийн бүс нутагт, түүний дотор Латин Америкт нөөц байрлал бий болгох оролдлогоо идэвхжүүлж байгааг тэмдэглэж байна.” хэмээн тэрээр хэллээ. Түүний хэлсэнчилэн, Латин Америк, Карибын сав газрын улс орнуудад жихадуудыг бэлтгэх лагерь, зориулалтын бааз байгуулах, орон нутгийн гэмт бүлэглэлүүдтэй, түүний дотор мансууруулах бодисын хууль бус наймаа хийдэг хэсэгтэй холбоо харилцаа тогтоох, зам тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг террорист зорилгоор, санхүүгийн тогтолцоог гэмт хэргийн журмаар олсон бохир мөнгө угаах, хөрөнгө цуглуулахдаа ашиглах зэрэг илэрч болохуйц аюул занал байсаар байгаа аж. Дипломатч цааш нь хэлсэн үгэндээ “ислам шашин шүтдэг иргэдийн хувь хэмжээ ихтэй ялангуяа Карибын улс орнуудад экстремистүүд урвуулан элсүүлэх үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгааг” ОХУ онцлон тэмдэглэж байна гэв. Феоктистов үг хэлснийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа "Сири болон Иракийн дайнд ялагдсаны дараа гадаадын террорист дайчид нэг бол өөрийн харьяаллын улс орондоо буцаж очих, эсвэл гуравдахь улс оронд очих үзэгдэл улам бүр хурц болж байна. Тийм учраас Латин Америкийн улс орнууд урьдын адил айх аюулгүй гэж бодолгүйгээр, террористууд Латин Америкийг дамжин өнгөрөх, шилжин байрлах зорилгоор ашиглах магадлал өндөр байна хэмээн ойлгож байгаа. Исламын улсынхан ул мөрөө будлиантуулахын тулд зөрчилтэй бүс рүү шууд очилгүй гурав дахь ямар нэгэн улс орноор дамжих broken travel тактикийг бусад бүс нутагт хэрэглэж байсныг бүгд мэдэж байгаа”  гэж хэлэв. "Ийм зовлон Латин Америкт ч тохиолдож болох юм. Дайчдаа амраах, эмчлэх зорилгоор Латин Америкийг ашиглаж магадгүй. Мөн террорист идэвхтэй үйл ажиллагаагаа цаашид санхүүжүүлэхийн тулд Латин Америкийн санхүүгийн тогтолцоог гэмт хэргийн журмаар олсон орлогоо угаахад ашиглах аюул занал өндөр байна” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч онцлон тэмдэглэв. Эх сурвалж: www.polit.mn
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

1 цаг 22 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

1 цаг 22 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

1 цаг 22 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

1 цаг 22 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

19 цаг 2 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

19 цаг 14 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16