Скотт Лудлам: Оюутолгойн гэрээг батлахад авлига өгсөн

2018-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Оюутолгойн гэрээ  нэг талыг барьсан байдалд, тухайн үеийн УИХ-ын түвшинд  гэрээг эсэргүүцсэн гишүүд цөөнх болж, дэмжсэн хэсэг нь олонх болж асуудлыг шийдсэн билээ. Тэгвэл сүүлийн үед Монголд үүссэн нөхцөл байдлыг авч үзвэл,  Оюутолгойн гэрээ авлига, хээл хахуулиар батлагдсан, түүнд гарын үсэг зурсан зарим сайд буруутай гэсэн шүүмжлэл өрнөж байна. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр болон  салбарын сайдаар ажиллаж байсан  нэр бүхий зарим эрхмийг АТГ, ТЕГ-аас хамтарсан Ажлын хэсэг шалгаж, баривчлан саатуулаад байгаа юм. Тэгвэл Оюутолгойн гэрээг баталсан үйл явц  нь хээл хахуулийн шинж чанартай болох баримтууд байгаа. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компанийн үнэн дүр төрх ямар болох, тэд юу хийж байгаа  талаар  Австралийн  Конгрессийн гишүүн асан Скотт Лудлам  “Үндэсний мэдээллийн төв”-д өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын Ногоон намын Удирдах зөвлөлийн гишүүд, тус намын  дарга О.Бум-Ялагч нар оролцсон юм. Скотт Лудлам  Австралийн парламентад есөн жил сенатчаар  ажиллаж байсан бөгөөд тус улсын Ногоон намын гишүүн юм. Түүний Монголд ирсэн зорилго нь  дэлхийн ардчиллын тухай болон ногоонтнуудын талаар ном бичиж байгаатай холбоотой. Тэрээр Монголд анх удаагаа ирж буй, цөмийн энергийн эсрэг уран олборлохыг эсэргүүцэгч.  Монгол, Австралийн адил төстэй тал нь уран олборлогч уул уурхайн компаниудад улс эх орноо алдсан, хоёр улсын хувьд адил төстэй систем үйлчилж байгаа. Иймд өөрийн байр суурийг илэрхийлэхийг зорьж, хэвлэлийн хурал зохион байгуулсан гэв.  Түүний хувьд Монголд ажиллах хугацаандаа Монголын  говь дахь Францын “Арева” компанийн үйл ажиллагаатай танилцсан байна. Үеэ өнгөрөөсөн, байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулдаг, Францын “Арева” компани өдгөө нэрээ өөрчлөн “Арина” гэх нэрээр Монголын говьд уран олборлох үйл ажиллагааг эхлүүлээд явж байгааг тэрээр шүүмжиллээ. Уран олборлох маш муу технологийг тэд хэрэгжүүлдэг. Үүний хор хөнөөл өнөөдөр, маргааш биш, 10-20 жилийн дараа гардаг.  Өмнөд Америк болон дэлхийн олон улс оронд үүнээс болж маш их хор хөнөөл учирч байгаа. Энэ үйл ажиллагааг зөвхөн Монголд биш дэлхий даяар зогсоох ёстой. Учир нь Австралид энэ байдал давтагдсан,  түүнчлэн  Монголын нийгэм, улс төрийн байдалд ч нөлөөлж байгаа. Авлига, хээл хахууль нь ардчилалд сөрөг нөлөө үзүүлдэг.Үүнд монголчууд анхаарах ёстой. Тодруулбал, уул уурхайн компани нь  тухайн  улсад маш их хэмжээний мөнгө оруулж ирдэг. Үүний ихэнх нь  хууль эрхзүйн орчинд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, улстөрчдийг өөрсдийн талд татахад зарцуулагддаг” гээд үүний эсрэг  зоригтой тэмцэхийг   тэрээр онцлон  тэмдэглэв. Тухайлбал, Оюутолгойн гэрээг байгуулахад “Рио Тинто” компани Монголын парламентад авлига өгсөн байж болзошгүй нэг тэрбум ам.долларын асуудал яригдаж буйг тэрээр хэллээ.  Мөн “2008 онд “Айвенхоу Майнз” компанийн  хувь эзэм­шигчдийн ху­рал болсон бөгөөд нэг тэрбум ам.долларыг Мон­гол Улсын хууль эрх зүйн орчин, шийдвэр гар­га­даг томчууд, гишүү­дэд хуваарилахаар заа­сан байдаг. Тэрхүү бичиг, баримтыг удах­гүй монголчуудад танил­цуулна. Бид энэ талаар ажиллаж байна” гэв. Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч энэ асуудалд хоёр хувилбар  байгааг хэлэв. Тодруулбал, одоо шоронд хоригдоод буй нэр бүхий таван эрхэм Оюутолгойн гэрээний үнэнийг хүлээх аваас асуудал нэг мөр болно. Түүнчлэн Оюутолгойн гэрээ хүчингүй болно  гэв. Хоёрдугаарт, Лондонгийн шүүхээс “Рио Тинто”-д ногдуулсан торгууль нэгийг хэлж байгаа. Зардлаа учир шалтгаангүй нэмдэг. Монголд гэхэд л хоёр тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Олон улсын анхааралд өртсөн энэ компани Монголд үйл ажиллагаа явуулж байхад нийгмийн байгууллагууд анхаарахаас аргагүй гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

20 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

12 цаг 59 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

15 цаг 9 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

2025-08-22
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20