Данзанравжаагийн  215 жилийн ой тохиож байна

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Энэ жил Дорнын их яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой тохиож байна. Дорноговь аймагт түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулагдан бэлтгэл ажилдаа оржээ. Ойн хүрээнд “Равжаа судлал”-ын олон улсын эрдэм шинжилгээний  хурал, “Үлэмжийн чанар” олон улсын  дуучдын уралдаан, Хутагтын яруу найргийн наадмыг зохион байгуулах юм байна. Мөн их  соён гэгээрүүлэгчийн үйлсийг мөнхжүүлэх, залуу хойч үеэ соён гэ­гээ­рүүлэх, хөгжүүлэх,  идэвх санаачилгыг дэм­жих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцлийг хангах зорилгоор 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгосноо  зарласан юм. Ажлын байрыг нэ­мэг­дүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүр­дүүлэх зорилгоор 2017 онд зарласан “Их бү­­тээн байгуулалт”-ын жилийн ажлыг энэ онд үргэлжлүүлэн зо­хион байгуулахаар болсноо аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ үеэр тодотгов. “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд гавьяат багш У.Доёдын нэрэмжит мате­матикийн улсын 54 дүгээр олимпиад, 1000 хүүхдийн дунд даамын тэм­цээн, ”Хилэнц кросс”, боксын улсын аварга шалгаруулах тэм­цээн, улсын насанд хү­рэгчдийн аварга шалга­руу­лах  теннисний тэм­цээн, “ Эрүүл энхийн үйлстэн” шалгаруулах гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Дорноговьд орон сууцны нэг ам метр нь 650 мянган төгрөг Дорноговь аймаг өнгөрсөн амралтын өдөр “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтээ хийлээ. Энэ жил иргэддээ чиглэсэн ажлыг хийхээр болжээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй аймгийн удирдлага оролцов.  Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар “Мандах наран” 1000 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг өнгөрсөн  оны сүүлээр  ашиглалтад оруулсан. Мөн Мандах наран хорооллын II ээлжийн барилгын ажил /Сайншанд сумын II багт/ 70 хувьтай, Замын-Үүд суманд 64 хувьтай явагдаж байна. Орон сууц энэ оны IV улиралд ашиглалтад орох юм. Түүнчлэн хорооллын III ээлжийн 260 айлын орон сууцыг Сайншанд сумын VII багт барьж  2019 онд ашиглалтад оруулахаар энэ сарын 27-нд  шав тавилаа. 2020  гэхэд тус аймаг 1000 айлыг орон сууцанд оруулна. Орон сууцны нэг ам.метрийн үнэ 650 мянган төгрөг байх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин