Багш нар сайдуудтай нүүр тулсан уулзалт хийнэ гэв

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.УНДРАМ “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос “Үндэсний мэдээллийн төв-д мэдээлэл хийж, сайд нарыг халз уулзалтад дуудлаа. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг мянган багшийн халз уулзалтад дуудаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ тавдугаар сарын 9-ний дотор хариу мэдэгдэж, оролцохыг хүсэв. Харин хариу өгөхгүй бол тэмцлээ үргэжлүүлнэ гэлээ. Төрийн эрх бүхий албан тушаалтнуудаар багш нарын цалин яагаад нэмэгдэхгүй байгааг тайлбарлуулж, шийдэлд хүрэх үүднээс халз уулзалтыг хийх аж. Харин багш нарын шаардлагыг үл тоовол сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгийг түр хорооныхон хэлж байна. Өмнө нь багш нар гурван ч удаа ажил хаясан ч үр дүнд хүрээгүй, хүүхэд багш нар хохироод үлдсэн. Тиймээс энэ удаа ажил хаях бус төрийн шийдвэр гаргагчидтай нүүр тулан уулзаж, ярилцахыг илүүд үзэж буйгаа багш нар хэллээ. “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-нд 49450 багш нэгджээ. Багш нарын цалинг 2014 онд 15 хувиар нэмсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад 11 хувиар нэмэгдсэн. Одоо багшын цалин 530 мянган төгрөгөөс эхэлж  байгаа. Таван жил тутамд дөрвөн мянган төгрөгөөр нэмэгддэг. Үүнээс 21 хувийг нь татварт өгдөг. Багш нар таваас дээш жил ажиллаж байж Заах аргазүйч зэрэг авдаг. Харин ажлаа сайн хийж чадахгүй бол дөрвөн жилийн дараа зэргийг нь хураан авдаг. Тэгэхээр цалин ч гэсэн дагаад буурдаг. Урд нь 45 хувиар үр  дүнгийн урамшуулал өгдөг байснаа нэмээд 60 хувьд хүргэсэн ч сургуулиуд 16-32 хувийг нь л өгч байгаа. Ганцхан сургууль л 56 хувийг нь өгч байгаа сураг дуулдсан. 2018 оны хоёрдугаар улиралд 20 хувь, гуравдугаар улиралд 30 хувиар нэмж чадахгүй бол салбарын сайд нар огцрох ёстой гэсэн нэгдсэн шийдэлд багш нар нэгдээд байгаа талаар “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэрэндолгор ярьсан юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин