Эрээний Улаан дэнлүүний гудамж монгол охидоор дүүрчээ

2013-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОНСҮРЭН

Охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж ашиг олдог Улаан дэнлүүний гудамж хэмээх биеэ үнэлэгчдийн газар Эрээн хотод байна. БНХАУ чанга хатуу хуультай ч эмсийн хүрээлэнгээ төдийлөн хянаж цагдаад байдаггүй бололтой юм. Засаг захиргаа нь ч бодлогоор эмсийн хүрээлэнгээ дэмждэг гэх яриа ч олны дунд байх аж. Тиймээс наймаачдын хөлд дарагдсан  Эрээн хотоос энэ удаагийнхаа сурвалжлагыг хийв.  Тэр дундаа монгол охидын биеэ үнэлж, хэд гурван төгрөг олдог гэх  “Улаан дэнлүүний гудамж”-наас  сонин хачинаас сонжив. Энд  хамгийн ашиг орлоготой, гүйлгээ сайтай бараа нь “Монгол охид” гэдгийг таксины жолоочоос эхлээд хүн бүр хэлэх аж.

Киноноос л үздэг байсан үйл явдал та бидний амьдрал дунд бий болоод уджээ.   Хүний наймаа, биеэ үнэлэлт, архидалт гээд  элдэв бусармаг зүйл гарын арван хуруунд ч багтахаа больж. Тэр дундаа хоёр их гүрний дунд оршдог манай улсын хувьд сайныг дагасан саар асуудал мундахгүй. Өмнөд хөршид хүний наймааны золиос болж,  хүчээр биеэ үнэлж байгаа охид, бүсгүйчүүд ч  цөөнгүй байна.  Энэ бүхнийг нүдээр үзэж, чихээр сонсох боломжийг  Монголын Улаан загалмайн нийгэмлэг, ХӨСҮТ-ийнхөн олгосон юм. Дээрх хоёр байгууллага энэ удаа НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй ХДХВ, ДОХ-ын эсрэг сурталчилгааны аян өрнүүлж, Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн гэсэн чиглэлд ажиллаад ирлээ.

 

МОНГОЛ ОХИДООР “ГОЁСОН” ЭРЭЭН ХОТ

 

Эрээн хотод биеэ үнэлдэг монгол охидын тоо  зуны улиралд 300  хүрдэг гэсэн албан бус тоо байдаг аж.  Харин тус хот дахь Монгол Улсын Консулын мэргэжилтний хэлж буйгаар одоогоор 150 орчим монгол бүсгүй байдаг гэнэ. 

Өмнө нь  “Улаан дэнлүүний гудамж” гэж сургийг нь сонсож, телевизээр харж байснаас нүдээр үзэж байсангүй.  Харин энэ удаад өөрөө очиж үзэв.  Эрээн хотод очсон эхний өдрөө багийнхаа гурван хүнтэй нийлэн монгол охидын биеэ үнэлдэг газрын зүг явлаа. Таксины жолоочоос асуухад “Манайд ийм нэртэй гурван гудамж бий. Бээжин чао, Да Хүрээ, Колумб гэх газар монгол охид нэлээд  бий. Монгол охидууд ч ажилдаа сайн” гэв. Тиймээс таксины жолооч ахаар зүг заалган Няннин чао гудамжинд эхлээд  очив.                                   Том шилэн цонхны цаана бүүдгэр гэрэл асч охидууд тамхи татан, нүүрээ будаж хийх ажилгүй мэт сэлгүүцнэ. Бид  монгол охидтой уулзаж яагаад энд ирсэн, цаашид юу хийх хүсэлтэй байдаг, Монгол руугаа буцах бодолтой эсэхийг нь асуухаар төлөвлөж байсан ч очоод төлөвлөгөөгөө өөрчлөв.  Тэднийг зарж ашиг олдог гэх  өвөрмонгол эзэдтэй уулзаж ярилцмаар санагдлаа. Тэдний амьдардаг газрыг “Гэр” гэх аж. Охидын цалин пүнлүүг асууж сонирхвол “Нэг удаад 100, хоногоор бол 300 юаниар биеэ үнэлдэг” гэдгийг  таксины жолооч ах бидэнд хэлэв.

                                 

“ТУРШЛАГАГҮЙ Ч ЧИ СУРНА, МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БОЛ НАДААС ЗЭЭЛ”

 

Эрээн хот дахь монгол охидын амьдрал “үүрэн” дотроо хэрхэн өрнөдөг болохыг нүдээр үзэх хүсэл төрөв. Тиймээс хэн нэгэнтэй хэрхэн яриа үүсгэж, биеэ үнэлэгч охидын байр руу орох боломжийг эрж хайв. Тэгээд тамхи татах гэж буй хүн болж үүдэнд зогсох эгч рүү дөхлөө. “Гал байна уу эгч ээ. Тамхи асаачихаад өгье”. “Байгаа байгаа. Ороод ир” гэв. Дотогш яваад ортол бүүдийсэн гэрэлтэй, чийг даасан, тамхины нэвширсэн үнэр хамар цоргив. Эндэхийн өрөөнүүд бүгд  цаанаа л нэг хөндий хоосон. Ийш тийш харахыг минь анзаарсан уу,  нөгөө эгч “Энд ямар хэргээр явна” гэж асууснаар бид хоёр цөөн хором ярилцлаа. 

-Би өнөөдөр ирсэн юм, газар сайн мэдэхгүй. Хийх ажил хайгаад энэ тэрхнийг сонирхож явна. Танайд ажил байгаа болов уу?

-Байгаа байгаа, чи  манайд ажиллаж болно.  Манай гэр хамгийн сайн нь. Энд  гурван монгол охин ажилладаг юм. Мэдээж, чамд мөнгө хэрэг болж байгаа байх. Хэрэгтэй гэвэл чи  надаас зээлээд гэрлүүгээ явуул. Чи хэдийг зээлэх үү, 10-20  мянган юань зээлээд явуулж болно. Дараа нь  ажиллаад л  төлчихнө биз.

-Эндэхийн монгол охид хаана амьдардаг юм бэ, амьдрах орчин нь хэр тухтай юм бол?

- Дээр өрөө байгаа. Тэнд ажлаа хийгээд амарна. Чи дээшээ гарч үзэх үү?

-Өрөөнүүд нь бүгд ийм харанхуй юм уу, гэрэл гэгээ муутай юм аа. Энд ажиллаад өдөрт хэдэн төгрөг авах вэ?/Харанхуй хөндий хүйтэн өрөөнүүд угтав.  Жижигхэн өрөөнд хоёр орноос өөр юу ч алга.  Агаар орох цонх бүү хэл нүх сүв ч алга/.

- Чи хэр сайн ажиллана түүнээсээ болно. Нэг удаагийн ажил 100 юань, хоногоор бол 300 юань. Гэхдээ хоногоор явахдаа тэндээ хонохгүй. Хоёр цаг л болно. Чи шөнө ажиллаад өдөр нь амарна. Одоохондоо чамд зоос байхгүй бол надаас зээлээд шинэ хувцас аваад өмс. Чи тэгээд ажиллах юм уу?

-Би сайн шийдээгүй байна, эргэлзээд болдоггүй. Энд гол төлөв ямар хүмүүс орж ирдэг юм бэ?

-Санаа зоволтгүй ээ, туршлагагүй гэж айх хэрэггүй. Чи сурна. Эгч нь охидуудаа согтуу хүнд өгч явуулдаггүй юм. Согтуу хүн хэрэггүй. Хэрэв чи ямар нэгэн байдлаар асуудалд орвол эгч нь ар талыг нь даана. Тиймээс санаа зоволтгүй. Чи тэгээд ажиллах  юм уу? гэв. Охид худалддаг энэ бүсгүй энэ асуултаа дахин дахин асуух аж. “ Би жаахан сандраад байна аа. Одоохондоо бэлтгэлгүй байгаа учраас хэсэг бодож байгаад ирье. Та надад утасны дугаараа өгчих” гэсээр  харанхуй, бөглүү тэр өрөөнөөс гарахын түүс болов. Энэ үед  гаднаас хэсэг залуус орж ирлээ.   Бас л нөгөөх “Гуняа байна уу?” гэх дээрэлхүү дуу хадна.  Нэлээд биерхүү бас хөрөнгөтэй гэмээр өвөрмонгол залуу хэдэн монгол залуу дагуулжээ.  Тэгсэн нөгөө эгч “Байна аа байна. Манайд шинэ охин ирсэн. Нэг ч ажилд гараагүй байгаа шүү” гэж байна.  Тэгсэн нөгөө залуучууд над руу ээлжлээд их сүрхий харж байна аа.  Тэгснээ над руу зааснаа дэлгүүрээс бараа авч байгаа юм шиг “Энэ охиныг авъя” гэв.  Тэгсэн нэг монгол залуу нь “Хятад  гуняа үзье л дээ”  гэж хэлснээр би “аврагдаж” нөгөө хэдэн залуу хажуугийн гэр лүү оров.  Энэ үед нь “Би маргааш тан руу ярья. Би “...........” зочид буудалд байрлаж байгаа. Та надад утасныхаа дугаарыг өгчих” гэж хэлээд  үүд рүү яарав.  Тэр эгчийг Сарнай гэдэг бөгөөд намайг гаран гартал “Манай гэр хамгийн сайн нь шүү. Эгч нь чиний бүх асуудлыг зохицуулна” гэсээр  ард хоцров. Эрээн хотын улааны гудамжны нэг үдшийн амьдралын нэгхэн хэсэг нь иймэрхүү. Бид энэ тухай сурвалжлагаа хүргэлжлүүлэн хүргэх болно.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин