Ж.Од: Нарсан ой дархлаа дэмждэг интерфероныг ялгаруулдаг

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Одтой ярилцлаа.   -“Нарсан ойн сувилал” байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Манай аймгийн Тужийн нарс нь өвөр байгалийн ой, урга­малжилтын мужийн Сэлэнгийн ай савд багт­даг. Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөлийн Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжлэл, далайн төвшнөөс дээш 620 гаруй метрийн өндөрт Монгол Улсын хамгийн нам дор газар байдаг юм байна. Нарсан ой өөрөө агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгчийг ялга­руулна. Нарсан ойгоор дамжсан агаарын хэт ягаан туяа хүний биед Д витамины хангамжийг өндрөөр өгдөг. Үүнээс гадна дархлааг дэмждэг интерфероныг ялга­руулдаг юм. Хуучин цагт элдэв антибиотик байхгүй байсан учраас уушгины өвчин, дархлаа султай хүмүүсийг нарсан ойд аваачиж эмчилдэг байсан туршлага бий. Үүнээс харахад Монгол Улсад хамгийн их хэрэглэж болохуйц тохиромжтой газар нь Тужийн нарс гэж болно. Хэдийгээр орчин тааруу ч зар­дал гаргахгүйгээр бүх төрлийн эмгүй эмчилгээг байгалиасаа авч байна. Мөн стресс ихтэй нийгэмд тайвшрал чухал. Түүнчлэн ахмад настн­уудад ганцаардах өвчин их тохиолддог. Ийм хүмүүсийг тэнд аваа­чихад хөгжилтэй, дурсамжтай сайхан байсан. Тиймээс үүнийг цааш нь өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. -Ахмадууд хэдэн төгрөгөөр сувилуулах вэ? -Тухайн үед нийгмийн даатгалаас мөнгийг нь гар­гуулсан. Аймгийн нэгдсэн эм­нэлгийн уламжлалтын тасгийн орыг нь зөөж ажил­­луулж үзсэн юм. Тэгэ­хэд эмнэлгийн ачаа­лал харьцангуй багассан. Хамгийн гол нь хүмүүс чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ар­хаг хууч өвчнөө мартаж байсан. Анх зөвхөн Сүх­баатар сумын ахмадуудаа сувилж байсан ч сүүлдээ бусад сумынхан хүртэл сонирхож эхэлсэн. Ингээд 10 хоногийн эм­чи­л­гээндээ 40 хүн хүлээж авдаг болсон. Заримдаа бүр 80 хүн авахад хүчин чадал нь дий­лэхгүй юм билээ. Аймгийн хэмжээнд байснаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс ир­дэг болсноор бараг улсын хэмжээнийх болсон учраас “Буман нарс” гэж нэрлэсэн. -Яагаад ийм нэр өгсөн юм бэ? -Яагаад гэвэл нарс олон байгаасай. Бум гэдэг чинь их олон тоо уч­раас хүмүүс маань урт удаан наслаасай, тэр хэмжээний сэтгэл ханамжийг авч байгаасай гэсэн утгыг бэлгэдэж өгсөн. Гэтэл ОХУ-ын буриадууд аймгийн Засаг дарга, Буриадын ерөнхийлөгчийн хамтын ажиллагааны санамж би­чигт Сэлэнгийн “Буман нарс” гэдэг амралтад Буриадын хүмүүсийг амраая гэсэн хүсэлт оруулсан байсан. Ингээд 2010 онд Хиагтаас дөрвөн хүн ирээд буцсаны дараа хүмүүс ихээр ирэх боллоо. Тэгэхээр хүмүүст их хэрэгтэй байна гэсэн үг. -Тухайлбал, жилд хэдэн хүн амардаг вэ? -Жилд 270 орон нутгийн иргэд, 108 буриад, харьяаллын бус 35 хүн амарч байна. Найман удаагийнх гэхээр нэг ээлжинд 60-70 хүн амарна. -Энэ сувилал жилийн дөрвөн улиралд ажилладаг уу? -Зөвхөн зуны улиралд ажилладаг. Зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл гэсэн үг. Нарны илчлэг, нарны хэт ягаан туяа зургадугаар сараас долдугаар сарын хооронд өндөр идэвхждэг. Тэр тусмаа өглөөний 10:00-12:00 цагийн хооронд. Тиймээс зуны улирлын нар, агаарыг ашиглаж байгаа юм. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн асуудал байна. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний асуудал тулгамдаж байна. Сувилалдаа амарч байгаа эмч, мэргэ­жилтнүүдээ ээлжээр ажиллуулдаг. -Ахмадуудаас гадна Д витамины дутагдалтай байгаа хүүхдүүдийг сувилдаг уу? -Манай аймагт төрийн мэдлийн ганц 24 цагийн суурь өвчтэй хүүхдүүдийн цэцэрлэг байдаг. Энэ цэцэрлэг 2003 онд эрүүл мэндийн салбарын харьяанд байгаад одоо боловсролын харьяанд очсон ч сайн ажиллаж байгаа. Өмнө нь миний харьяанд байхад нь зуны улиралд ахмадын сувилал гарсан үеэс буюу 2008 оноос хамт гарсан. Сульдаатай хүүхдүүдийг чийрэгжүүлээд гаргахад дараа жилийн өвөл ханиад томуу хүрдэг байсан нь харьцангуй багасдаг юм билээ. Бид судалгаа хийхэд сувилалд явсан жил буураад, сувилалд яваагүй жил өвчлөмтгий байсан. Сүүлдээ нас нь өөрчлөгдөж сульдаатай, суурь өвчтэй, уурагжилтын дутагдалтай хүүхдүүд явдаг болсон. Сэлэнгийн байгалийн сайхан тогтоц газар, шилмүүст, нарсан ойгоо түшиглээд ахмадын болон хүүхдийн сувиллыг 10 жилийн хугацаанд ажил­­луулж ирсэн. 0-1 насны хүүхдүүдээ тэв­рээд ээжүүд очдог. 5-6 хүн нэг ээлжинд гарч байсан тохиолдол бий. Хоёрдугаарт, жирэмсэн ээжүүд. Одоо хүүхдийг гэдсэнд байхаас нь бид сульдаатай, өвчлөмтгий хүүхэд гаргахгүйн тулд урьдчилан сэргийлж урьтал арга хэмжээ авч жирэмсэн ээжүүдийг сувилахад их үр дүнтэй юм билээ. Хүмүүсийн хүсэл, хэрэгцээ их байдаг ч бидэнд байр сав, санхүүгийн хүндрэл байдаг болохоор жирэм­сэн эхчүүд, 0-1 насны хүүхдүүдийг ээжтэй нь аваачих асуудлыг түр орхисон. -Хэрэв санхүүгийн асуудал шийдэгдчихвэл өргөжүүлэх үү? -Би хөрөнгө оруу­лагчдын чуулганд анх удаа сууж байна. Нүдээ олсон чухал уулзалт боллоо. Чуулга уулзалтад зориулж энэ талаар төсөл бичиж өгсөн. Бид ийм зүйл хийхэд туршлагатай, давуу талууд байгаа гэдгээ танилцуулсан. Сүүлийн үед Сэлэнгэ аймагт дунджаар 2000 гаруй эх төрж байгаагийн 60 гаруй хувийг эмгэг төрөлт эзэлж байна. Үүнд эхчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сайнгүй, эрх­тэн тогтолцооны эм­гэгтэй эх ихэссэн, цус багадалт, уураг тэжээлийн дутагдалтай, дутуу гаж хөгжилтэй хүүхэд төрөх магадлал өндөр болсон. Тиймээс 0-1 настай хүүхдүүдийг ээжтэй нь хамт, 0-оос дээш насны хүүхдүүд, ахмад наст­нуу­дад үйлчлэх хүчин чадал бүхий су­виллаа өргөтгөх зайлшгүй шаардлагатай байгаа. Мэдээж стандартад нийцсэн байр, ойр зуурын тоног төхөөрөмжүүдээ шинэчлэх хэрэгтэй. Бид ашгийн бус үнд­сэн ажлаа л хийж байна. -Нэг удаа эмчлүүлэхэд хэдэн төгрөг байдаг вэ? -Сэлэнгийн харьяат бол нэг хоногийн 10 мянган төгрөг. Энэ мөнгө бага мөнгө шүү дээ. Харьяаллын бус Улаан­­баатар бо­лон бусад аймгийн ир­гэдийг 15, ОХУ-ын Буриа­даас ирж байгаа хү­мүү­сийг хоногийн 25 мянган төгрөгөөр ам­раадаг. Өөрөөр хэлбэл, бу­риа­дуудын мөнгөөр мон­гол­чуудыгаа амрааж байна гэсэн үг. Манай үе үеийн аймгийн Засаг дарга нар үүнд их анхаарал тавьж ирсэн. ЭМЯ ч гэсэн анхаарал тавиад 10 модон байшин барьж өгсөн. Үүнийг бид Сэлэнгээ хөгжүүлэх, эрүүл Сэлэнгийг цогц­лоохыг зорьж байна. Мэдээж ирээдүйгээ, өнгөрсөн үеэ асарч тойлох бидний үүрэг шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 32 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 5 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 25 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 30 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 30 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 30 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин