Хууль зөрчсөн захирамжаар иргэдийн газрыг булаадаг болов

2013-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СҮРЭН

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, 30А байрныхан ойрноос түгшүүртэй амьдрах болжээ. Өмнө нь байр орчмынхоо зам талбайг шинэчлэн тохижуулж, хөгшид тухлах сүүдрэвч, хүүхэд залуучууд наадах тоглоомын болон биеийн тамирын бэсрэг талбайтай болж, 40 шахам гараашийг иргэд худалдан авчээ. Гэтэл хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамж тэндхийг бужигнуулж орхиж. 

Захирамжаар тус байрны эзэмшлийн зам, хүүхэд залуусын тоглоомын болон биеийн тамирын талбайг нурааж оронд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын давхар гарааш, Чингэлтэйн Татварын газрын байр, ажилчдын 12 давхар орон сууц сүндэрлэх тухай дуулгав. 

2008 оны тавдугаар сарын 20-нд сууц эзэмшигчид нь СӨХ-оороо дамжуулан Нийслэлийн газрын албатай газар эзэмших гэрээ хийж 9683 ам метр талбайг өмч болгон баталгаажуулсан байж. Кадастрын зураг нь ч байдаг гэнэ. Гэрээнд СӨХ-ны эзэмшлийн энэ газарт тэдний зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан болон бариулсан тохиолдолд “Газрын тухай хууль”-ийн 57-гийн 3, 4, 5 дугаар зүйлийн дагуу арга хэмжээ авна гэж бичсэнийг тоосонгүй. Оршин суугчид эдэлбэр газрынхаа 80-аад хувийг албаныханд алдахад хүрчээ. Хотын мээрийн өнгөрсөн зургадугаар сарын 17-нд гаргасан А/607 тоот захирамж олон төрлийн хууль зөрчсөн гэж оршин суугчид хэллээ. Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 3/10 дугаарт “Хот байгуулалтын хууль”-ийн 24 зүгээр зүйлийн 24.2 дахь заалтын дагуу 2030 он хүртэлх хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр газар эзэмшүүлэх, ашиглах эрх олгохгүй байхыг заажээ.

Наад зах нь “Барилгын тухай хууль”-ийн 10 гаруй заалт, Нийслэлийн Засаг дарга А.664 дугаар захирамжийн ЗТБХБ-ын сайдын 418 дуаар тушаалын 2.2 мөн тус сайдын барилгын норм ба дүрэм, авто зогсоолтой холбогдсон тушаал зэргийг шийдвэр гэж үзсэнгүй. Барилгыг орон сууцнаас 45 метр зайтай барих ёстой байдаг ч тэд объектоо 15-17 орчим метрийн зайтай барих гэж байна.

Дипломат ажилтны байрны зүүн хойно өмхий устай хар нүх бий. Нэг компани олон жилийн өмнө энэ газрыг ухаж дулаармагц хөрснөөс ус оргилоод байхаар нь орхиод явсан аж. Ийм газар 12 давхар барилга барих болжээ.

Нийслэлийн мэргэлжлийн хяналтын газраас энэ асуудлыг шалгаад олон хууль, журмыг зөрчсөн шийдвэр гэдгийг тогтоожээ.

Албаны хүмүүс энэ асуудалд хэрхэн хандаж байгааг сонирхож үзвэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж дээрх актыг Ерөнхий төлөвлөгөөний газарт явуулж илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг анхааруулсан боловч таг чиг болсон гэнэ.  Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариулт өгчээ.

Аргаа барсан оршин суугчид тэмцэхээр түр хороо байгуулан дүүргийнхээ Засаг дарга, Тамгын газар, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн ч хариултаа аваагүй байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 45 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 2 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 5 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 11 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин