Орхон аймагт  залуу гэр бүлд зориулсан орон сууцны хороолол барьж эхэллээ

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
О.ОЮУН-ЭРДЭНЭ Орхон аймагт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар 288 айлын орон сууцны барилгын ажил эхэллээ. Залуу гэр бүлд зориулсан уг орон сууцны хороолол нь 48-60 ам метр талбайтай нэгээс гурван өрөөтэй, хямд өртөгтэй байхаар тооцжээ. Орхон аймгийн нийт хүн амын 50-аас илүү хувь нь 18-35 насных тул залуучдад зориулсан орон сууц нэн шаардлагтай байгаа  юм.  Иймд аймгийн удирдлагууд өнгөрсөн онд БНСУ-ын Шихэн хоттой найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааныхаа хүрээнд дээрх орон сууцны хороолол барихаар шийдвэрлэжээ. Барилгын гүйцэтгэгчээр “Рич констрокшн” компани ажиллаж байна. Тус компанийн ерөнхий захирал Д.Жавхлан “Төслийн хүрээнд нийт 288 айлын орон сууц барихаас  80 айлын орон сууцны хоёр барилгыг энэ оны арваннэгдүгээр сард орон нутагт хүлээлгэж өгнө” гэв.  Барилгын ажлын явцтай  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал танилцах үеэрээ, "Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг ягштал биелүүлж, хяналт тавьж буй байгууллагууд ч хариуцлагатай ажиллах шаардлагатай. Чанар, өнгө үзэмж сайтай хороолол сүндэрлэх ёстой" хэмээн онцоллоо. Дээрх орон сууцны хороолол нь наадмын талбайн баруун талд хоёр га талбайд сүндэрлэнэ. Ингэхдээ  гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах ажээ. Дашрамд дурдахад, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд орон сууцны хорооллын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай юм байна.
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

3 цаг 27 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

3 цаг 54 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

9 цаг 51 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

9 цаг 51 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

9 цаг 51 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

20 цаг 7 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин