Жагсаалтаар нэр дэвшигчдэд дахин боломж олдох уу?

2013-10-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн зөвлөх Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж суугаа сураг байна.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэргүүтэй хүмүүс энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан ч үүнийг нь гишүүд дэмжээгүй юм. Дэмжлэг аваагүй шалтгаан нь  улс төрийн нам нь бодлогын нам байх хэрэгтэй, намын гишүүнчлэл, улс төрийн нам өмчтэй байх эсэх, намын санхүүжилт ямар байх, намууд бүгд нэг дүрмээр “тоглодог” байх зэргийг нарийвчлан тусгаагүй түүхий хууль гэж үзсэнтэй холбоотой. Улс төрийн намын тухай хуулийг анх хорь гаруй жилийн өмнө баталж, 2005 онд шинэчилсэн найруулга хийн баталсан байна. Түүнээс хойш найман жил энэ хуулиар намуудын үйл ажиллагааг зохицуулж иржээ.

Харин сүүлийн жилүүдэд намын санхүүжилтийн байдал болон бусад олон асуудал намуудын өмнө зайлшгүй урган гарах болсон учраас сайтар ярилцаж, ул суурьтай шийдэж, хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдгийг хуульчид онцолж байгаа юм. Гэхдээ нэмэлт өөрчлөлтийн бас нэг том шалтгаан бол 2012 онд бүрэлдсэн УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой гэнэ. Энэ сонгуулиар 28 гишүүн намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн. АН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 10, МАН-аас С.Батболд тэргүүтэй ес, “Шударга ёс” эвслээс долоон гишүүн намын жагсаалтад багтсан. Харин өдгөө үүнийгээ Улс төрийн намын хуульд жагсаалтаар сонгогдсон гишүүн дараагийн сонгуулиар тойрогт нэр дэвших ёстой гэсэн зүйл заалт болгож оруулах зорилготой гэнэ. Энэ нь намын дотоод ардчилал, шударга ёсыг бий болгоход ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байх.

Харин улс төр судлаачид үүнд өөр байр суурьтай байгаа юм. Тухайлбал, улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Хуульд энэ талаар бичиж тусгах шаардлагагүй. Хэрэв тусгавал ардчилал алдагдана. Харин намынхаа дотоод дүрэмд жагсаалтаар орсон гишүүд дараагийн сонгуульд яах вэ гэдгээ шийдэх ёстой. Судлаачийн хувиар дүгнэхэд улс төрийн намууд намынхаа их хурлаар үүнийг шийдэх ёстой” гэв.  Гэхдээ намын дотоод ардчиллыг хангахын тулд жагсаалтаар орж ирэгчдийг дараагийн удаа тойрогт өрсөлдүүлэхэд өөр нэг асуудал мөн урган гарч ирж байгаа юм. Тойрогт нэр хүндтэй гишүүд дараа, дараагийн сонгуулиар тойргоо хэн нэгэнд өгөхийг хүсэхгүй. Тухайлбал, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ зэрэг тойргоосоо торохгүй гардаг гишүүдэд энэ хуулийн төсөл таалагдахгүй нь ойлгомжтой. Ер нь Улс төрийн лидер дагасан нам буюу Иргэний Зориг-Ногоон нам, МҮАН, МАХН зэрэг намд жагсаалтаар орох нь хамгийн ашигтай гэх. Яагаад гэхээр сонгогчид лидерээр танигдсан намыг нэр дэвшигчээр нь биш намаар нь дэмжих магадлал өндөр байдаг учраас тэр. Монгол Улсад өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 14 улс төийн нам үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр намууд сонгуулийн үед л сонгогчдын дэмжлэгийг авахыг эрмэлзэж гишүүддээ анхаарал тавьж эхэлдэг. Сонгуулийн бус үед гишүүдийн эрхийг аль аль нь тооцож үзэхгүй, тэдний санал, оролцооны хэлбэрүүд ач холбогдолгүй болдог хандлага хүчтэй ажиглагдаж байна. Нөгөө талаар нам хэмжээх байгууллага зөвхөн төрийн албанд горилогчдын бүлэг болж хувиргасан нь гишүүдийн оролцоог үгүйсгэх нэг хүчин зүйл болсон гэдгийг улс төр судлаачид илэрхийлж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин