Мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурч байна

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Туул Хэвлэлийн хүрээлэнгээс  өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” 2018 оны тайлангаа танилцууллаа. Уг хэвлэлийн бага хуралд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор М.Мөнхмандах болон судалгааны мэргэжилтнүүд оролцож, сэтгүүлзүйн салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл  өгсөн юм.  “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” хэмээх  мониторингийн судалгааг сүүлийн 19 жилийн турш тогтмол хийснээр  1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг судалгааны байгууллагынхан онцолсон юм. Өнөөдрийн байдлаар  Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.  Сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурчээ. Тухайлбал, 2017 онд өмнөх оноос ХМХ-ийн тоо 16-гаар багассан байна.  Нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байна. Хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнөх жилээс тав гаруй хувь, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар буурсан гэдгийг албаныхан хэлэв.   Одоогоор 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна Радиогийн долоо хоногийн нэвтрүүлгийн нийт цаг, нэгээр, телевизийнх хоёр цагаар хасагджээ. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурах хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарч байгаа аж.   Харин 2015 оноос сайтын тоо харьцангуй тогтворжиж, энэ оны эхээр 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна гэв. Уламжлалт мэдээллийн хэрэгслээр агуулгаа цацах, сурталчилах, захиалга авах эрчимжиж байгаагаас фэйсбүүк чухал үүрэгтэй болж байна. Тодруулбал, ХМХ-ийн 60 гаруй хувь нь өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг болсон байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4500 орчим хүн ажиллаж байгаагаас тал нь сурвалжлагч, сэтгүүлч, редактор байна. Харин нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Энэ салбарт ажиллаж байгаа хүний 55 хувь нь телевизид ажиллаж байна. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарын уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн боловсон хүчний өнөөгийн байдлын талаар энэ тайланд нэгтгэн оруулжээ.  Энэхүү 2017 оны ХМХ-ийн тоон мэдээлэл бүхий судалгааны мэдээллийг бүрдүүлэх ажил 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл хийгдсэн байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо, шуудан компаниудаас ирүүлсэн мэдээлэл болон тус хүрээлэнгийн мэдээллийн бааз дээр үндэслэж нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй, орон нутаг дахь 100 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг нэгтгэсэн байна. Эрэн сурвалжилсан, эх сурвалжтай мэдээллийг түгээх нь чухал байна Өнөөдөр Монголын зах зээл дээр байгаа 400 орчим хэвлэл мэдээллийн мэдээллийн хэрэгсэл нь 3 сая гаруйхан хүн амтай улс орны хувьд дэлхийн нийтийн жишигтэй харьцуулахад дээгүүрт орох нь тодорхой. Харин энэ байдал нь манай улс дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлээгүй гэсэн хэрэг биш. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахимжих хандлага нэмэгдэхийн зэрэгцээ мэдээллийн хурд эрс өсч, цар хүрээ нь өргөжсөөр байна. Үүнтэй зэрэгцээд хуурамч, сенсаац хөөсөн мэдээлэл газар авах хандлага илэрхий өсөн нэмэгдэх болов. Иймд эрэн сурвалжилсан даацтай, эх сурвалжтай мэдээллийг иргэд, хэрэглэгчид үгүйлэх болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэд нь өөрийн ашиг сонирхолд ашиглах байдал манай хэвлэл мэдээллийн салбарт ердийн үзэгдэл болсныг ч иргэд ихэд шүүмжлэх болсон. Өнөөдөр хараат бус шударга өрсөлдөөн, ус, агаар мэт Монголын хэвлэл мэдээллийн салбарт үгүйлэгдсээр байна гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин