С.Буджав: Жонш зөөсөн нь надтай хамаагүй, жолооч нар надаас уучлалт гуйсан

2013-10-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Д.Болд

Дундговь  аймгийн Хулд сумын нутагт  байх  “Түймэртийн  цагаан” гэх жоншны  уурхайгаас тус аймгийн ИТХ-ын  дарга С.Буджав хууль  бусаар жонш  зөөж,  жоншийг тээвэрлүүлсэн жолооч нарт хөлсийг нь өгөлгүй бултсан тухай мэдээ zone.mn, zaluu.com цахим  хуудсуудад гарчээ. Өнгөрсөн зургадугаар сараас хойш С.Буджав дарга  аюулгүй байдал нь хангагдаагүйн  улмаас хаагдаад  байсан уурхайгаас 674 тонн  жоншийг Хэнтий  аймгийн Бор-Өндөр сум руу зөөлгөсөн тухай бичсэн  байна.  Улмаар нэр бүхий  жолооч  нарт  37,7  сая төгрөгийн  ажлын хөлсийг нь өгөлгүй бултсан гэжээ.  Энэ талаар Дундговь  аймгийн ИТХ-ын дарга  С.Буджаваас  өөрөөс нь  тодрууллаа. 

-Таныг  жонш зөөсөн хэрэгт  холбоотой гэсэн мэдээлэл  гарчээ. Энэ үнэн юм уу?

- Өнгөрсөн сарын  13-нд  Хулд  суманд  байх “Түймэртийн цагаан”-ны жоншны  ордоос  Хэнтий  рүү жонш  зөөсөн жолооч нарын тээврийн хөлстэй  холбоотой  албан бичиг  манай дээр  ирсэн юм.  Гэхдээ  энэ нь  надтай  огт  холбоогүй. Тэгэхээр наад мэдээлэл чинь худал  гэсэн үг. Надтай  холбоотой гэх буруу ойлголт,  мэдээлэл, хардлага гарсан юм шиг  байна лээ.

-Та өөртэйгөө  холбоогүй  гэдгийг хэрхэн батлаж байгаа юм бэ?

-Жонш  зөөсөн  жолооч  нар  өөрсдөө  надаас албан ёсоор уучлалт гуйсан. Тэд аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг  бид өмнө нь огт  танихгүй, өр  авлага  байхгүй, бидний  зөөсөн  жонштой огт  холбоогүй  учраас  уучлалт  гуйж байна гэдгээ илэрхийлсэн. Буруу  мэдээлэл  гарсанд  харамсч  байна гэдгээ хэлж уучлалт гуйж албажуулсан байгаа. Энэ албажсан материалыг аймгийнхаа Цагдаагийн газраар шалгуулж баталгаажуулсан.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин