Мэргэшсэн дипломатууд нэр дэвшжээ

2013-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Франц, Герман, Канад, Швейцарь улсад суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татаж шинэ Элчин томилохоор болсон. Элчин сайдад нэр дэвшиж буй эрхмүүдийг танилцуулж байна. Дээрх дөрвөн оронд суухаар нэр дэвшсэн хүмүүсийн дөрөв нь тухайн орны Элчин сайдын яаманд ажилладаг бөгөөд олон жил гадаад харилцааны салбарт ажилласан мэргэшсэн дипломатууд юм байна. Нэг нь Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын албаны дарга бөгөөд өмнө нь Элчин сайдаар эх нутгаа төлөөлөн хилийн чанадад ажиллаж байжээ.

Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татахаар боллоо.

Дээрх Элчин сайдуудын оронд Франц улсад М.Батсайхан, Германд Ц.Болор, Канадад Р.Алтангэрэл, Швейцарьт В.Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдсэн юм. Гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэргэшсэн, удирдах ажлын дадлага туршлагатай дээрх хүмүүсийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй алба хаших бүрэн боломжтой гэж Гадаад харилцааны сайд санал болгож, Засгийн газар дэмжсэн байна. Нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэж шийднэ.

Францад томилохоор нэр дэвшүүлсэн М.Бат­сайхан нь Өмнөговь аймгийнх, МУИС-ийг  төгсч, Францад магистрын зэрэг хамгаалсан гадаад харилцааны мэргэжилтэн юм. Тэрээр “Итгэмжит” дипломат цолтой, франц, орос, англи хэлтэй, дипломат албанд 13 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Гадаад харил­цааны яамны ёслолын хэлтэст атташе, тус яамны Европын газарт атташе, Парис дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байсан бөгөөд 2010 оноос хойш одоог хүртэл Францын Парис хотноо суух Монголын Элчин сайдын яаманд, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Германд суух Элчинд нэр дэвшсэн Ц.Болор мөн л тухайн орны Элчин сайдын яаманд ажилладаг байна. Тэрээр ЗХУ-ын Элчин сайдын яамны дунд сургууль төгсч, Германд олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж, Австрийн дипломат академийг төгссөн байна. Тэрээр “Тэргүүн шадар” дипломат  цолтой, англи, орос, герман хэлтэй. Гадаад харилцааны яаманд туслах ажилтан, атташегаар ажиллаж байгаад Берлин дэх Элчин сайдын яаманд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн Гадаад харилцааны яаманд Европын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2010 оноос хойш Берлин дэхь Элчин сайдлын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Дипломат албанд 24 жил ажилласан Ц.Болорын мэдлэг туршлага, хэлний боловсролыг нь харгалзан Гадаад харилцааны сайдын зүгээс Элчин сайдаар томилуулахаар санал болгосон байна.

Канадад суухаар нэр дэвшсэн эрхэм бол Р.Алтангэрэл. Тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.  Женевийн олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцааны чиглэлээр, Парисын засаг захиргааны дээд сургуульд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр, Парисын Дипломат академид дипломат ёслолын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Дипломат албанд 23 жил ажиллаж байгаа бөгөөд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой.

1990-1992 онд Гадаад явдлын яамны Ёслолын хэлтэст атташе, Тамгын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, сайдын туслах, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисст гуравдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яам болон ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга, Улс төрийн газарт мэргэжилтэн, Ёслолын хэлтсийн дарга, Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байсан. Мөн 2003-2006 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2006-2009 онд Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009 оноос Дипломат ёслолын албаны даргаар ажиллаж байна.

Швейцарьт томилохоор нэр дэвшүүлж буй В.Пүрэвдорж нь Будапешт, Авсралид боловсрол эзэмшсэн олон улсын эдийн засагч мэргэжилтэй. Дипломат албанд 11 жил ажилласан бөгөөд “Итгэмжит” дипломат цолтой, англи, орос, франц, герман, унгар хэлний мэдлэгтэй гэнэ. Тэрээр гадаад харилцааны яаманд атташе, Европ, Ойрхи Дорнод, Африкийн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Европын газарт гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

2006-2010 онд Женевт суух Байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, 20110-2011 онд Женев дэх Олон улсын эдийн засгийн форумд төслийн менежерээр ажиллаж байгаад одоо тус хот дахь Хүний эрхийн коммист ажиллаж байгаа аж.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин