Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг батлах ёстой

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.УУДАМ Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас зарим зүйлийг тодрууллаа.   -Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийг боловсруулах үндэслэл нь юу вэ? -Төрийн тусгай алба, төрийн захиргааны алба, төрийн улс төрийн алба гэхчлэн бүхий л шатанд ёс зүй, сахилгын хариуцлага шаардлагатай. Том төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэггүй, хөдөлдөггүй, улс хөгжихгүй байгаа бүх шалтгаан сахилга, хариуцлага­гүйгээс болж байна. Дээд шатанд нэг шийдвэр гаргадаг, дунд шатанд хэрэгждэггүй. Ёс зүй байхгүй, зарим нь намын нэр барьж ажил хийдүүлдэг тохиолдлууд ч гарч байна. Төрийн албыг төлөвшүүлэх ажил сахилга хариуцлага, ёс зүйгээс эхтэй учир энэ хуулийг боловсруулж батлуулах хүртэл анхаарч ажиллана. -Засгийн газар энэ оныг Сахилга хариуцлагын жил болгосон? -Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар энэ оныг “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж байгаа. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн. Бид энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болголоо. -Уг нь төрийн албаны ёс зүйн дүрэм гэж байдаг, хувь хүний ёс зүй, зан үйлийн уламжлал ч гэж бий. Ийм байхад заавал хууль гаргах шаардлага байна уу? -Монголын зан зүйлийн эрх зүй бол Азидаа хоёрт орох гайхамшигтай тогтолцоо гэдгийг эрдэмтэд үнэлдэг. Хуулийн агуулгад төрт ёс болон зан үйлийн уламжлал, залгамж чанарыг хадгалахад анхаарна. Герман яагаад ёс зүйн шинэ хууль гаргасан гэхээр хоёр систем нэгдсэний дараа баруун, зүүн Германы ёс зүйн үнэт зүйлс болоод сахилга хариуцлагын зөрчлүүд гараад байхаар энэ бүгдийг хуульчлахаас аргагүй болж, 2001 онд хуульчилсан байх жишээтэй. Манай улсад ч гэсэн шинэ хэм хэмжээ тогтоох шаардлагатай байна. Төрийн албаны залгамж чанар, тогтвортой байдал алдагдаж байгаа нь ч үүнтэй холбоотой. Ийм учраас шинэ үеийн ёс зүйн хэм хэмжээ хэрэгтэй болсон. Төрийн албан хаагч иргэнд ардчиллын зарчмаар нээлттэй, ил тод, хүний эрхийг дээдэлж, хөгшин залуу, баян хоосноор ялгаварлахгүй тэгш хандах, мэргэжлийн зөвлөгөө өгч чадаж байна уу гэх шүүмжлэл дийлэнх байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагыг хуулийн хэмжээнд өргөхгүй бол төрийн албаны ёс зүйн дүрэм байдаг эсэхийг ч хүн тоохгүй болжээ. Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэдрүүлэхийн тулд хуульчлагдаж байж ёс зүйн хэмжээ шинэ шатанд гарч ирэх ёстой. Төрийн албан хаагчид ажил багатай, фэйсбүүк, твитр ашиглаж ил, далд хаягаар ажлаа, даргаа шүүмжлээд сууж байдаг гэсэн шүүмжлэл ч их гарч байна. Цахим орчинд яаж ажиллах, хандах асуудлыг ч хуульд оруулах нь зүйтэй. Шударга ажилтны шалгалт гэж зарим улс оронд байдаг. Тухайлбал, Авлигатай тэмцэх газар, хяналтын байгууллагын төлөөлөгч энгийн жирийн иргэн болж төрийн албанд асуудлаа шийдүүлэх гэж очиход асуудлыг нь шийдэж чадаж байна уу, зөв харилцаж байна уу, тендерт өрсөлдөхөд нь авилга авч байна уу гэдгийг шалгадаг тест хийдэг. Ийм ажиллагаа явуулах  жишгийг ч хууль дүрэмд тусгаж өгвөл төрийн албаны шинэчлэлд хэрэгтэй гэж үзэж байгаа юм. -Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг УИХ-д хэзээ өргөн барихаар төлөвлөж байна? -Хуулийн үзэл баримтлалаа тогтож, хууль боловсруулах ажил эхлээд байна. Энэ хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин