Ж.Бат-Эрдэнэ: Хоёр дахин хямд зардалтай цахилгаан автобус үйлдвэрлэнэ

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Засгийн газрын хуралдаа­наар нийтийн тээвэрт цахилгаан автобус турших асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.   -Засгийн газрын хурал­даанаар хэлэлцсэн нийтийн тээврийн үйлчилгээнд явуу­лах цахилгаан автобусны талаар тодруулахгүй юу? -Үндэсний үйлдвэр­лэлийг дэмжиж цахилгаан автобус үйлдвэрлэхэд Засгийн газраас хөрөнгө гаргахаар боллоо. Ин­гэж дотоодынхоо үйлдвэр­лэлийг дэмжиж байгаа нь дав­хар нийтийн тээв­рийн үйлчилгээг өргө­жүү­лж байгаа юм. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, монгол инженерүүд угсарч  байгаа цахилгаан автобус нь агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй. “МОН-30” загварын том оврын хоёр ширхэг ца­хил­гаан автобус үйлд­вэр­лэж, нийтийн тээв­рийн үйл­чилгээнд тур­шина. Дотоодын үйлд­вэр­лэг­чид Ардын хувьс­галын ой, Үндэсний их баяр наадмын үеэр нэг автобусыг нь хүлээлгэн өгөхөөр тохирсон. -Үйлдвэрийн өртөг болон цахилгаан зарцуу­лалт ямар байх вэ? -Нийтийн тээврийн үйл­чилгээнд цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурна гэж Засгийн газар үзэж байгаа. “МОН-30” ца­хил­гаан автобус нь импор­тоор авдаг том оврын нэг автобусны үнээр хоёрыг үйлдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, гадаа­даас оруулж ирж байгаа цахилгаан автобус 400 мян­ган ам.долларын өртөг­тэй бол дотооддоо үйлд­вэрлэснээр 195.5 мянган ам.доллар зарцуул­на. Нийт өртөг хоёр дахин буурахаас гадна урсгал зардал тав дахин хямдарна.Импортын автобус сар­даа дөрвөн сая орчим төг­рөгийн шатахуун зар­цуул­даг бол “МОН-30” автобус сард 820 мянган төг­рөгийн цахилгаан хэрэг­лэнэ гэсэн тооцоо хийсэн байна. Мөн тус автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой. Харин одоогийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том ов­рын автобус хоногт дунд­­жаар 200 км явдаг бай­на. Манай улс 2007-2017 онд 126 цахилгаан тээв­­рийн хэрэгсэл угсарч үйлдвэрлэсэн. -Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөл­бөрийг мөн баталлаа. Хөтөл­бөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? -Сүүлийн үед агаарын ни­сэхийн салбарыг либе­риалч­лахад нэлээдгүй зүйл хийж байна. Энэ бодлогын хүрээнд Ерөнхий зориу­лалтын нисэхийг хөг­жүү­лэх хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөр хэ­рэгж­сэнээр салбарын эрх зүйн зохицуулалт сай­жирч, бизнес эрхлэх таа­тай нөх­цөл бүр­дэнэ гэж үзэж байгаа. Мөн нисэхийн сал­барт хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хөрөн­гө оруулалт, аж­лын байр нэмэгдэхээс гад­на агаарын тээврийн хүр­тээмж нэмэг­дэж, аялал жуулчлал, бай­галь хамгаалал, хөдөө аж ахуй, газар тариалан, эмнэл­гийн түргэн тусламжийн үйл­чилгээ зэрэг салбарын хөгжилд дэмжлэг болох юм. Хөтөл­бөрийн хүрээнд иргэний агаарын тээврийн амин судас болсон жижиг агаарын тээвэрлэгчдийг бий болгож, дэмжих юм. Түүнчлэн эрүүл мэнд, хөдөө аж ахуй, онцгой байд­лын албанд ашиглах жижиг оврын  онгоцыг дэм­жих ашиглалтыг сайж­руулах, боловсон хүчнийг бэлтгэх ажил хийгдэнэ. Зас­гийн газар, орон нутаг, хувийн хэвшлийг дэм­жих хүрээнд жижиг агаа­рын тээврийн урс­га­лыг нэ­мэгдүүлэхээр ажиллаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин