Г.Баасан Ц.Амгаланбаярын ажлыг “шалгаж”, С.Баяр яг хоригдож байгаа эсэхийг биечлэн нягталсан гэв үү?

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.ЭРДЭМ Монголын  чөлөөт ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан өчигдөр Ганц худаг дахь цагдан хорих төвд очиж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлыг “шалгасан” гэнэ. Сүүлийн үед АТГ-ын дарга болох сонирхолтой гэдгээ ил тод зарлаад яваа Г.Баасан Ганц худаг дахь цагдан хорих төвд очихдоо ганцхан зүйлийг л ихэд анхаарсан юм байх. Тэр нь С.Баяр үнэхээр хоригдож байгаа юм уу, хаана байна, бүртгэл бичиг цаас нь яг байна уу, өөрөө яг хоригдож байгаа юу гэхчлэн үзэж шалгасан гэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулаад сар шахам хугацаа өнгөрөх гэж байна. Тэрээр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар уулзалт хийж, эргэлт авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Хэн нэгэнтэй уулзахаас татгалзаад байгаа экс Ерөнхий сайд С.Баярын яг хоригдож байгаа эсэхийг заавал шалгана гээд цагдан хорих төв дотор Г.Баасан гэдэг хүн очсон, бичиг цаасыг нь үзсэн гэдэг нь тодорхой болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан  хэзээнээс эхлээд хэн дуртай нэгнийг нь хорих газруудаараа “аялуулаад”, тэр нөхөр хоригдож байгаа нь үнэн гэж, бичиг цаас нүүр хоёрыг нь тулгаж харуулаад байдаг болсон юм бол? Эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Г.Баасангаар ажлаа “шалгуулах” өөр нэгэн ашиг сонирхол гарч ирсэн юм болов уу? Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин