“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд 1000 сэтгүүлч чуулав

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Форумыг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлсэн юм.  Тэрээр хэлэхдээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шангийн татаж, шавийг нь тавьсан азай буурлуудаас өгсүүлээд халааг нь авсан дунд үе, өнөөдөр ид уран бүтээлээ туурвиж байгаа залуу үеийн сэтгүүлчид үндэсний форумдаа хүрэлцэн ирсэнд талархаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бид Үндэсний сэтгүүл зүйн ирэх 20 жил, цаашлаад хэтийн хөгжлийн талаар хөндөн ярилцах учиртай. Тиймээс ч эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж, салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байна” гэдгийг онцлов. Мөн “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд амжилт хүсч, Монгол  Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлсэнийг хэвлэлийн албаны сэтгүүлчид нь  танилцуулав. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тус форумд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын  80 хувь нь нийслэлд төвлөрдөг Хотын дарга С.Батболд хэлэхдээ "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран үндэсний хэмжээний форумыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн форумыг “Хараат бус сэтгүүл зүй” сэдвийн дор та бүхэн хуран чуулж, салбарынхаа өмнө тулгамдсан асуудлыг ярилцах гэж  байгаад талархаж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдлын тухай  хууль” зэрэг хэвлэл мэдээллийн салбартаа салшгүй холбоотой хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд дөрөв дэх засаглалыг ямагт дэмжихийг  чармайдаг юм.  Нөгөө талаар  Улаанбаатар хотод  Монгол Улсын нийт хүн амын  50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа  энэ үед хөгжлийн бодлого, хотоос хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, ажлыг олон нийтэд хүргэхэд та бүхэн маань чухал үүрэг гүйцэтгэдэг. Иргэн, төр хоёрыг холбож, мэдээллээр хангаж,  алдаа оноог шүүмжилж, амжилтыг  сайшаан магтаж, нийслэл хоттой  салшгүй холбоотой ажилладаг . Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын  80 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг нь  хот, хэвлэл  хоёр хэр ойр  харилцаатайг харуулж байна. Нийслэлийн удирдлагын баг  өнгөрсөн оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн орчныг сайжруулах жил” болгон зарлаж,  24  жил  гацаад байсан  “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай  хуулийн төсөл”-ийг  Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж,  УИХ-д өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ хууль Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг заах болно гэдэгт итгэлтэй байна.  Мөн өргүй хот болж, бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж байгааг хэлэхэд таатай байна. 2018 он Улаанбаатарчуудын хувьд амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, нийгмийн салбарт эрс хөгжил авчирсан бүтээн байгуулалтын жил байх болно. “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлагдаж, хэрэгжүүлж эхэллээ. Хотыг хөгжүүлэх ажлыг төр ганцаараа хүчрэхгүй. Иргэд, аж ахуй нэгжийн хамтын хүчээр  үр дүнд хүрнэ. Тиймээс хүн бүрийн оролцоо хотын хөгжилд чухал гэдгийг хэвлэл мэдээллийнхэн та бүхэн маань уриалж, бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.   С.Батболд: Нийслэлд  сэтгүүлчээр овоглосон ордон удахгүй сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна Форумын өөр бас нэгэн онцлох үйл явдал нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн зүгээс “Сэтгүүлчийн ордон" барих газар олгож өгөхийг  хотын удирдлагаас хүссэн. Тус ордон барих газрын асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг хотын дарга дуулгасан юм. Тэрээр  “Сэтгүүлчдийн ордон барих газрын асуудал шийдвэрлэгдсэн тул энэ хавартаа бүтээн байгуулалтаа эхлүүлж,  ирэх жил гэхэд  Улаанбаатар хотод  сэтгүүлчээр овоглосон сайхан ордон сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна Сэтгүүлчид та бүхнийг улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг сонирхлыг хамгаалж, ёс зүйтэй, хүнлэг, олон ургальч үзэл, ил тод байдал, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэнлэг, эх оронч сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөө   нийтлэл, нэвтрүүлэг, мэдээллээ чиглүүлдэгт иргэний хувьд талархаж явдгаа илэрхийлье” гэв.   Форумын төгсгөлд  “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг шагнаж урамшуулсан юм. Эх сурвалж: www.polit.mn [gallery size="full" columns="1" ids="37686,37687,37688,37689,37690,37691,37693,37694,37695,37696,37697,37698,37699,37700"]  
OYUN
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин