Н.Цэрэнбат: Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2018.05.04/ мэдээлэл хийж, “Миний бие шонхор шувуутай холбоотой ямар ч асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулаагүй. Мөн Засгийн газрын хуралдаанаар шонхор шувуутай холбоотой ямар нэг асуудал огт хэлэлцээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  лхагва гаригийн /2018.05.02/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Н.Цэрэнбат сайд аа ажлаа хийсэн шиг хийгээч ээ. Танай салбар үнэхээр бугшсан, авлига, хээл хахуулийн үүр уурхай болсон газар. Байгалийн бүх баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүгдийг зарж байгаа. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг хил давуулж зарсан тухай мэдээлэл байна. Монголын нууц товчооны 850 жилийн ойд зориулж шонхор шувууг үндэсний бахархалт шувуугаар зарлаж гадагшаа гаргахыг хориглосон. Гэтэл Засгийн газар нууц тогтоол гаргаад, танай яам 750 шонхор шувуу зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая ам.долларын ашиглалтын асуудал гарсан байна. Энэ талаархи мэдээллийг Байнгын хороонд нээлттэйгээр мэдээлэл өгөхийг хүсч байна. Тагнуул, гаалиас бүх мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” гэж хэлсэн юм. Харин салбарын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “Энэ тоог яаж гаргаад байгааг мэдэхгүй байна. Ж.Энхбаяр гишүүн энэ тооныхоо задаргааг өөрөө хэлэх байх. Миний бие Засгийн газрын гишүүнээр томилогдсоноосоо хойш өнөөдрийн 11 цаг 43 минут хүртэл шонхор шувууны асуудлаар Засгийн газрын хуралдаанд асуудал оруулаагүй” гэж тайлбарлалаа. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, “2011 оныг хүртэл идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гадагш нь гаргаж байсан.  Харин 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны шугамаар гаргахыг хориглосон тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөг үйлчилж байгаа гэж онцоллоо. Эх сурвалж: polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин