АН-ын дарга жигүүрээ үл тоов

2013-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Ардчилсан намын жигүүрийн гишүүд өнгөрсөн бямба гаригт “Үндсэн дүрмээ сахигтун, мөрдөгтүн” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус жигүүр  нь Ардчилалд нэгдсэн намуудын бүх шатны удирдлагад ажиллаж байсан жирийн гишүүдээс бүрдсэн аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Ш.Батбаяр, А.Мурат, ҮЗХ-ын гишүүн асан Х.Ганболд, ҮЗХ-ын гишүүн Д.Аззаяа нарын жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүд оролцлоо. Харин жигүүрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэх УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан нар оролцсонгүй.

Хэлэлцүүлгийн үеэр жигүүрийн гишүүд санал бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн  А.Мурат “Миний халаасанд АН-ын батлах байна. 20 жилийн турш Ардчилсан намын гишүүн гэдгээрээ бахархаж батлахаа барьж олон сонгуульд оролцож ирсэн. Төрийн удирдах албан тушаалтнаас аваад тариаланч, малчин энгийн ард иргэдэд өнөөдөр энэхүү батлахаа дээдэлж яваа. Монголын төр хиргүй, ариун тунгалаг явах нь өнөөдөр Ардчилсан намаас шалтгаалах боллоо. Намын олон мянган гишүүн үндсэн дүрмээ мөрдөх, сахих шаардлага тулгараад байна” гэв.

Мөн Ш.Батбаяр “УИХ-ын ээлжит сонгууль ойртоод ирэхэд уралдаанд сойсон морь гэдэг шиг биеэ баахан бэлдсэн. Гэтэл над руу тоож ярьсангүй. Ардчилсан намын байраар гурав, дөрвөн удаа очлоо үүдний жижүүрээс өөр таньдаг ч хүн алга. Гэтэл Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар надад санал тавьж Хөвсгөлд ажилласан. Харамсалтай нь намаас дэвшсэн хүнээ яаж унагааж болдог, хоорондоо хэр хагарч бутарсан зэрэг булхай луйврыг мэдэрч АН-ын удирдлагуудад хэлсэн” гэж хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Тус жигүүрээс өмнө нь намынхаа дарга Н.Алтан­хуягт хандан хэд хэдэн зүйл бүхий шаардлага хүргүүлсэн юм. Үүнд, ҮЗХ-оос эрх шилжүүлсэн бүх тогтоолыг хүчингүй болгох, сүүлийн гурван удаагийн ротацийг 228 суудалд сонгууль зарлах, Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, Их хурлыг энэ онд багтаан хуралдуулахыг шаардсан. Дээрх шаардлагын хариуг нээлттэй хэлэлцүүлэг болохоос өмнө ирүүлэхийг хүссэн байсан ч  намын дарга нь жигүүрийнхнээ үл тоож  ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Ардчилсан намын үндсэн дүрмийг сахих, илүү боловсронгуй болгох, намын ажилтнуудын хариуцлага, ёс зүйг чангатгахыг хүсч буй жигүүрийн гишүүд намын даргаасаа шаардлагынхаа хариуг авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол дараагийн арга хэмжээг авах гэнэ.      

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин