Ч.Хүрэлбаатар: Өмнөх парламентаар татварын хөнгөлөлттэй холбоотой хууль 34 удаа батлагдсан

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -ОУВС-гийн хаврын уулзалтад оролцоод ирлээ. Ямар ажил амжуулав? -Хаврын уулзалт жил бүр болдог ч энэ удаагийнх их онцлог боллоо. АНУ-ын Мянганы Сорилтын сан, ОУВС, Дэлхийн банк, НҮБ зэрэг газартай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улсад Мянганы  сорилтын сангаас 350 сая ам.долларын буцалтгүй  тусламж үзүүлэхээр болсон.  Энэ хөрөнгөөр Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал усыг ашиглах, эргэлтэд оруулах төсөл хэрэгжүүлэх юм.  Ойрын үед гарын үсэг зурж, төслийн эхний шатны ажил эхэлнэ.   Энэ нь Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх  төдийгүй Улаанбаатар хотын усны хангамж, байгаль орчинтой холбоотойгоор саарал ус ашиглах чиглэлд чухал үр дүнтэй хэлэлцээ боллоо. -ОУВС-гийн хөтөлбөр яаж үргэлжлэх вэ. Энэ хүрээнд ямар хэлэлцээ болов? -ОУВС-гийнхантай  Монгол Улсад хэрэгжиж байгаа хөтөлбөрийнх нь талаар ярилцлаа.  Тэргүүлэгчдийн зүгээс эдийн засгийг сайжруулах хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.   Дэлхийн эдийн засаг санхүүгийн байдал ямар байх вэ гэдэг зураглалыг уулзалтын үеэр гаргасан.  Манай улс тэр бүрэлдэхүүний нэгэн  эд эс учраас олон улстай нийцсэн бодлого явуулах учиртай. Зөрж явуулахаар эдийн засаг яаж хямардгийг бид өмнөх УИХ-ын үед мэдэрсэн. Тийм гашуун туршлага бидэнд бий.  Тиймээс олон улсын бодлоготой, Монголын эдийн засгийн байдлыг нийцүүлэх асуудлыг ярилаа. Мөн Дэлхийн банктай манай улс ямар төвшинд хамтран ажиллах талаар хэлэлцсэн байгаа. НҮБ-тай хөгжлийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцээр хийсэн.  Ийм  л олон талын үр дүнтэй уулзалт боллоо. -Таныг эзгүйд АН-ын бүлгээс огцруулах санал гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа.  Энэ асуудлыг яаж хүлээн авч байна вэ? -Энэ талаар сонссон. ОУВС-гийн гол уулзалтууд эхлэхийн өмнөхөн огцруулах талаар мэдээ гарч байлаа.  Огцруулах үндэслэлийг нь ч харлаа.   Засгийн газраас өргөн барьсан Татварын хуулийг Төсөвтэй зөрчилдөж байна гэж үзэж байгаа юм билээ.  Монгол Улсын үндсэн хуульд хууль батлах эрх зөвхөн УИХ-д байна гэж заасан байдаг.  Хэнтэй ч булаацалддаггүй, хуваалцдаггүй эрх нь энэ юм.  Татварын ерөнхий хуульд татварыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хөнгөлөх, чөлөөлөх нь мөн ялгаагүй УИХ-ын бүрэн эрх гэдгийг заагаад өгчихсөн.  Бүх асуудал хуулийн хүрээнд явж байгаа.  Харин өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл УИХ-д ийм хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал 34 удаа орж батлагдсан байдаг юм билээ.  Тэр үед Улсын төсвийн орлого нэг их наядаар тасарч байх үед ийм хөнгөлөлт чөлөөлөлтийг олгож байсан. Мөн дараа нь 2016 оны аравдугаар сарын 1-нээс 2017 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл дөрвөн хуульд өөрчлөлт оруулж, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг авсан байдаг. -Тухайлбал? -Төмөр замын дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх, мөн 1.5 тэрбумаас доош орлоготой  дөрвөн салбар дээр холбогдох  газруудад 90 хувийн татварын хөнгөлөлт өгсөн байсан.   Энэ  мэтийн асуудал бий.   Тухайн үед УИХ дээр ярьж байгаад бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг баталж байсан.  Засгийн газраас энэ чиглэлийн аливаа хуулийн төсөлд ямар нэгэн хугацаа тавихгүй оруулдаг. Яагаад гэхээр дахиад хэлье. УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Энэ хөнгө­лөлт, чөлөөлөлтийн асуудал хэн нэгэн хүнтэй хуваалцдаггүй, Үндсэн хуульдаа заачихсан зүйл.  Тиймээс энэ асуудал нь огцрох үндэслэл болохгүй юм. -МАН-ын зарим нэг гишүүн таныг огцрох үндэс­лэл­тэй гэж ярьж эхэл­лээ. Үүнээс намын ху­вааг­дал хэвээрээ байгаа болов уу гэж харагдаж байна? - МАН-ын бүлгийн хуваагдлын тухайд үгүй гэж ойлгож байна. -Хүүхдийн мөнгийг Ерөнхийлөгч 100 хувьд олгох нь зүйтэй гэсэн хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн.  Энэ хэр боломжтой вэ? -Анх хүүхдийн мөнгө Хүний хөгжлийн сангаас санхүүждэг байсан. Харин одоо Халамжийн хуулиар зохицуулагдаж байна. Тэгэхээр хавтгайруулж олгохыг халамж гэхгүй шүү дээ. Зорилтот бүлэгт өгдөг байхыг халамж гэж ойлгож байгаа.   Хөрөнгийн эх үүсвэрийг ч   төсөвт суулгасан байх учиртай.  Бид Халамжийн хуулийн дагуу одоогийн олгож байгаа 60 хувийг 80  хувь болгоно гэдгийг ОУВС,  Дэлхийн банк, Японы Засгийн газартай ярилцсан.  Энэ хэлэлцээр дөрвөн сар үргэлжилсэн.  Сайдын багцад Азийн хөгжлийн банкнаас нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр 40 тэмбум төгрөг тусгасан байлаа.  Үүнээс авч хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргасан.  Энэ нь өөрөө хуулийн дагуу явж байгаа асуудал юм. -Таныг “Хотгор шанага”-ын уурхайн асууд­лаар АТГ-аас шал­гаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ? -Ер нь аливаа асуудалд улстөржилт хэрээс хэтэрч байна. Энэ асуудалтай хол­боотойгоор маш их мушгин гуйвуулсан, худал мэдээлэл, гүтгэлэг яв­сан. Тиймээс би на­майг энэ асуудлаар шал­гаж өгөөч гэж АТГ-т ханд­сан. Хуулийн байгуул­лага ажлаа хийж байна. Удахгүй хуулийн хүрээнд хариу нь гарах байх. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 31 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 4 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 24 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 29 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 29 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 29 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин