Монгол Улсын өр 4.1 тэрбум ам.долларт хүрчээ

2013-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

 

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Сангийн яам хамтран өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын төсөв, санхүүгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаа Монгол Улсын өрийн талаар танилцууллаа. Түүний танилцуулсан судалгааг тоймлон хүргэе.

 

1990 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛС 2.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЖЭЭ

 

1990 оноос хойш Монгол Улс нийт 2.7 тэрбум ам.долларын га­даад зээлийг авчээ. Одоогийн байдлаар манай улс 990 сая ам.долларыг буцаан төлсөн байна. Цаана нь хоёр тэрбум орчим ам.долларын үлдэгдэл байгаа аж.

Манай улс 2030-аад он хүртэл өрөө эргэн төлөх юм. Ингэхдээ жил бүр бид 50-60 сая ам.доллар төлөх тооцоо байгаа гэнэ.

Судалгаагаар 2015 оноос эхлэн манай гадаад зээлийн эргэн төлөлт өндөр төвшинд очих юм. Өөрөөр хэлбэл, жилдээ 80 орчим сая ам.доллар төлөх хэмжээнд хүрээд эргэн бага түвшинд очих аж. Нийт авсан зээлийн зарцуулалтын 26 хувь нь нийгмийн салбарт, 74 хувь нь эдийн засгийн салбар буюу үйлдвэр, барилга, холбоо зэрэгт зарцуулагдсан байна. Үүний дагуу хэрэгжүүлсэн 189 төсөл хөтөлбөр байдгаас 161 нь хэрэгжээд дууссан дүнтэй байгаа юм.

Дээр дурдсан манай улсын өр болох хоёр тэр­бум ам.доллар дээр 1.5 тэрбумын Чингис бонд, 600 сая ам.долларын Хөгж­лийн банкны бондыг нэм­бэл бид 4.1 тэрбум ам.долларын өртэй байна. Нэрлэсэн үнээрээ энэ нь долоо орчим их наяд төгрөг болж байгаа гэнэ. “Нэрлэсэн буюу нийт зээлийнхээ үлдэгдлийг авч үзэхэд энэ нь төдийлөн зөв харьцуулалт биш юм. Энэ зээлийг бид яг одоо төлөх гэж байгаа хэрэг биш. 5-10 жил, заримыг нь 30-40 жилийн дараа төлөх зээл юм. Одоогийн байдлаар Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэж байгаа” гэж Б.Нямаа хэлсэн юм. Түүнчлэн Чингис бон­дод жилд 70 орчим сая ам.доллар төлж байгаа аж.

 

2.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААСЫГ АРИЛЖААЛЖЭЭ

 

Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж 600 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр арилжсан билээ. Мөн Чин­гис бондоор 1.5 тэр­бум ам.долларын бонд арилжаад байгаа. Үүнээс гадна дотоод зах зээл дээр Засгийн газар үнэт цаас арилжиж эх үүсвэр босгодог.

Үнэт цаас гар­гагч нь Сангийн яам. Сан­гийн яам өөрөө гаргаж байгаа ч хуулийн дагуу Монголбанк Засгийн газрын зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг юм байна. Төвбанк Засгийн газрын бондын арилжааг зохион байгуулдаг гэнэ. Одоогоор энэ бондын гол худалдан авагч нь арилжааны банкууд байна.

Өнгөрсөн оныг хүртэл дотоодын зах зээл дээр 2.5 их наяд төгрөгийн Зас­гийн газрын үнэт цаасыг арилжаалжээ. Энэ оны хагас жилийн байдлаар нийт гаргасан үнэт цаас маань эргэн төлөгдсөөр 1.2 их наяд төгрөгийн дотоод зээлийн үлдэгдэлтэй байгаа. Гар­гасан хэмжээгээр нь харвал 2009 оноос хойш бондын арилжаа идэвхжсэн байна.

 

2014 ОНД МОНГОЛ УЛСЫН ӨР ДНБ-ИЙ 40 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ

 

Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар Засгийн газрын нийт өрийг 2012 онд 60, 2013 онд 50, 2014 оноос 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн заалт тавьсан байна.

Их хэмжээний өр тавьснаасаа болоод Засгийн газар өрийн дарамтад орохгүй байхад чухал ач холбогдол өгч байна.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

5 цаг 1 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18