Р.Нямдорж: Д.Данзан бид хоёр цаашид МҮБХ-нд ажиллахгүй

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүний албыг хашиж байсан Д.Данзан нар мэдээлэл хийлээ. Тэд  Бөхийн өргөөний нэр хүндийг олон нийтийн дунд харлуулсан утга бүхий нэвтрүүлгийг Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс олон нийтийн хэрэгслээр удаа дараа гаргалаа. Энэ мэдээллээс болж буруу зөрүү мэдээлэл олон нийтийн дунд их гарч байгаад харамсч байгаагаа ч дуулгав. Өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн хүмүүс зургаан үнэн зүйлийг хэлсэн юм. Р.Нямдорж “Чинбатыг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь огт худлаа зүйл. Хурлын талаар анхан шатны шүүхэд ч гомдол гаргаагүй юм шүү. Мөн төлөөлөгч сонгоогүй. Дандаа таньдаг хүмүүсээ дуудсан байсан. Ингээд нутаг усныхнаараа сонгуульт ажлыг явуулсан. Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан зургадугаар их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон. Улсын бүртгэлийн газраас Л.Чинбат нар МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. Тэр гэрчилгээндээ үндэслээд тамга авсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий.Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад МҮБХ гэдэг байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхийн тулд өмнөх МҮБХ нь татан буугдсан байх ёстой. Хуульд төрийн бус байгууллагын татан буулгах заалт хоёрхон бий. Үүсгэн байгуулагч нар эрх барих дээд байгууллага, шүүхэд энэ эрх бий. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж олгосон. Энэ гэрчилгээг олгоход хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж яригдаж байгаа. Данзан бид хоёр цаашид МҮБХ-нд ажиллахгүй. Гэвч бид бөхийн хөгжлийн төлөө ажил хийнэ” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин