Тойм:АТГ-ын даргад нэр дэвшигчийг зарлаж, С.Баярцогт нарыг  үргэлжлүүлэн хорихоор болов

2018-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд  АТГ-ын дарга, дэд дарга хоёрын нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д өргөн мэдүүллээ.  Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож, сэтгүүлзүйн салбарт хэд хэдэн  форум болж, асуудлаа ярилцлаа. АТГ-ын удирдлагуудын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэв Ерөнхийлөгчийн Тамгын газраас АТГ-ын дарга болон дэд даргад хэнийг өрсөлдүүлж болох талаар ард түмнээсээ асууж санал асуулга явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад иргэдийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлага хангасан Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар, Ж.Батсайханыг дэд даргаар тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. Хоёр нэр дэвшигчийг холбогдох хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа юм. Б.Ариунсанг батлан даалтад гаргав Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж,  С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан бол Б.Ариунсаныг эрүүл мэндийн улмаас суллаж, хилээр гарах эрхийг нь хориглосон юм. Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдэгдсэн. Тэрээр  “Прокурор цагдан хорих үндэслэлээ дахин гэмт хэрэг үйлдэх гэж тайлбарлаад байгаа. Энэ хэрэг дээр олон нийт тодорхой хэмжээнд мэдэх ёстой байх. Оюутолгойн гэрээг байгуулахдаа дэд ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэдэг үндэслэл яриад байгаа. Хорих үндэслэлд авлига авсан гэх зүйл заалт байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалтын орчинг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулалтыг татдаг. Гэрээг тогтвортой байлгана гэсэн болохоос энэ татварыг авах авахгүй заачихсан юм биш. Улсад ашигтай заалт оруулаад байхад алдаатай дүгнэлт хийчихээд хүнд ял тохоод байдаг. Прокуророос ганцхан удаа байцаасан” гэсэн юм. Тэднийг Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбогдуулан, саатуулан шалгаж байгаа юм. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа Сүүлийн үед УИХ-ын нэр хүнд унах, гишүүд хуралдааны ирц бүрдүүлдэггүй, гэмт хэрэгт холбогдох зэрэг ёс зүйн болон хариуцлагын асуудал маш их хөндөгдөж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийг ёс зүйн хариуцлага алдсан бол эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаж,  үүнийг пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Хуулийн төсөлд  чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болгохоор тусгажээ. Мөн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг байх, хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд тодорхой хугацаагаар хуралдаанд орох эрхийг нь хязгаарлаж, сонгогчдод нь мэдээллийг хүргэх, асуулт асуух эрхийг нь хязгаарлах, Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөх зэрэг зохицуулалтуудыг хийлээ.  Мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг хийжээ.  АН-ынхан Засгийн газрыг унагах уу? УИХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт хоёр асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тодруулбал, нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод албан тоот хүргүүлэхээр болсон. Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардаж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий 9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан тухай асуудал сөхөгдсөн. Дээрх асуудал нь хувь хүний нууц болон тагнах, чагнах гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул Тусгай хяналтын дэд хороог нэн яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагатай” хэмээн үзэж албан тоот хүргүүлсэн” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин