Солонгосын тал төмөр замын салбарт хамтрах санал гаргав

2013-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён  Кан Чан Хий манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Ноён Кан Чан Хийг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ.   УИХ-ын дарга эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь хүндэт зочин Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөн дэх Баганат танхимд саатан, хүндэт зочин Хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсэг зурсан байна.

Дараа нь  УИХ-ын дарга З.Энхболд  манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн төвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, БНСУ-ын Үндсэний Ассамблейн даргын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зам тээвэр, уул уурхай, эрүүл мэнд болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа хэлээд төмөр замын салбарт БНСУ-аас хөрөнгө оруулах, төмөр замын салбарын технологийг нэвтрүүлэх, нарийн мэргэжлийн инженер техникч болов­сон хүчнийг БНСУ-ын мэргэжлийн сургуулиудад бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн байгаль орчны чиглэлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хамтарч ажиллах саналыг дэвшүүллээ.

Ноён  Кан Чан Хий хоёр орны  харилцаа, тэр дундаа парламентын харилцаа, хамтын ажил­лагаа өргөжин хөгжиж байгааг онцлоод цаашид парламентын харилцааг улам гүнзгийрүүлэхэд УИХ-ын даргыг анхаарлаа хан­­дуулан ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Тэрээр  “БНСУ-ын хувьд Монгол Улс нь эдийн засгийн болоод гадаад худалдааны түншлэлийн тав дахь орноор тодорсон. Монгол Улс бол газрын нөөц баялаг ихтэй, цаашид хөгжих ихээхэн ирээдүйтэй улс. Тиймээс манай улсын 30, 40 жилийн туршлагыг нэвтрүүлбэл энэ салбар хөгжих боломжтой юм” гэлээ.

Мөн Солонгосын то­моохон аж ахуйн нэгжүүд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Цаашид гадаадын компаниуд үйл ажиллагаагаа явуулахад саад болохооргүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас батлах гэж буйд  талархаж байгаагаа дуулгалаа. Мөн тэрээр “Агаарын болон төмөр замын салбар манай улсад ихэд хөгжсөн. Тиймээс энэ салбарт хамтарч ажиллавал төмөр замын салбар  хурдацтай хөгжиж, баригдаж байгаа төмөр замын ажил хурдан дуусах боломжтой” гэлээ.

УИХ-ын дарга уул­залтын төгсгөлд залуучуудын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучууд солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн батал­гааг хангах “Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааг өргө­жүүлэх талаар хамтран ажиллах саналыг  дэвшүүлэв.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин