ХХААХҮЯ халаа, сэлгээгээр амьсгалж байна

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажил үйлсээрээ бус халаа, сэлгээгээр улсад тэргүүлэх хэмжээнд хүрч очоод  байгааг Ерөнхий сайд нь мэдсэн болов уу? Уг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг  анх тамгаа гардаж  авах үедээ “Би энэ яаманд ажил хийх гэж ирсэн. Энэ удаагийн Засгийн газар ард түмэндээ үнэнийг хэлдэг байна. Улс орны болон яамны ажил ямар төвшинд явж байгааг бодитоор нь ярина” гэж амласан. Тэгвэл, сүүлийн үед тендерийн булхай хийж, тойрон хүрээлэгчдийнхээ хамтаар  төсөв мөнгө  зувчуулсан асуудлаар  сонины нүүрийг чимдэг  боллоо. Түүнчлэн өмнөх засгийн үед хэрэгжүүлсэн ашигтай гэрээ хэлцлүүдийг ухаалгаар үргэлжлүүлж чадаагүй, мал, малчин хоёроор далимдуулан аж ахуйн нэгжүүдээ мөнгөөр угжсан гэх  хар мэдээллүүдээр чих халууцуулах болов.   Нөхөн төлбөрөөр амыг нь таглан ажлаас халдаг болжээ        “Би ажил хийх гэж ирсэн” хэмээн  очсон Б.Батзориг сайд маань багаар хэр сайн ажиллаж чадаж байна вэ  гээд үзвэл,  хоёр оны заагт  Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Өмнөх сайдын хүн гэсэн шахалт байв уу, өргөдөлдөө бичсэнчлэн  гадаадад суралцахаар болсон уу, өөр шалтгаан байсан уу гэдэг  нь бүрхэг. Ямартай ч тэр халаагаа өгсөн. Түүний дараахан  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нь мөн л  өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.  Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, ЖДҮ-ийн газрын дарга Дондогдорж, Хуулийн хэлтсийн дарга Батцэцэг нар ч  өргөдлөө өгөөд гарсан  байх юм. Энэ мэтчилэн газрын дарга, мэргэжилтэн, албан хаагчид нь аман дээрээ  “өөрийн хүсэлтээр” гэдэг тодотголтой ачир дээрээ намын харъяалал, сайд, дарга нарын хүмүүст ажлын байр гаргах “захиалгат ажиллагаа”-ны золиос болж  ажлаасаа халагдсаар сүүлдээ цагаандаа гарна гэдэг болж нөхөн төлбөр өгнө гээд гаргадаг болсон  гэх яриа ч дуулдаж буй. Тэр мөнгө улсын төсвөөс л гарч байгаа. Юуны учир гэвэл, сайд, дарга нар тойрон хүрээлэгчдээ ажилд томилохын  тулд яамны ажилтан, албан хаагчдыг хоморголон халчихаад   амыг нь таглахын тулд нөхөн олговор өгч, оронд нь өөрийн хүнээ томилдог аж. Өнөөдөр ХХААХҮЯ-нд  халаа, сэлгээ  доторх  газар, хэлтсийн хүрээнээс хальж, харъяа газар, агентлагууд руу сунажээ.  Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал О.Мөнгөнцэцэг  ажлаасаа гарсан байна. Ажлаас гарах хүн үүгээр дууссангүй ерөнхий ня-бо Ариунаа, ня-бо Амгалан нараар үргэлжилжээ.  Ер нь бол Жижиг,дунд үйлдвэрлэлийг дэмжих  сан нь  24 ажилтантай бөгөөд одоогоор захиралтайгаа нийлээд 7-8 хүн ажлаас  гарсан нэртэй халагдсан байх юм. Энэ мэтчилэн ХХААХҮЯ-нд  сайнаасаа саар мэдээлэл  арвин байна.  Үүний зэрэгцээ  Д.Батзориг сайд давраад байна уу, УИХ-ын гишүүд нь  самраад байна уу гэх асуулт ч бас байна. Учир нь энэ салбарын сайд нь Д.Батзориг  атал  зарим УИХ-ын гишүүн, тодруулбал  Монголбанкны Тэргүүн  дэд ерөнхийлөгч байгаад, 2016 оны сонгуулиар Дархан-Уулаас сонгогдсон  Б.Жавхлан гишүүний эрх мэдэл ноёлж байдаг гэх сураг дуулдаад удаж байгаа юм. Тухайлбал, хүмүүсийг ажлаас  халж,  шинээр томилох зэргээр   УИХ-ын гишүүн Б.Жавхлан дархан эрхтэй сайдын зангарагтай  дураараа дургиж байдгийг энэ салбарынхан шивэр, авир хийх болжээ. Эсвэл энэ салбар хоёр сайдтай болчихсон юм уу. Тийм биш бол сайд нь  даварч,  УИХ-ын  зарим гишүүн  салбарын яаман дотор нь “хотонд орсон чоно” шиг авирлах эрхийг Ерөнхий сайд нь олгоогүй л байлтай. Эсвэл тийм “виз” өгчихсөн  юм уу. Эмх замбараагүй энэ байдал хэзээ болтол үргэлжлэх вэ?  Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин