НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Төлсөн авснаа нийтэл эвсэл

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Энэхүү захидлыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) ил тод болгоход чиглэгдсэн Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт Ажлын хэсгээс баталсан Замын зургийг хэрэгжүүлэх үүднээс хүргэж байна.  ОҮИТБС нь байгалийн нөөц баялгаар баян дэлхийн 58 орны гишүүнчлэлтэй, салбарын ил тод байдлыг хөхиүлэн дэмжих зорилго бүхий олон улсын санаачилга билээ. Уг санаачлагыг олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд ихээхэн дэмжиж ирсэн бөгөөд ялангуяа ОҮИТБС-ын Стандартын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж, “Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”,  “А” -нд тусган хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авч эхлээд байна.   Монгол Улс нь ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч гишүүн орны хувьд “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох үндэсний төлөвлөгөө буюу Замын зургаа гарган, бүртгэл-мэдээллийн сан үүсгэж, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд олон нийтэд нээлттэй болгосон байх үүргийг иргэдийнхээ өмнө төдийгүй Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын өмнө хүлээгээд байна. Ингэснээр татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах (BEPS) явдлын эсрэг нэгдсэн дэлхийн бусад улс орнуудтай “бенефициар өмчлөгч”-ийнхөө мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх юм.  Олборлох салбарын засаглалыг сайжруулах, ялангуяа “бенефициар өмчлөгч”-ийн ил тод байдлыг хангах зорилгоор ТББ, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамтран ажиллахаа илэрхийлж, баг бүрдүүлэн ажиллаж эхлээд байна. Бид энэ хүрээнд  хуульд заасан төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, төрөл, садан, бусад хамаарал бүхий этгээдийн олборлох салбарт эзэмшиж буй хувь эзэмшил, компани дахь саналын болон удирдлагын бусад эрхийг эрэн сурвалжилж, нийтэд мэдээлэх, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө “бенефициар өмчлөгч”-ийн ил тод  байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ түүхэн ач холбогдол бүхий эрх зүйн орчин бүрдүүлэхэд таныг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Иймд Та хавсралтаар илгээсэн мэдээлэлтэй сайтар танилцан, холбогдох мэдээллийг үнэн зөвөөр бөглөж, 2018 оны 05-р сарын 15 өдрийн дотор дээрх хаягаар бидэнд ирүүлнэ үү. Төрийн хуулийг дээдлэн сахиж ажиллах тангараг өргөсөн ард түмний төлөөлөгчийн хувьд Та энэхүү мэдээллийг гаргаж өгснөөрөө Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ил тод байдал, сахилга хариуцлага, шударга ёсыг  төлөвшүүлэхэд үлгэр жишээ үзүүлэн манайлан оролцож, ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэдгээ ард түмнийхээ өмнө батлан харуулах болно. Ард түмний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн мэдээллээ үнэн зөвөөр гаргаж өгнө гэж найдаж байна.

 

Хүндэтгэсэн,

Төлсөн Авснаа Нийтэл эвслийн  Гишүүн байгууллагууд

2018.04.30

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин