З.Энхболдын мэдээллээс онцлох 10 ишлэл

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад дэвшүүлсэн хүмүүсээс хуулийн шаардлагыг хангаж, хамгийн олон санал авсан Д.Даваа-Очир, дэд даргаар Ж.Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.  Түүний  онцлох мэдээллүүдийг хүргэе. - Хамгийн их санал авсан 10 хүний дотор шалгуур хангахгүй хүмүүс байсан. Тухайлбал, би байна. Сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй гэдэг шалгуураар би хасагдаж байгаа юм. - АТГ-ын даргад тохирох хүн бол төрийн албанд 15 жил ажилласан мөн гүйцэтгэх ажлын туршлагатай, удирдах алба хашиж байсан хүнийг нэр дэвшүүлэх шаардлага тавьсан. -Ерөнхийлөгч энэ хоёр эрхмийг сайн танихгүй. Ажил төрлийн шугамаар мэдэх байх. -АТГ-ын даргад нөхөн томилогдсон хүн өмнөх даргынхаа ажилласан хугацааг хасч үлдсэн хугацаанд нь ажиллана. -Энэ асуудалд хуулийн маргаан байхгүй. Ерөнхийлөгч хуулиар хугацаа нь дууссаныг дурьдахын зэрэгцээ ажлаа хийхгүй байна гэж дүгнэж байгаа. Ард түмэн төрийн эрх мэдлийг барина гэдэг заалтыг хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч яахаар буруудах ёстой гэж. -УИХ АТГ-ын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, удирдлагуудыг томилох ёстой байгууллага. Олон хүн Ерөнхийлөгчийг томилдог гэж бодоод байгаа. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлдэг. Тэгэхээр УИХ л хариуцлагаа хүлээнэ. - С.Баяр АНУ-д долоон байшин авчихаад зүгээр явж байна. Одоо л нэг сар хоригдож байх шиг байна. Энэ хэрэг 10-аад жилийн өмнө ил болсон. - АТГ-ын дарга нарыг томилохгүй бол УИХ хариуцлагаа хүлээх ёстой. -Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлдэг гурван хүний хугацаа тавдугаар сарын 9-нд дуусна. Мөн УИХ-аас томилдог нэг хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр УИХ нэг хүнээ, Ерөнхийлөгч гурван хүнээ нэр дэвшүүлээд хэлэлцүүлнэ. -Цэцийн гишүүний шаардлага хангасан хүнийг олж дэвшүүлнэ. 40 настай, Монгол Улсын иргэн байна. Голдуу эрдэм шинжилгээний ажил хийдэг хүмүүс байдаг. МУИС-ийн Хуулийн сургууль Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг бэлтгэж өгдөг талбар болоод удаж байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин