Хөрс хамгаалахад Сэлэнгийн тариаланчид түүчээлнэ гэв

2018-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сэлэнгийн тариалан­чид хаврын тариалалт хаяанд ирсэн энэ өдрүү­дийг сайхан мэдээтэй, сэтгэл дүүрэн угтаж бай­на. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хөдөө аж ахуйн дүүжин чиргүүл машиныхаа 50.5, зүтгэх хүчний тракторын 42.3, ургац хураалтын техникийн 43.9, үтрэмийн техникийн 54.7, төмс, хүнсний ногооны техни­кийн 11.2 хувийг АНУ, Канад, Герман, Хятад, ОХУ-ын орчин үеийн өндөр хүчин чадалтай технологийн дэвшил бүхий техникээр шинэ­чилж чаджээ. Ингэснээр  байгаль, цаг уурын бэрхшээлтэй нөхцөлд ургац авах нөхцөл бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, техни­кийн хүчин чадлаар тооцвол энэ хаврын тариалалтыг аймгийн хэмжээнд 12-15 хоногт хийх боломжтой. Газар тариалангийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг Сэлэнгийн тариаланчид уламжлалын дагуу хаврын тариалалт эхлэхийн өмнө уулзаж энэ оны цаг уурын төлөв байдалд зохицуулан тариалалтад баримтлах технологи, бодлогоо тодорхойлж цаашид газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хан­гахад тулгамдсан асуудлаа ярилцлаа. Мөн “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх стратегийн бүс нутаг” болгох саналыг салбарын яам, Засгийн газар дэмжиж байгаад олзуурхаж буйгаа хэлж байлаа. Сэлэнгэ аймаг Мон­гол Улсын хэрэгцээт үр тарианы 60, төмсний 28, хүнсний ногооны 36 хувийг дангаар бэлтгэдэг тэргүүлэх эгнээгээ өнөөг хүртэл  хадгалсаар ирсэн юм. Өнгөрсөн жил нийт нутгийн 30 орчим хувь нь гандуу байснаас урга­цын 20 хувийг алдсан ч улсын хэмжээний улаан­буудайн 62.6, төмсний 26.7, хүнсний ногооны 39.8 хувийг  бэлтгэсэн нь чамлалттай үзүүлэлт биш гэдгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэлж байв. Харин энэ жил 123.1 мян­ган га талбайд чанарын өндөр төвшинд химийн болон механик уринш бэлтгэсэн. 180 гаруй мянган га талбайд тариа­лалт хийхээр төлөвлөж байгаагаас 167.5 мянган га-д үр тариа. Үүнээс улаанбуудай уриншинд 128 мянган га, тэжээлийн ургамал 15 мянган га, төмс 2600 га, хүнсний ногоо 2535 га талбайд тариалахаар бэлтгэл хангаад байгаа аж. Зөвлөгөөний үеэр Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Хаврын тариалалтад 25.2 мянган тонн улаан­буудайн үр шаардаж байгаагаас аж ахуйн нэгж, иргэд 8.7 мянган тонн үр нөөцөлсөн. Ду­таг­даж буй 16.4 мянган тонн үрийг Хүнс, хө­дөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авна. Дотоодоос нөөцөлсөн үрийг 570 төгрөг, ОХУ-аас импортоор оруулж ирсэн нэгдүгээр ребодукцийн үрийг 620 төгрөгөөр 30 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгөөр олгохоор шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгжүүд өөрсдийн ху­ваарьт тариалан эрхлэл­тийг дэмжих сангийн салбаруудаас татан авч байна. Цаашид тариаланчид нэн тэргүүнд хөрсний үржил шимийг хамгаалах, хоёрдугаарт,  газар тариалангийн мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна” гэсэн юм. Энэ үеэр хөрсний үржил шимийг хам­гаа­лах шаардлага тул­гарч байгааг ахмад тариаланчид, эрдэмтэн судлаачид хэлсэн бол хөрсийг хамгаалахад Сэлэнгийн тариаланчид бусад аймаг, бүс нутгийг түүчээлнэ гэсэн байр суурийг илэрхийлцгээсэн юм. Тухайлбал, “Атрын III аян”-ы хүрээнд тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрсийг элэгдэл эвдрэлээс хам­гаалах, сэргээн сайж­руу­лах зорилт тавьж байсан ч  үр дүнд хүрээгүй. Тиймээс хөрс хамгаалах үржил шимийг сайжруулахад дорвитой ажиллаж хуу­лиар хүлээсэн үүрэг, тариаланч бүрийн эрхэм зорилго  болгох санал гаргасан юм. “Сүүлийн жилүүдэд эрдэс болон органик бордоогоор ургац нэмэгдүүлэх бус ихэнхдээ хөрсний үржил шимийг шавхаж ургацыг бүрдүүлж байна.  Хөрсний үржил шимийн хамгийн гол үзүүлэлт нь ялзмагийг зохимжтой хэмжээнээс бууруулахгүй байх талаар арга хэмжээ авах нь юу юунаас илүү чухал” гэдгийг Хараа бүсийн тариаланч хэлж байв. “Атрын III аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2010 онд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран аймгийн хэмжээнд иж бүрэн хөрсний суурь су­дал­гаа шинжилгээ хийл­гүүлж  хөрсөө хам­гаалах нь зайлшгүй болохыг тогтоож өгчээ. Тухайн үеийн хөрсний суурь судалгаагаар хар шороон хөрс 40.5, хар хүрэн хөрс 57.1, элсэнцэр хөрсөнд 71.8 хувиар ялз­магийн агуулалт буур­сан нь гамшгийн шинжтэй болж байгааг илтгэж байгаа учраас эзэмшлийн талбайдаа заасан хугацаанд хөрсний шинжилгээ хийлгэхийг зөвлөгөөний үеэр хөндсөн юм. Харин Хүнс, хө­дөө аж ахуй, хөнгөн үйлд­вэрийн яамны Газар тариа­лангийн бод­логын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Өмнөх жилүүдийг бодоход та­­риа­­лангийн бүс нут­гуу­­дад дөрөвдүгээр сард чийг хангалттай өгсөн. Тариаланчдын сан­хүүгийн байд­лыг харгалзан үзэж улаанбуудайн үрийг 30 хувь хөнгөлж олгосон. Энэ хавар тариалалтад хүрэлцээтэй үр нөөцөлсөн. Гэхдээ импортын биш дотооддоо үрийн шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Тиймээс Дарханы хүрээлэнг түшиглэж 10-аад аж ахуйн нэгжид үрийн аж ахуйн тусгай зөвшөөрлийг олгосон. Дотооддоо элит үр үйлдвэрлэж аж ахуйн нэгжид олгох ажлыг ирэх жилээс хийнэ. Мөн хүнсний ногооны хангамжийг 2020 он гэхэд бүрэн хангах зорилт тавьсан” гэсэн мэдээллийг өглөө. Ийнхүү  тариаланчид хөрсний үржил шимийг алдагдуулахгүй байх орчин үеийн шинэ техниологи болон уламжлалт ар­гуу­дыг баяжуулан газар та­риа­лангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Газар тариалангийн мэр­гэжлийн боловсон хүчин агрономич, ин­же­нер механикч, меха­никжуулагч бэлтгэхэд онцгой анхаарч зах зээлийн эрэлтэд тулгуур­ласан сургалтын оновчтой аргыг сонгож Хөдөө аж ахуйн их сургууль болон Шаамар, Мандал сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн хүний нөөцийн бодлого төлөвлөлтөд анхаарах шаардлагатай болж байгааг онцлов. Э хсурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

20 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

12 цаг 59 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

15 цаг 9 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

2025-08-22
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20