Эрүүл хооллолт эрүүл хэрэглээнээс эхэлдэг

2013-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх өдөр ирнэ шүү” гэсэн үг бий. Өнөө цагийн хүн төрөлхтөн хийжүүлсэн ундаа ууж, хэдэн арав дахин боловсруулсан хүнс идэж, ширээний ард сууж цахилгаан дэлгэцийг өдөр шөнөгүй ширтэж хөдөлгөөнөөр “цангах” болсон.

Энэ зуураа ходоод руугаа юу “шидэж” буй талаар анзааргаа ч ардаа орхиод мөнгөний хойноос улайран зүтгэж буй нь бидний үнэн билээ. Сүүлийн үеийн судалгаанаас харсан ч тэр өнөө цагийн дэлхийн хүн амын үхлийн шалтгаан нь дээрх хөдөлгөөний дутагдал болон зүй зохисгүй хооллолт, химийн бордоо аятай хүнсний үйлдвэрлэл болоод байна.
 

Эрүүл ба зохиомол хүнс

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон хүнсэнд бүл нэмж байгаа бүтээгдэхүүн дотор генийн өөрчлөлтөнд орсон, хүнс гэхээсээ хор болсон заримыг нь хүн төрөлхтөн өдий болтол анзаараагүй л байна.

Элдэв чамин уут саваар боож баглаад, өнгө алаглуулж, хэлбэр хийцийг нь аргагүй л аазгай хөдөлгөмөөр урлачихаар хэн хүн татагдахгүй байхын аргагүй биз. Лаагаар өнгөлсөн алим, 45 хоногт бэлэн болдог салат навч гээд энд урт жагсаалт гаргаж болох юм.Гэвч бидний хэн нь ч ийм хүнс байдаг гэдэгт итгэхийг хүсдэггүй. Ялангуяа, хүнснийхээ 70 гаруй хувийг импортоор авдаг манай улсын хувьд сонголт гээд байхаар зүйл ховор.

Хуучны хүмүүс алим хэчнээн тансаг үнэртэй байсныг дурсдаг бол өнөөдрийн супермаркетын лангуун дээр өрөөстэй гял цал жимснүүдээс ямар ч үнэр ханхлахгүй. Бас муудахгүй. Ийм генийн өөрчлөлттэй хүнс ямар сөрөг үр дагавар авчирдаг талаар дэлхийн эрдэмтэд одоог хэр нь нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй. Хэн ч түүнийг хортой гэж батлаагүй, бас хоргүйг нотлоогүй. Генийн өөрчлөлттэй хүнснээс болж эрүүл мэндээрээ хохирсон гэсэн тохиолдол, баталгаа байдаггүй ч алсдаа хүний удамшилд хор хөнөөл үзүүлнэ гэж үздэг эрдэмтэд бий аж.

Тухайлбал, хүний идсэн хоол хүнс хоол боловсруулах замд орсноор ферментүүдийн үйлчлэлд орж эцэст нь аминхүчлүүд ба генүүд болж задардаг. Аминхүчлүүд нь хүний бие организмд хүч чадал өгдөг бол генүүд нь бие организмыг нөхөн бүтээхэд оролцдог. Энэ үйл явц нь ходоод шулуун гэдэсний хананд эдгээр генүүд шимэгдэж орохоос эхэлнэ.

Генийн өөрчлөлттэй хүнсийг байнга хэрэглэснээс болж аюултай харшлууд шинээр үүсэх, хүнсний хүнд хордлогууд, өмөн үүгийн нэг гол шалтгаан болоод зогсохгүй хүний үр хөврөлийн болон бие эрхтний гаж хөгжил буюу дээр өгүүлсэн мутаци үүсэх шалтгаан, эрсдлийг нэмэгдүүлж байгаа, түүнчлэн хүний организмыг антибиотикуудад мэдрэмжгүй болох явдлыг ихэсгэж байгаа талаар олон эрдэмтэн судлаачид анхааруулдаг байна.

Эрүүл хооллолт биднээс шалтгаална

Хооллолтын талаар орон орны судлаачид өөр өөрийн судалгаа хийжээ. Тэдгээрийн нэг нь Дэлхийн хавдар судлалын сангаас хүний хооллолт ба хавдрын харилцан уялдааг судалсан байна.Тэд 7000 хүний дунд судалгаа явуулжээ. Эндээс гарсан хамгийн эхний дүгнэлт бол махны хэрэглээ хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буй явдал байлаа.

Тэдний судалгааны дүн дэлхий даяар тархаж гадаад, дотоодын хэрэглэгчдийнхээ дунд шуугиан тариад байна. Тэдний гаргасан судалгааны хариунд дараахь хүнснээс аль болох татгалзахыг сануулсан байна. Эдгээрээс монголчуудад илүү ойр сэдэв нь мах.

Ядаж л өдөр бүрийн хоолны цэсэндээ шинэ, хөргөсөн мах хэрэглээд байвал монголчууд бидний хувьд эрүүл хооллолтын үндэс тавигдаж байна гэсэн үг юм.  
 

Эх сурвалж: www.mminfo.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин