“ЗМ”-ний онцлох нийтлэл, ярилцлага

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Зууны мэдээ” сонины дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 4-ний дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.

ДАВАА ГАРИГ

“Амьдралын тойрог”

Чингис, Гүнж, Жамуха, Аса дөрөв

“Энэ миний өөрийн хөрөг. Дээр нь хоёр хүү минь хөхөө хөхөж байна. Аав минь намайг зургаан настай байхад бурханб олсон. Ах маань бас 28 настайдаа бурхан болсон. Тиймээс том хүүгээ аав төрлөө, бага хүүгээ ах төрлөө гэсэн утгаар бэлгэдэн зурсан. Миний барьсан хар аяга ол залуу хүний хувьд зэж туулсан хүнд бэрх өдрүүдээ өгүүлсэн хэрэг. Харин дээшээ харсан сав байгаа нь амьдралаас гуйж байгаа философи гэх үү дээ. Өөрийнхөө ард аавын минь нутагт байх Увс нуурын дүрсэлсэн” ...
https://www.polit.mn/wordpress/?p=37387
“Leaderships forum”

Б.Лакшми: Бизнесийг хөгжүүлэхийн тулд бүртгэлжүүлэх тогтолцоог бий болго

... Улсын хөгжилд өрхийн амьжиргааны төвшин тодорхой байр суурийг эзэлнэ. Тиймээс өрхийн орлогыг тодорхойлохдоо хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай болгож өөрчлөх шаардлагатай гэж хардаг. Ингэхдээ шатлалын шимтгэлийн зөрүүг ажил олгогчид ногдуулж болохгүй...
https://www.polit.mn/wordpress/?p=37377  
 

МЯГМАР ГАРИГ

Судалгаа

Улстөрчдийн рейтингийг Х.Батулга, Н.Энхбаяр нар тэргүүллээ

...Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар рейтингээрээ тэргүүлж, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар гуравдугаарт бичигджээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүэх өдрөвт бичигдсэн байна... Топ арван улстөрчдийн тоонд Төрийн гурван өндөрлөгөөс УИХ-ын дарга М.Энхболд багтсангүй...
https://www.polit.mn/wordpress/?p=37447
Сэлэнгэ аймаг

Сэлэнгийн хөгжлийн форум долоон тэрбумын хөрөнгө оруулалтыг татлаа

...Сэлэнгэ аймаг Монгол орны төвийн бүс, хойморт ОХУ-тай хил залгаа байршиж, хилийн олон улсын боомт, авто болон төмөр замтай. Мөн дэд бүтэц хөгжсөн байгалийн баялаг, үзэсгэлэнт газар нутагтай, үржил шимт хөрстэй зэрэг орон нутгийн хөгжилд түлхэц болохуйц өвөрмөц өгөгдлүүдтэй аймаг...
https://www.polit.mn/wordpress/?p=37461  
 

ЛХАГВА ГАРИГ

Үйл явдлын эргэн тойронд

Хөшигийн хөндийн нисэх буудлын хөрөнгө оруулалт нэмэгдсэний цаана...

...Нисэх онгоцны буудлыг анх 247 сая ам.доллараар барина гэсэн ТЭЗҮ гарсан байдаг. Гэтэл яг ашиглалтад орохын даваан дээр төсөвт өртөг нь 650 сая ам.доллар болсон гэж ЗТХЯ-наас танилцуулав...
https://www.polit.mn/wordpress/?p=37551
 
Бизнес, хөгжил

Г.Баярцогт: Эрчим хүчний алдагдлыг 13.9 хувь бууруулсан

...Манай компанийн эзэмшлийн цахилгаан дамжуулах тулгуурын 80 хувь нь хөгшрөлттэй, ашиглалтын шаардлага хангахгүй хэмжээнд хүрсэн. Тиймээс үе шаттайгаар солих ажлыг эхлүүлсэн. ...Гэсэн хэдий ч модон тулгуурыг солихын тулд тодорхой цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай...
https://www.polit.mn/wordpress/?p=37560  
 

ПҮРЭВ ГАРИГ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт

Ц.Дашдондов: Чөлөөт хэвлэл эрхэлнэ гэдэг аймхай хүний дурлах ажил ердөө ч биш

...Сэтгүүлч гэмээ нь гангаар бүтсэн хүн биш. Бусдын л адил бодгаль. Тийм болохоор хүн шиг л хүн байх учиртай. Онгирч, оодроод, онцгойрох гээд байх хэрэггүй. Хамгийн гол нь хүнлэг байх. ...Даян дэлхийн даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу charter for a free press: Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард л гэсэн үг хэмээн томъёолдгоор барахгүй яг ингэж эхэлдэг...
https://www.polit.mn/wordpress/?p=37606
 
Цаг үе

Засгийн газрыг огцруулах саналын босгыг өндөрсгөнө

...УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал бүх цаг үед л яригдаж байсан. Өнгөрсөн 27 жилийн хугацааны үйл явцыг том зургаар нь дэг журамтай, зохион байгуулалттай болоход ажил сайжирна. Гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, олон улсын туршлагатай уялдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно...
https://www.polit.mn/wordpress/?p=37609  
 

БААСАН ГАРИГ

Хүмүүн судар

Монголийн газар тариалангийн түүх гурван цагийн хэлхээнд оршдог

...Сүүлийн 30-аад жил манай улсад хөрсний үржил шимийг хангаж ажиллах талаар оролдлого бараг алга. Манай энэ үеийн тариаланч гээд байгаа нөхөд хөрөнгө мөнгөтэйгээс биш ургамал, тариа, ногооны ямар ч мэдлэггүй...
https://www.polit.mn/wordpress/?p=37777
 
“Үндэсний мэдээллийн төв”-д

Скотт Лудлам: Оюутолгойн гэрээг батлахад авлига өгсөн

...Скотт Лудлам Автсралийн парламентад есөн жил сеантчаар ажиллаж байсан бөгөөд тус улсын ногоон намын гишүүн юм. ...Оюутолгойн гэрээг байгуулахад “Рио Тнто” компани Монголын парламентад авлига өгсөн байж болзошгүй нэг тэрбум ам.долларын асуудал яригдаж буйг тэрээр хэллээ...
https://www.polit.mn/wordpress/?p=37758
 
Баримт тайлбар

“Цахим орчинд хатуу хязгаарлалт биш ухаалаг, тэнцвэртэй зохицуулалт хэрэгтэй”

...Цахим сэтгүүлзүй бол даяарчлалын үр дүн. Энэ салбарыг тойрсон олон янзын үзэл бодол өрнөж байна. Цахим сэтгүүлзүй хөгжих нь иргэний сэтгүүлзүй хөгжихөд бодитоор нөлөөлж буй. ...Эрсдэл байна гээд хэтрүүлэн зохицуулалт хийх юм бол мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдах учраас алтан дунджийг яаж олох вэ гэдгийг бодох ёстой...
https://www.polit.mn/wordpress/?p=37762
 
Өөр зочин

Б.Гомбо-Очир: Сонгодогт би уусч байна

...“Серж меценат” сангийн тэргүүн Я.Баярцэцэг эгчийн гэр бүл сонгодог урлагт хайртай, энэ урлагийн төлөө цохилох зүрхтэй улс. Надаас гадна энэ санд дуучин Ч.Бадрал, Э.Анхбаяр, Б.Дэлгэрбаяр гэсэн дуучин бий. Бидний уран бүтээлч залуусыг нэгтгэж, санг анх байгуулсан юм...
https://www.polit.mn/wordpress/?p=37774
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин