Багш нар дахин жагсана гэв

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Багш нар цалингаа нэмэгдүүлэх тэмцэл өрнүүлээд есөн сар өнгөрсөн ч үр дүнд хүрсэнгүй. Энэ хугацаанд жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан ч төр засгийн зүгээс анхаарал хандуулсангүй гэж тэд үзжээ. Хэдийгээр гурван талт хэлэлцээрийн ширээний ард суусан ч амлалтаа биелүүлсэнгүй гэж Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хөдөлгөөн, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа онцолсон юм. Тиймээс тэд энэ сарын 9-нд “Боловсролоо сэхээнээс аваръя, багшаа ядуурлаас гаргая” уриатай цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдсэн юм. Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг “Боловсролын салбар гэдэг нийгмийн салбар юм. Энэ салбар доройтвол Монгол улс доройтно. Өнөөдөр сургууль гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 50 гаруй хүүхэд сурч байна. Тэднийг ирээдүйд зөв, мэдлэг боловсролтой болгох хариуцлага багш нарын гарт бий. Гэтэл бид багшаа үнэгүйдүүлж байна. Тиймээс манай холбоо энэ цуглаанд багш нарынхаа төлөө дуу хоолойгоо өргөх болно” гэв. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай дуу хоолойгоо өргөх ёстой үйлчвэрчний холбоо нь өөрөө эсрэг ажиллаж байна. Ийм байж болох уу. Гэтэл төрд суугаа түшээд нь мөнгөө гадаадад нуучихдаг” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин