Б.Дайчинхүү: 3.5 тэрбумаар үнэлсэн газрыг нь аваагүйн төлөө миний барилгыг нурааж байна

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Барьж байсан барилгынх нь хажуу талын газрыг аваагүйн төлөө барилгаа нураалгуулж  байгаа иргэн Б.Дайчинхүү өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан юм.  Энэхүү хэвлэлийн бага хуралтай зэрэгцэн Зайсангийн  бурхантай хөшөөний орчимд баригдаж байгаа таван давхар төмөр карказан барилгыг 200 цагдаагаар бүслүүлэн нураалгаж байгаа үйл явц болж байгааг тэрээр дуулгасан юм. Иргэн Б.Дайчинхүүд  өмнө нь хажуу талын газрыг 3.5 тэрбум төгрөгөөр худалдаж аваач гэсэн саналыг газрын эзэн, зуучлуулагчаар дамжуулан санал тавьжээ. “Гэвч худалдаж авах гээд мөнгө хайсан ч олдоогүй. Тэгээд авах боломжгүй болсон гэдгээ хэлсэн” хэмээн тэрээр хэлж байна. Үүний дараа удалгүй Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан А/138 захирамжаар Хан-Уул дүүргийн XI хороонд баригдаж байгаа иргэн Б.Дайчинхүүгийн барилгыг албадан буулгаж, газрыг нь хэвийн хэмжээнд оруулахыг Газрын албаны даргадаа үүрэг болгожээ. Гэтэл газрыг албадан чөлөөлнө гэдэг нь барилга байшин барихаас өмнө хэрэгжүүлдэг хуулийн заалт юм. Гэтэл энэхүү заалтыг зөрчин захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тайлбарлаж байгаа аж. Түүнчлэн  Тусгай хамгаалалтай газар  хуулийн дагуу  барилга байшин барьсан тохиолдолд Байгаль орчны тухай хуулиар Мэргэжлийн хяналтын газрын шинэжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр аливаа обекьтийг татан буулгадаг учиртай. Гэтэл  дүүргийн Засаг даргын захирамжаар төрийн хүчийг далайлган, замын хөдөлгөөнийг саатуулан уг барилгыг буулгаж байгаагийн цаана эрх мэдэл бүхий ашиг зөрчлийн сонирхолтой этгээд байгааг Б.Дайчинхүү хэлж байна. Тэрээр уг газрын эзнийг энэ удаа хэлэхээс татгалзаж байгаагаа нуусангүй. Тэрээр уг барилгаа хуулийн дагуу барьж байгаагаа ийнхүү тайлбарласан юм. Далд хэлбэрийн газрын наймааны ард хэн байгаа вэ? “Манайх 2016 онд Байгаль орчны яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв гэдэг байгууллагатай талбай түрээслэх, ашиглах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу би 300 метр/кв талбайг ашиглах эрхтэй. Энэ газартаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жуулчдад үйлчлэх барилга барина гээд гэрээ хийсэн. Би энэ байгууллагатай хийсэн гэрээнийхээ дагуу барилгаа барьсан. Байшин барих явцад дуугүй байсан төр захиргааны байгууллагынхан гэнэт одоо яагаад Зайсангийн аманд байгаа тэр олон барилгаас ганцхан барилгыг нураах гээд байгаа юм бэ. Тэр жаахан газарт олон зуун цагдаа авчраад байшинг хүчээр буулгаж байгаа учраас би үнэхээр хүч хүрэхгүй байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагад үнэнийг нь олж өгөөч гэж хандаж байна гэдгээ хэлсэн юм. Өчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Туул голоо аваръя. Голын ойр орчимд барьж байгаа барилгын ажлыг зогсооё" гэж ярьж байгаа юм. Миний барьж буй байшин Туул голоос хэдэн зуун метр зайтай. Манай барилгаас хойш Туул голд ойр өчнөөн барилга байгаа.  Өнгөрсөн намар надад нэг газар авах уу гэсэн санал ирсэн. Тухайн үед тэр газрыг авах гээд мөнгө хайсан ч олдоогүй учраас боломжгүйгээ хэлсэн. Гэтэл тэр үеэс хойш намайг хууль бусаар, зөвшөөрөлгүй барилга барилаа. Энэ Дайчинхүү гэдэг хүн дийлдэхээ байлаа гэх мэдээлэл явж эхэлсэн. Ингээд ХУД-ийн Засаг дарга илт хууль бус захирамж гаргасан. Аль нэг сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаад хүний хувийн өмчид халдах эрх байхгүй. Би яахав, жирийн нэг бизнесмэн Дайчинхүү гэдэг залуу барилгаа нураалгаад хохироо л биз. Энэ гол асуудал биш. Ингэлээ гээд би хоосон хонохгүй. Харин нийгэмд буруу ойлголт тарж байна. Бид ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой учраас л мэдээлэл хийж байна" гэв. Тэрээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаад байна. Шүүхээс түүнд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байгаа тул 14 хоногийн хугацаа өгсөн байгаа аж. Уг асуудал ийнхүү шүүхэд маргаантай байгаа тохиолдолд аливаа шийдвэрийг түр түдгэлзүүлдэг хуультай. Гэтэл энэ асуудалд төр ийнхүү хүч хэрэглэн улайрч байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхол хөндөгдөж байгаа нь илэрхий байна гэж  иргэн Б.Дайчинхүү мэдэгдэж  байна. Цаашид тэрээр газраа 3.5 тэрбум төгрөгөөр үнэлж зарна гэсэн хүнийг нь нэр ус, албан тушаалтай нь олон нийтэд зарлана гэдгээ хэлсэн. Түүнчлэн Дархан цаазтай газарт газрын дуудлага худалдаа явуулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Энэхүү заалт нь  далд хэлбэрийн газрын наймаа явагдах эрхийг нээж байна. Түүний оронд дуудлага худалдаа явуулаад улсад татвар нь орж байвал дээр байх нөхцөл үүсээд байгааг тэрээр онцлов. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин