Хоёр Солонгосыг холбосон төмөр зам тавих хүсч байна гэв

2018-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Өмнөд болон Хойд Солонгосын тэргүүн нарын түүхэн уулзалт болж байна. Энэ үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч  Мүн Жэ Ин  Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд  хоёр орныг холбосон төмөр зам тавих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Энэ нь  Сөүл болон Пхеньяны эдийн засгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах алхам болно” гэв. Тэд өмнө нь энэ асуудлаар хэлэлцэж байсан ч хэрэгжиж байгаагүй М. Мөн хоёр Солонгосыг холбосон төмөр замтай болсныхоо дараа ОХУ-ын Транссибирь төмөр замтай холбох төлөвлөж байгаа аж. Ингэснээр Солонгосын хойг  болон Европ тивийн хооронд хийх худалдааны асуудлыг хөнгөвчилж өгөх юм байна.   Мөргөлдөөнийг зогсооно   Мөн энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун урилга хүлээж авсан даруйдаа Цагаан ордонд айлчлахыг хүсч буйгаа илэрхийлжээ. Тэрээр “Хоёр Солонгосын түүхэн мөргөлдөөнийг зогсоохыг хүсч байна. Мөн пуужин харваж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг дахин шөнөөр сэрээхгүй” хэмээн амлажээ.Түүнчлэн удирдагч Ким Жон Ун хэлэхдээ “Би мөргөлдөөнийг зогсоохоор ирсэн” гэж онцлов. Харин Хойд Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жон хэлэлцээрийн үеэр хоёр Солонгосыг нэгтгэх үйл явцыг хурдлуулах санал тавьсан талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн албаныхан уламжилсныг “Тасс” агентлаг эш татан мэдээллээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай байнга хурал, хэлэлцээр хийж уулзаж байхыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.  Тэрээр солонгосчуудын ариун газар болсон БНХАУ-тай хилтэй ойрхон байдаг Хойд Солонгосын “Пэкту” ууланд очихыг хүсч байгаагаа мэдэгдсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Энэ уул нь Солонгосын ард түмний гарал үүслийн тухай эртний домогт гардаг уул аж. Мөн хоёр орны төлөөлөгчид уулзалтын эхний өдөр  Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох, энхтайвныг бүрмөсөн тогтоох талаар хэлэлцсэн гэж “Тасс” агентлаг уламжлав. Тэд хэлэлцээр өндөрлөх үеэр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.  Эх сурвалж: actualidad.rt.com
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин