С.Баярцэцэг: Японы сургуулиуд эхний элсэлтээ аравдугаар сард авна

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн дугаарын зочноор “Хакүчё” Япон хэлний сургалтын төвийн багш, орчуулагч С.Баярцэцэгийг урилаа. Тус сургалтын төв нь хүүхдүүдийг Япон руу их, дээд сургууль болон ажлын байранд зуучилдаг юм байна.  -Танай төв Японы ямар, ямар сургуультай хамтарч байна? -Ихэвчлэн япон хэлний сургуулиудтай хамтардаг. Одоогоор “Токио Шием” академи, “Мэето”, “Яаома” болон Осакагийн Олон улсын хэлний сургуультай хамтарч байна. Оюутнууд бакалавр, магистрын төвшинд Японы их, дээд сургуулиудад дэвшин суралцахын тулд эхлээд хэлтэй байх шаардлагатай. Тиймээс бид монголдоо 150 цагийн анхан шатны хэлний мэдлэг олгодог. Ингэснээр япон явах эрх үүснэ. Бид харилцдаг сургууль руугаа хүсэлт, өргөдөл, анкетыг нь явуул­на. Харин тус сур­гуулийн зүгээс хүүхдүүдээс ярилцлага авдаг. -Эдгээр сургууль улсдаа хэр нэр хүндтэй, чанартайд тооцогддог вэ? -Шинээр байгуулагд­сан нь ч бий. Олон жил тогтвортой үйл ажил­лагаа явуулж буй сургууль ч байна. Гэхдээ бүгд улсынхаа хэмжээнд чанарын стандарт жишигт бүрэн нийцсэн. -2018-2019 оны хичээлийн жилд хэдэн хүүхэд сурах эрх аваад байна? -Сувилахуй буюу анагаахын чиглэлээр 15 хүн авна гэсэн тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Хүүхдүүд маань шалгалтаа өгчихсөн. Мэргэжлийн ярилцлагадаа тэнцсэн хүүхдүүд зургадугаар сарын 1-нээс хэлний сургалтдаа сууж эхэлнэ. Төлбөрийг Японы талаас бүрэн даана. -Харин хэлний сургуулийн хувьд? -Хэлний сургуулийн эхний элсэлт арав­дугаар сард байхаар төлөвлөсөн. Япон сургуулиудын элсэлт их эрт эхэлдэг. -Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талтай вэ? -Манайхаас байнга оюутан авдаг “Мэето” сургууль сар бүр 20 мянган иенийн тэтгэлэг өгдөг. Энэ нь бараг нэг сарын байрны төлбөр нь гэсэн үг. Мөн бусад сургууль хичээлийн ирц, сурлагын дүнг нь хараад янз бүрийн тэтгэлэгт хамруулдаг. Харин 100 хувийн тэтгэлэг гэдэг нь сурч буй хугацаанд гарах бүх зардлыг Японы талаас даана гэсэн үг. Сургалтын төлбөр, амьдрах байр гээд л. Тэгэхээр юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн хичээлдээ анхаарах боломж бүрдэх юм. -Хэдэн хүүхэд явах боломжтой вэ? -15 хүүхэд авах болзолтой. Долдугаар сарын сүүлээр тэнцсэн үгүй гэсэн хариу нь ирнэ. Харин энэ удаагийн бүртгэлээс хоцорвол өөрийгөө бэлдэж байгаад дараа жилийн дөрөвдүгээр сарын элсэлтэд хамрагдах боломжтой. Энэ элсэлтэд бүртгүүүлэхийн тулд энэ оны аравдугаар сараас хэтрэхгүй манай төвтэй холбогдоод материалаа бүрдүүлж өгөх юм. -Бүртгүүлэхээр ирж буй хүүхдүүдэд танайх ямар шаардлага тавьдаг вэ? -Хамгийн түрүүнд японд суралцах эрмэл­зэл­тэй, хэл сурах авьяастай байх хэрэгтэй. Мөн их, дээд сургууль төгссөн байж болно. Эсвэл ерөнхий боловсролын сургуульд 12 жил суралцсан гэсэн гэрчилгээтэй байх шаардлагатай. -Танай төв хэзээ байгуулагдсан бэ. Энэ хугацаанд хэдэн хүүхдийг Японы их, дээд сургуульд зуучилсан бэ? -Манай төв анх 2004 онд байгуулагдсан. Анх дадгалжигч буюу гэрээт ажилчин явуулдаг байсан. Харин 2014 оноос оюутан явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 40 гаруй хүн япон руу явжээ. -Эх оронч үзлийн тухай хичээл ордог гэсэн. Энэ ямар учиртай юм бэ? -Монгол Улсын хөгжилд чанартай боловсрол эзэмшсэн мэргэжилтэн хэрэгтэй. Үүнийг л ойлгуулах зорилготой юм. Хүүхдүүд сургуулиа төгсөөд тэндээ үлдэх, харлах асуудал гардаг. Өндөр хөгжилтэй, сайхан оронд сурч боловсорч, амьдрах сайхан. Гэхдээ эргээд заавал эх орондоо ирж, төрөлх хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь чухал. Үүнээс гадна эх орныхоо нэрийг унагахгүй байх. Японд очоод юуг анхаарах, ёс заншил, хууль нь ямар байдаг, онцгой байдлын үед биеэ хэрхэн хамгаалах вэ гээд анхан шатны мэдлэгийг олгодог. -Нэгэнт л ирчихсэн юм чинь ажил хийж мөнгө олъё гэсэн бодол давамгайлаад байдаг байх? -Манай хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар ажил хийх хүсэлтэй байдаг. Харин сургуулийн захиргаа хатуу учир зөвшөөрдөггүй. Тэд сурах гэж ирсэн бол хичээлдээ анхаар гэсэн шаардлага тавьдаг. Манай оюутнууд их үрэлгэн. Мөнгөө амархан үрчихээд бусдаас зээлэх, гэрээсээ байнга мөнгө нэхдэг. Мөнгөгүй болохоороо сургуулиа орхиод ажил хийх жишээтэй. Тиймээс хүүхдүүд үүнийг ухамсарлах ёстой. Мөн японд сурахаар төлөвлөж байгаа бол эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай. Хичээлийн ачаалал их учир ужиг өвчин нь сэдэрч, ядрах гээд эрүүл мэндтэй холбоотой асуудал гардаг. -Япон багш нар манай оюутнуудыг хэрхэн дүгнэдэг вэ? -Монгол хүүхдүүд хэл сурах, сэтгэн бодох авьяастай, дуудлага их цэвэр гэж дүгнэдэг. Нэг гэм нь хичээл жаахан таслах гээд байдаг сул талтай гэх нь бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин