Б.Гомбо-Очир: Сонгодогт би уусч байна

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очирыг урилаа. Тэрээр “Евгений Онегин” дуурьт дуулахаар бэлдэж байгаа юм байна. -Удахгүй “Евгений Онегин” дуурьт дуулах нь. Бэлтгэл хэр хангагдаж байна? -Энэ амралтын өдрөөр “Евгений Онегин” дуурийн Трикед дуулна. Ерөнхийдөө тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан. -Дүрийнхээ тухай тодруулаач. Трике чинь дуурьт Франц хүн гэж гардаг байх аа? -Франц гаралтай ч Орост суурьшсан хүн. Тэрээр Татьяна хэ­мээх сайхан бүсгүйд сэт­гэл алдардаг. Түүний сэтгэлийг татах гэж хичээж буй жижиг дүр л дээ. -Та оюутан байхдаа анх энэ бүтээлтэй танилцсан гэсэн. Одоо өөрөө дуулж байна гэж бодохоор сайхан санагддаг уу? -Дөнгөж СУИС-д ороод, дуурь гэдгийг мэддэггүй байхдаа үзсэн болохоор сайхныг нь мэдэрч чадаагүй. Өөрөө дуурийн урлагт дурлаад, аялгууных нь сайхныг мэдрээд дуулахад тэс өөр мэдрэмж авсан. “Евгений Онегин” их урт дуурь. Гэхдээ их сайхан аялгуутай. -Тенор хоолой бусдыг бодвол их уянгалаг, зөөлөн санагддаг. Магадгүй энэ гол онцлог нь байх? -Тенор хоолойтон ихэвчлэн хайр сэтгэлийн, уянгалаг, гэрэл гэгээтэй, дэврүүн дүр бүтээдэг онцлогтой. Учир нь хоолой нь өөрөө их уянгалаг. -Та урлагийн удамтай. Аавынхаа тухай яриач? -Аав минь дуу хөгжмийн багш хүн. Миний уран бүтээлч, дуучин болох хүсэл тэмүүлэл ааваас минь эхтэй. Жаахан байхдаа би аавынхаа байгуулсан хөгжмийн хамтлагт тоглодог байлаа. Хэдэн хөгжмөө чирээд л энд тэндэхийн баяр цэнгүүнд хөгжөөж явснаа эргээд дурсахад сайхан байна. -Тухай үед дуулдаггүй байсан юм уу. Дуулах авьяасаа хэзээ нээв? -Ахлах ангиа төгсөх үед хүмүүс дуулах дөртэй юм байна. Гайгүй дуучин болох ирээдүй харагдаж байна гэж аавд хэлдэг байсан юм билээ. Тухайн үед Ховдын театрын гавьяат жүжигчин П.Ганбат гуайн дууг их дуулдаг байсан. -Та анх урлагийн ме­неж­­ментээр сурч байсан гэсэн үү? -Тэр жил манай аймагт дуулаачийн хуваарь ирээгүй. Тиймээс ур­лагийн сургуульд л орж байвал болно гэж бо­доод 2005 онд анх СУИС-д менежментийн ангид орсон. Харин хи­чээл эхэлсний дараа ху­ваариа  солиулж, дуу­лаач мэргэжилтэй анх танилцсан даа. -Шавийн эрдэм багшаас гэдэг. Өнөөдрийн таны амжилт Д.Банди хэмээх агуу хүнтэй салшгүй холбоотой байх? -Дууны урлагийн анхны “А” үсгийг баг­шаараа заалгасан. Миний багш бидэнд олон зүйл захидаггүй ч үйлдлээрээ хүн байх, дуучин байхыг үлгэрлэдэг байлаа. Д.Банди багш Монголдоо хамгийн их гол дүр бүтээсэн дуучин. Монголын театрын тайзнаа тавигдсан, одоо ч тоглосоор байгаа бү­тээлийн 90 хувьд нь дуулсан байдаг. Багшийнхаа хэм­жээнд хүрдэггүй юм гэхэд ядахдаа 50 хувийг нь бү­тээх­сэн гэсэн мөрөөдөл бий. -Анх дуурийн театрт таныг “Аида”-гаар орж ирснийг санаж байна. Бас л хүчтэй хоолой,  өвөрмөц өнгө төрх харагдаж байсан шүү? -Анх 2009 оны үеэс Монголд “Аида” дуурь тавигдана гэсэн яриа гар­сан юм. Энэ дуурьт дуу­лахсан гэсэн хүсэл на­дад байсан. Оюутны ши­рээ­нээс ч салаагүй миний хувьд энэ дуурьт дуулсан нь аз завшаан, асар том хариуцлага байсан. Бэлтгэлийн үед ч, тайзан дээр гарахад ч сандарч байсанаа мартдаггүй. Гэхдээ энэ хүмүүсийн ит­гэлийг алдахгүй, дүрийнхээ онц­логийг илүү тод гаргаж, чада­хаараа дуулъя гэсэн зо­рилго өөртөө тавьж байлаа. -Харин “Аида”-г Ш.Наранчимэг хэмээх турш­­лагатай дуучин дуул­сан. Энэ дууриас залуу дуучны хувьд их олон зүйл сурсан байх даа? -Өмнө нь театрын тайзан дээр л хардаг байсан мундаг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр дуулах сайхнаар зогсохгүй их түшигтэй байсан. Эдгээр уран бүтээлч­дээс би одоог хүртэл сурч, үлгэр дууриал авч байна. -Энэ дуурьт дуулснаарта нэр хүндтэй, итгэл төгс энэ театрын гоцлол дуучин бол­сон. Сонгодог урлагийг сон­го­сондоо  та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?   -Сонгодог гэдэг нэр өөрөө юуг илэрхийлдэг билээ. Би энэ урлагаар амьдарч, хүмүүжиж, үр шимийг нь хүртэж бай­гаадаа сэтгэл хангалуун аз жаргалтай байдаг. Сонго­дог урлаг цаг минут өнгө­рөх тусам намайг өөртөө дурлуулж, уусгаж байна. -“Серж меценат” сан­гаас таны уран бүтээлийг дэмж­­дэг гэж байсан. Энэ сан­тай хэрхэн холбогдсон бэ? -“Серж меценат” сангийн тэргүүн Баяраа эгчийн гэр бүл сонгодог урлагт хайртай, энэ урлагийн төлөө цохилох зүрхтэй улс. Надаас гадна энэ санд дуучин Ч.Бадрал, Э.Анхбаяр, Б.Дэлгэрбаяр гэсэн дуучин бий. Бидний уран бүтээлч залуусыг нэгтгэж, санг анх байгуулсан юм. Биднийг олон уран бүтээл, тэмцээн урал­даанд оролцоход бүх та­лаар дэмждэг. Монголд ийм байгууллага олон бай­­гаасай. Тэгвэл өнөөгийн сонгодог урлаг маань улам л хөгжих болно. -Таныг шагай их сайн харвадаг гэх юм билээ? -Чөлөөт цаг гарвал спортоор хичээллэх дуртай. Шагай гэдэг монгол тоглоом. Уухайн дуу нь хүртэл сэтгэлд нэг л сайхан мэдрэмж тө­рүүл­дэг. Манай театр чинь эртнээсээ шагайн хар­ваагаараа алдартай. Улсын аваргын анхны тэмцээнд хүртэл түрүүлсэн түүх бий. Залуу уран бүтээлчдийн хувьд энэ уламжлалыг алдахгүйг хичээдэг. -Таны имиж их содон. Шулуун үстэйгээр төсөөлнө гэхээр нэг нүдэнд буухгүй юм? -Миний үс төрөлхийн буржгар. Нагацын талаа дуу­риасан. Угаагаад сэгсэрэхэд л ингээд буржийчихдаг юм. (инээв) Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Нямбаатар: Би хэн сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

Х.Нямбаатар: Би хэн нь сайн ажилласан бэ гэх шалгаруулалтаас нэрээ татаж байна

3 цаг 19 мин
Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

3 цаг 32 мин
Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

3 цаг 53 мин
Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын цалинг ирэх сарын 1-ээс нэмнэ

4 цаг 3 мин
Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ой

4 цаг 46 мин
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай б

11 цаг 21 мин
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчло

11 цаг 21 мин
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт о

11 цаг 21 мин
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

Өчигдөр 09 цаг 57 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

Өчигдөр 06 цаг 00 мин