Ж.Батзаяа: Насаар минь тамлахын оронд тэр үед гүйцээгээд буудчихгүй дээ гэж боддог

2018-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ болон  долдугаар сарын 1-ний өдрийн хохирогчид, ар гэрийнхэн С.Баярт давхар хэрэг үүсгэх талаар өнөөдөр /2018.04.30/ олон нийтэд хандаж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн  Х.Оюунцэцэг “С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үй­мээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үй­мээний улмаас таван хүний амь нас эрсэдсэн. Энэ хэргийг зохион байгуулалттай гэж ярьдаг, тэр нь ч үнэн. Тухайн өдөр  онц бай­дал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, энгийн ард иргэд  рүүгээ галт сумаар буудсан. Тухайн үед бүх телевизүүдийг хааж  нийгмийг айн цочирдуулж иргэний хөдөлгөөний лидерүүдийг баривчлан 800 гаруй  залуучуудыг хоморголон баривчилж албаар  байраа шатаагаад хохирсон дүр үзүүлж нийгмийн цочирдлыг далимдуулан МАХН  буюу одоогийн МАН засгийн эрхийг авсан. Одоо мөрдөн шалгагдаж байгаа С.Баяр эрүүл мэндийн  шалтгааны улмаас ялаас мултрах гэсэн  оролдлогуудыг  хийж байна. Шалгаж байгаа нөхцөл байдал дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн өнөөдөр таван хүний амь нас, эрүүл мэнд болон  амь насаараа  хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв. Харин энэхүү хуралд оролцсон 2008 оны долдугаар сарын 1-нд хөл рүүгээ буудуулж гэмтсэн хохирогч Ж.Батзаяа “Миний баруун хөлний дунд чөмөг гэмтсэн. Тухайн үед би 16 настай байсан. Түүнээс хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр жил эмнэлгийн орон дээр, дөрвөн жил суга таягтай, гурван жил хөдөлмөрийн чадваргүй амьдарч байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Өвөл болохоор шарх сэдэрч идээ бээр гоождог. Тэр үед намайг хэн буудсан юм бэ. Цагдаа буудсан. Авраач гэхэд дээрээс ирээд дэвсч байсан. Насаар минь тамлахын оронд тэр үед гүйцээгээд буудчихгүй яав дээ гэж боддог. Дахиад хөлөө эмчлүүлэх, хагалгаанд орох боломжгүй гэсэн. Тайруулахаас өөр аргагүй болсон. 70 сая төгрөгөөр хагалгаанд орсны эцэст хөлөө тайруулах болчихлоо” гэлээ. Долдугаар сарын 1-ний өдрийн хохирогчид Ерөнхийлөгч, АТГ, прокурорын байгууллагад шаардлага хүргүүлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин