"Театрын урлаг ба хамтын ажиллагаа" нээлттэй өдөрлөг болно

2018-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Соёл урлагийн газраас театр урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчид, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Театрын урлаг ба хамтын ажиллагаа" өдөрлөг, арга хэмжээг тавдугаар сарын 4 -ны өдөр өөрийн байр / Засгийн газрын II-р байр / -нд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Төв, орон нутгийн театр урлагийн байгууллагууд, Соёл, урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, Мэргэжлийн холбоод, Уран бүтээлчид, Соёл урлагийн мэргэжилтэй төгсөгчид, идэвхитэй ажил эрэлхийлэгч иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.
  • Улсын санд худалдан авсан хөгжмийн шилдэг бүтээл болон хүүхдэд зориулсан тайз, дэлгэцийн шилдэг бүтээлийн зохиолыг төв, орон нутгийн театр, урлагийн байгууллагуудад ашиглах боломжийг бүрдүүлэх;
  • Урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, соёл урлагийн мэргэжилтэй ажил хайгч иргэдийг бүртгэх холбогдох байгууллагад зуучлах арга хэмжээ зохион байгуулах;
  • Урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох боломжийг бүрдүүлэх
  • Урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод  хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлэх;
Өдөрлөг арга хэмжээг сонирхогч иргэн, аж ахуйн нэгж дэлгэрэнгүй мэдээллийг / www.culture.gov.mn цахим хуудас болон 51/264944, 99054668 дугаарын утсанд хандаж тодруулах боломжтой. "Театрын урлаг ба хамтын ажиллагаа" арга хэмжээний хөтөлбөр
08:30-09:00 Бүртгэл
09.00 – 09.30 Нээлтийн арга хэмжээ
10.00  - 10.30 Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын танилцуулга
10.30 – 11.00 Хүүхдийн театруудын танилцуулга
11.00 – 11.30 Дуу бүжгийн чуулгуудын танилцуулга
11.30 – 12.00 Хөгжимт драмын театруудын танилцуулга
12.00 – 13.00 Мэргэжлийн холбоодын танилцуулга
14.00 – 17.30 Өдөрлөгийн үргэлжлэл
Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин